From Wikipedia, the free encyclopedia
Үүшин овог (монгол бичиг:ᠥᠥᠱᠢᠨ
ᠬᠤᠱᠢᠭᠤ; заримдаа Өөшин, Хушин гэдэг) нь эртний дарлигин монгол гаралтай овог бөгөөд Чингис хааны өргөмөл дүү Борохул ноёны түүхтэй салшгүй холбоотой учраас тус овог нь монголын алдартай овгуудын нэг болжээ. Одоо үед энэ овгийнхон Өвөр Монголын Ордосын Үүшин хошуунд олноор, Монгол Улс, Казахстанд энэ овгийнхон тархан амьдарч байна.
Судрын чуулганд бичснээр энэ овгийн нэрийг Хушин, Юань улсын сударт Ушэн (兀慎), Лу.Алтан товчид Хушин, Хүшин, Үүшин гэх зэргээр ялгаатай тэмдэглэжээ.
Энэ овгийн үүслийг Судрын чуулганд бичихдээ Эргүнэ хунгаас гаралтай монгол аймгуудын хэсэгт оруулжээ. Түүхийн эх сурвалж бүрт Борохулыг анх 1196 онд жүрхин аймгийг мөхөөхөд жалайрын Зэвгээ олж, Өүлэн эхэд өгч тэжээлгэсэн нь тодорхой байдаг. Иймээс үүшин овгийн ихэнх биш ч, зарим нь жүрхин аймгийн харьяанд байснаа 1196 оноос хойш Чингис хааныг дагаж, яваандаа Борохулыг мянгатын ноён болоход тойрон хүрээлэх замаар томоохон овгийн нэг болсон гэмээр.
Борохул нь анх Чингис хааны хишигтэний буурч, сүүлээр мянганы ноён болж, олон удаагийн гавьяат үйлс бүтээж, түүний хойчис монголын төрд үнэнчээр зүтгэсээр байсан нь энэ овгийн нэрийг алдаршуулахад нөлөөлсөн.
Борохулын дараа хүү Жубухур-Хубилай, Тогоон, Тачар, Тачарын хөвгүүн Очичар нар нь буурч, мянганы ноён, түмтийн ноёд болж монголын хаанд зүтгэж байв.
Юань Улс мөхснөөс хойш зуу гаруй жилийн дараа үүшин овог нь Даян хааны үеэс хойшх сурвалж бичгийн мэдээнд Ордос, Түмэд түмний дотор Үүшин отог болж сарниад байсныг Барсболд жононгийн дунд хөвүүн Лабуг дархан ноён түмэдийн үүшин отгийг захирч, Гүнбилэг мэргэн жононгийн дунд хөвгүүн Номтарни гоо тайж болон түүний хөвгүүн Хутагтай сэцэн хунтайж ордосын үүшин отгийг захирах болсон. Чин гүрэнд өвөр монголын аймаг, хошууд дагаар орсны дараа 1649 онд Их Зуу чуулганы байгуулахад, Ордосын баруун гарын дунд хошууг байгуулж, засаг ноёноор нь Хутагтай сэцэн хунтайжийн удмын Ринчин тайжийг бэйс өргөмжлөн захируулсан нь одоо Өвөр Монголын Үүшин хошуу болж буй.
Мөн Чингис хааны зарлигаар Хушидай Байху гэдэг ноёныг цэргийн хамтаар Зүчид өгсөн нь хожим Алтан Ордын бүрэлдэхүүнд орсон. . Мөн Ил хаант улсад цөөнгүй тооны ноёд Үүшин овогт очсон нь монголын хаант улсууд мөхсний дараа Казахын доторх Уйсун, Ушин овог болж, зарим нь Афганистаны Хазара нарын дотор багтах болсон.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.