From Wikipedia, the free encyclopedia
Alipay (хят. 支付宝) —Alibaba Group-т ордог 2004 онд байгуулагдсан хятадын томоохон төлбөрийн систем юм. Alibaba Group-ийн санал болгож буй барааны төлбөр хийх систем бөгөөд энэхүү төлбөрийн системийг 460 бусад компани төлбөр тооцоо хийхдээ ашигладаг байна. Саяхан захиалгын төлбөрөө шууд гар утаснаасаа хийдэг хялбар систем зохион бүтээсэн бөгөөд хятадын үүрэг холбооны хамгийн том оператор компаниудын нэг China Unicom-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
2010 оны 12-р сарын байдлаар Alipay төлбөрийн системд 550 сая гаруй хэрэглэгч бүртгүүлж, өдөр бүр 8.5 сая орчим гүйлгээ хийгдсэн нь мөнгөн дүнгээр 385 сая ам.доллар болж байжээ. 2011 оны байдлаар Alipay төлбөрийн системийн эзлэх хувь цахим төлбөрийн нийт сегмент дэх 50% -иас давсан нь ойролцоогоор 46 тэрбум ам.доллар болж байгаа юм.
Alipay 65 санхүүгийн байгуллагуудтай хамтран ажиллаж байна. Үүнд: Visa, MasterCard төлбөрийн системүүд, шуудангийн үйлчилгээ эрхэлдэг China Post, үүрэг холбооны оператор China Unicom болон дэлхийн бөгөөд бүс нутгийн банкууд ордог байна.
2019 оны 3-р сарын 26-наас эхлэн Alipay-ээр кредит картаар төлбөр хийх үед үйлчилгээний хураамж авдаг болсон. Үйлчлүүлэгчид төлбөрийн 2000 юанаас хэтэрсэн хэсгийг л 0.1%-иар төлдөг ажээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.