From Wikipedia, the free encyclopedia
Өгөгдөл бол тоо болон тэмдэгтүүдийн цогц юм.
Өгөгдөл ( эсвэл үзүүлэлт – өгөгдлийн нэг нэгж) бол мэдээлэл биш юм. Өгөгдөл мэдээлэл болохын тулд тайлбар шаарддаг. Өгөгдлийг мэдээлэлд хөрвүүлэхэд хэд хэдэн хүчин зүйлсийг авч үзэх ёстой. Эдгээр хүчин зүйлүүд нь мэдээллийг үүсгэж, хэрэгцээт мэдээллээр хангана. Метадата гэдэг нь ерөнхийдөө бүтэцлэгдсэн мэдээлэл бөгөөд мэдээллийн хамаарлыг илрүүлэх, мэдээллийг танилцуулах, үнэлгээ өгөх болон мэдээллийг удирдахад тусалдаг компьютерт ойлгомжтой өгөгдөл юм. Өгөгдөл нь бодит үйл ажиллагаа эсвэл үйл явцын түр зуурын бүрэлдэхүүн байж болно. Бараг бүх тохиолдолд энэхүү түр зуурын бүрэлдэхүүн нь шууд бус утга илэрхийлдэг. Жишээ нь, температур мэдрэгч төхөөрөмж өгөгдлийг бичиж авдаг. Температур өгөгдлийг хүлээн авах үед “одоо”-гийн түр зуурын тайлбарыг өгдөг. Иймээс тухайн төхөөрөмж нь температурын хамт огноо, цаг хугацааг бичиж авдаг. Температурын мэдээлэл бүртгэгчид холбогдох үед температур бүрт огноо, цаг (мета өгөгдлийг) тайлагнах ёстой.
Тоон өгөгдөл буюу дижитал өгөгдөл нь 0 ба 1 цифрээр төлөөлөгддөг хоёртын системийн өгөгдөл юм. Энэ нь аналог системийн эсрэг үзүүлэлт юм. Орчин үеийн (1960-аас хойш) компьютерийн бүх өгөгдөл тоон систем болсон. Компьютерын өгөгдөл нь ихэнх тохиолдолд зэрэгцээ холбоогоор хөдөлдөг. Зэрэгцээ холбоо, цуваа холбооны талаар үзнэ үү. Өгөгдөл нь аналог төхөөрөмжийн эх үүсвэр юм, энэ нь температур мэдрэгчтэй адил, "аналог тоон хувиргагч " буюу "ADC" -ийг дамжин өнгөрч дижитал өгөгдлийг аналог өгөгдөл рүү шилжүүлнэ.
Өгөгдөл нь тоо хэмжээ, тэмдэгтүүд, эсвэл компьютерт хадгалагдсан тэмдэгтүүд бас соронзон дээр бичигдсэн, гэрлийн эсвэл гараар бичигдсэн мэдээлэл бас дижитал цахилгаан дохиог төлөөлдөг.
Програм гэдэг нь компьютер болон бусад машины үйл ажиллагааг удирдахын тулд кодлосон програм хангамжийн зааварчилгааны дарааллуудаас тогтсон өгөгдлийн багц юм.
Бодит компьютерийн санах ойн элементүүдийн хаяг, мэдээлэл нь байт / үг- ээс бүрдэнэ. Тоон өгөгдөл нь ихэвчлэн хүснэгт, SQL өгөгдлийн сан гэх мэт харилцан хамааралтай өгөгдлийн сангуудад хадгалагддаг ба ерөнхийдөө хийсвэр түлхүүр/утгын хослол маягаар үзүүлэгдэж болно. Өгөгдөл нь өгөгдлийн бүтэцийн өөр өөр олон төрөл, бүрэлдэхүүн, график, болон обьектуудыг зэрэг зохион байгуулж чадна. Өгөгдлийн бүтэц нь маш олон өөр өөр төрлийн, тоо, мөр, тэр ч байтугай бусад өгөгдлийн бүтэц зэрэг мэдээллийг хадгалаж чадна. Өгөгдөлийг нэмэлт тоног төхөөрөмжийн тусламжтайгаар компьютерьт оруулж, гаргаж болно.
Өөр нэг төрлийн хэрэглээ нь хоёртын тооллын файлуудыг (хүн уншиж болохоор биш ) текстээс ялгах зорилгоор "өгөгдөл" гэж нэрлэдэг. 2007 оны байдлаар тоон өгөгдлийн нийт хэмжээг 281 тэрбум гигабайт гэж тооцсон байдаг.
Үүний мөн чанар нь, нэгж өгөгдөл тодорхой байрлалд үнэ цэнээ хадгалах юм.
Үндсэндээ, компьютерууд өгөгдөл хэлбэрээр өгөгдсөн зааварчилгаануудын дарааллыг дагадаг. Өгөгдсөн ажлыг гүйцэтгэх зааварчилгааны багцыг программ гэдэг. Тухайн тохиолдолд, компьютероор гүйцэтгэгддэг программ нь хоёртын машины кодоос тогтоно. Компьютерийн үйлдлийг программаар удирддаг ч CPU-р гүйцэтгэдэггүй, энэ нь ч мөн адил өгөгдөл юм. Програмын зааварчилгаа, програмын удирддаг өгөгдөл хоёр нь хоёулаа яг ижил замаар хадгалагддаг. Цаашлаад компьютерийн програмууд өөр компьютерийн програмууд дээр тэдний програмын өгөгдлийг удирдах замаар ажиллах боломжтой.
