From Wikipedia, the free encyclopedia
1990 оны Формула-1-дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Формула 1-ийн дэлхийн аваргын 41 дэх улирлын тэмцээн ба нийт 16 гран при уралдаан болжээ. Улирлын тэмцээн 1990 оны гуравдугаар сарын 11-нд эхлэн, арваннэгдүгээр сарын 4-нд дуусав. Айртон Сенна хоёр дахь удаагаа Формула 1-ийн дэлхийн аварга болж, МкЛарен баг зургаа дахь удаагаа зохион бүтээгчийн дэлхийн аварга цолыг хүртсэн юм.
Дэлхийн аварга | |
Жолооч: | Айртон Сенна |
Зохион бүтээгч: | Нэгдсэн Хаант Улс |
Улирлын мэдээ | |
---|---|
Уралдааны тоо: | 16 |
< Улирал 1989 |
Улирал 1991> |
Энэ онд өнгөрсөн жилтэй адил 16 уралдаан зохиогдсон бөгөөд оролцсон улсуудын хувьд ч өөрчлөлт гарсангүй. Харин Бразилын их шанг Рио-де-Жанейрогийн Нелсон Пике Олон Улсын Автодром дээр зохиогдож байсныг арван жилийн дараа ахин Жозе Карлос Пасегийн нэрэмжит Автодром дээр зохион явуулжээ. Гэхдээ энэхүү уралдааны замыг хамгийн сүүлд 1980 онд зохион явуулсантай харьцуулбал харьцангуй богино болгосон байв. Үүний хажуугаар АНУ-ын их шанг улирлын дундаас улирлын эхэн рүү шилжүүлсэн ба учир нь Финиксийн гудамжны тойруулга дахь цөлийн цаг агаарыг багууд болон үзэгчид тэсвэрлэхийн аргагүй байсан холбоотой байв.
Толийг томруулах болон жолооны хүрдийг хурдан салгаж авах хийцтэй хийх дүрэмтэй болов.
Шинээр нэмэгдсэн цорын ганц баг нь Лайф Расинг байсан ба тэд өөрсдийн зохион бүтээсэн W12 цилиндрт хөдөлгүүртэйгээр оролцов. Өнгөрсөн оны багуудаас Германы Риал Расинг, Цакспид хоёр уралдааны жүчээ хасагдсан байна. Шинээр спонсортой болсон Эрроуз баг «Фүүтворк» гэх нэртэй болов. Харин Японы автомашины концерн Субару дийлэн хувийг эзэмших болсноор Италийн уралдааны жүчээ Колони нэрээ авч үлджээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.