Програм ба өгөгдлийн хоорон дахь шугам тодорхой биш байж болно. Жишээ нь, interpreter (орчуулагч) нь хэмээх програм байдаг. Орчуулагч руу орох оролтын өгөгдөл нь угаас машины хэл дээр илэрхийлэгдсэн ердийн нэгэн зүйл биш, энэ нь өөрөө программ юм. Ихэнх тохиолдолд орчуулагдсан програм нь текст хянагч програмаар (эгэл текстэн өгөгдөлтэй илүү энгийнээр зохицдог) удирдагдсан хүн уншиж болох текстийн файл болно. Метапрограмминг мөн адилаар бусад програмыг өгөгдөл маягаар удирддаг програмыг татан оролцуулдаг. Түүвэрлэгч, холбогч, дебаггер, програм сайжруулагч, вирус хайгч гэх мэм програмууд бусад програмыг өгөгдөлөө болгож ашигладаг.
Файлд өгөгдлийн байт хадгалахын тулд файлын форматад тохируулагдсан байх ёстой. Ерөнхийдөө програмууд бусад өгөгдөлд хэрэглэдгээс ялгаатай тусгай файлын төрөлд хадгалагддаг. Гүйцэтгэгдэхүйц файлууд програм агуулдаг, бусад бүх файлууд ч бас өгөгдлийн файл байдаг. Хэдий тийм ч гүйцэтгэгдэхүйц файлууд програмд “built-in”-ддэг “in-line” өгөгдөл агуулдаг. Нарийвчилбал зарим гүйцэтгэгдэхүйц файлууд тогтмол ба анхдагч утгуудыг (хоёулаа өгөгдөл) нэр төдий агуулдаг өгөгдлийн сегмент гэгчийг агуулдаг.
Жишээ нь, нэгэн хэрэглэгч нэг файлаас үг боловсруулах програм ачааллахын тулд үйлдлийн системийг анх зааварчилсан байна, тэгээд үг боловсруулах програмтай өөр нэгэн файлд хадгалагдсан баримт бичиг (документ) янзлах байв. Энэ жишээн дээр баримт бичиг нь өгөгдөл гэж тооцогдоно. Үг боловсруулагч хэрэв зөв бичгийн алдаа шалгадаг бол үүний үгийн жагсаалт нь өгөгдөл нь болно. Зөв бичгийн алдаа шалгах алгоритм нь нэг бол машины кодон өгөгдөл болно, эсвэл тайлбарлаж болох ямар нэг програмчлалын хэлний текст болно.
Өгөгдөл дэх түлхүүрүүд утгуудыг контекстоор хангаж байдаг. Өгөгдлийн байгууламжаас үл хамааран түлхүүрийн олонлог үзэгдэж байдаг. Өгөгдөл дэх өгөгдлийн түлхүүр ба өгөгдлийн байгууламж нь өгөгдлийн утгад өгч байгаа утгын үндсэн суурь юм. Аливаа утга ба байгууламж дахь утгын цуглуулгатай шууд болон шууд бусаар холбогдсон түлхүүргүйгээр утгууд нь утгагүй болдог бөгөөд өгөгдөл байхаа больдог. Өөрөөр хэлбэл, өгөгдөл гэж тооцогдохын тулд утгын олонлогт холбогдсон дор хаяж нэг түлхүүрийн олонлог байхаас өөр аргагүй юм. Өгөгдөлийн дараах жишээнүүдээр нэг зэрэг олон аргаар компьютерт илэрхийлж болно:
RAM (Random Access Memory-Шуурхай Санах Ой) • Шуурхай санах ой нь компьютерийн процессорын (CPU) шууд хандсан өгөгдлүүдийг хадгалж байдаг. CPU санах ойд эсвэл өөр дээрээ өгөгдлийг ашиглаж болно.Энэ нь процессор өгөгдлийг хадгалалтын хэрэгсэл ба санах ойн хооронд зөөвөрлөх ёстой өгөгдлийн байнгын хадгалалтын эсрэг нь юм. RAM нь процессор унших ба бичих үйл ажиллагаанд хаяг өгөх замаар уншиж бичиж болдог шугаман зэргэлдээ байрлалуудын 1 ба хэд хэдэн блокын өгөгдлийн цуваа юм. RAM гэдгийн “random” буюу дурын гэдэг нь процессор ямар ч дарааллаар, ямар ч үед, санах ойн аль ч байршилд үйл ажиллагаагаа явуулж болно гэсэн үг. (Memory management unit-г хар). RAM-д өгөгдлий хамгийн бага элемент нь “Хоёртын бит” юм. RAM-д хандах хүчин чадал ба хязгаар нь процессорын тусгай мэдээлэл юм. Үндсэн санах ой буюу RAM нь “цахилгаан унтраалгын свич”-ийн өгөгдлийн цуваа эсвэл арванзургаатын тооллын системийн 0-ийн хаяг дээр эхлэлтэй байрлалаар эрэмбэлэгдсэн байдаг. Байрлал бүр процессорын байгууламжаас хамаарч ихэвчлэн 8, 16, 32, 64 параллель битээр хадгалагддаг. Цаашлаад RAM дахь нэг байтад хадгалагдсан ямар ч утга n нь санах ойн байршлын өгөгдлийн цуваа руу салаалсан 0+n байх санах ойн өгөгдлийн цуваан дахь санах ойн хамгийн эхний байршлаас гарсан салаа буюу тохирсон байршилтай байдаг.
Түлхүүр
Зохион байгуулалттай өгөгдлийн давталттай байгууламж
Эрэмбэлэгдсэн өгөгдөл
Гадаад тоног төхөөрөмжийн санах ой
Индексжүүлсэн өгөгдөл
Хийсвэрлэлт ба шууд бус байдал
Өгөгдлийн сангийн өгөгдөл
Зэрэгцээ хуваарилагдсан өгөгдөл боловсруулах
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.