Юна (윤아, Yoona тайзны нэр) жинхэнэ нэр Им Юнь-а (сол. 임윤아) — Өмнө Солонгосын дуучин, жүжигчин.

Quick Facts Юна, Ерөнхий мэдээлэл ...
Юна
Thumb
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр임윤아 → Им Юүн-а
Тайзны нэрYoona
Төрсөн1990 оны 5 сарын 30 (1990-05-30) (
  1. REDIRECTЗагвар:25 настай)
ГаралӨмнө Солонгос, Сөүл
Хөгжмийн урсгалХип хоп, К-поп
Мэргэжилдуучин, жүжигчин, бүжигчин, модель, телевизийн хөтлөгч
Идэвхтэй2007–одоо
СтудиSM Entertainment
Хамтардаг уран бүтээлчидGirls Generation
Close

Юна Солонгосын охидын хамгийн алдартай Сунёшидэ хамтлагийн гишүүн бөгөөд «Чи миний хувь тавилан» (2008); «Сайд бид 2» (2013); «Хайрын бороо» (2012 )зэрэг кинонд тоглосон.

Намтар

Бага нас

Им Юнь-а 1990 оны 5 сарын 30-нд Өмнө Солонгосын Сөүлд төрсөн. Аав, эгчийн хамт амьдардаг. Багадаа S.E.S хамтлагийг үзэж урлагт дурласан гэдэг бөгөөд 2002 онд S.M. Entertainment-ийн нээлттэй шалгаруулалтад оролцож шалгуулан, тус компанийн дадлагажигчаар 5 жил бэлтгэгдсэн. Юнагийн хоолой сайн биш ч гэсэн эвлэгхэн дуулчихдаг бөгөөд сайн бүжигчин болжээ. 2005 онд TVXQ хамтлагийн "Magic Castle" дууны клипэнд тоглосон.

Сунёшидэ

Thumb
2011 он. Сунёшидэгийн Юна

2007 оны 8-р сард Юна 9 гишүүнтэй Сунёшидэ (англиар Girls' Generation) хамтлагийн гишүүн болж тайзнаа гарсан. Тэр жилдээ Юна Тэён ахлах сургуулийг төгссөн. Сунёшидэ хамтлаг 2009 оны «Gee» дуунаасаа эхлэн их алдартай болсон ба Юна хамтлагийн нүүр царай билээ. Юна сайн бүжиглэдэг, сайхан бүсгүй, мөн ч яриа хөөрөө сайтай нэгэн болохоор үзэгчдэд их таалагддаг алдартан болжээ.

Жүжигчний замнал

Хамтлагт дуулж бүжиглэхийн хажуугаар Юна хэд хэдэн кинонд тоглосон. 2007 онд MBC телевизийн «Ес цохисноос хоёр нь гадаа» олон ангит кинонд туслах дүр бүтээснээр жүжигчний замналаа эхлүүлсэн ба үүний дараа MBC-ийн «Хосгүй сайхан бүсгүй» (2008) тоглосон ба бүтээсэн дүрийг нь жүжигчин Пэ Жон-ок өндрөөр үнэлжээ.

2008 оны 5-р сард, KBS телевизийн «Чи миний хувь тавилан» киноны Чан Сэ-бёгийн дүрд тоглосон байна. Уг кино нь рейтингээрээ 41,5%-д хүрч, энэ дүрээрээ олонд танигдсан. Мөн тухайн дүрээрээ KBS drama awards, 45 дахь удаагийн Пэгсан урлагийн наадмаас «Шилдэг шинэ эмэгтэй жүжигчин»-ий шагнал хүртсэн. 2009 онд тэрээр жүжигчин Квон Сан-угийн хамт «Үнсгэлжин эр» кинонд хамтран тоглосон. 2012 оны 3-р сард, жүжигчин Жан Гын-соктой «Хайрын бороо» кинонд тоглохоор жүжигчдийн бүрэлдэхүүнд багтсан. Кино тийм ч амжилт үзүүлж чадаагүй боловч түүний жүжиглэлтийг өндрөөр үнэлжээ.

Юна 2015 онд Хёнь Бинь-тэй хамт «Cooperation» киноны зураг авахуулж байгаа тухай мэдээлэл цацагдсан. 2016 оны 3-р сард Юна өөрйин анхны бие даасан уран бүтээлээ гаргасан.

Хувийн амьдрал

2013 оны 9-р сард Юна жүжигчин И Сын-ги-тэй болзож эхэлсэн боловч 2015 оны 8-р сард хоёр жүжигчний зууч компаниуд цаг завгүйн шалтгаанаар тэр хоёрыг салсан тухай мэдэгдсэн билээ.

2015 оны 2-р сард Юна Тунгүг Урлагийн сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсөж бакалаврын зэрэгтэй дээд боловсрол эзэмшсэн. Хамтлагийнх нь гишүүн Сохён түүнтэй хамт тус сургуульд орж, хамт төгссөн юм.

Жагсаалт

Дуу бүжиг

Гол өгүүлэл: Сунё Шидэ

Дан дуу

More information Он, Нэрийн орчуулга ...
Он Нэрийн орчуулга Дууны англи нэр Хугацаа Хэдүүлээ
2010«Иннисфри өдөр»Innisfree Day03:42Гоцлол
2016«Тогсүгон чулуун зам»Deoksugung Stonewall Walkway03:42Гоцлол
Close

Кинонд тоглосон

Уран сайхны кино

More information Он, Монгол орчуулгын нэр ...
Он Монгол орчуулгын нэр Киноны Солонгос нэр Англи орчуулгын нэр Дүр Найруулагч
2008Зайлшгүй гэрлэлт못말리는 결혼 Мутмаллинөн гёльхоньUnstoppable MarriageДолоон гүнжийн нэг (оролцсон)Ким Сонүг
Close

Олон ангит кино

More information Он, Монгол орчуулгын нэр ...
Он Монгол орчуулгын нэр Дөрөв нь Солонгос нэр,
нэг нь англиас галигласан нэр
Нэг нь Англи нэр,
дөрөв нь англи орчуулга
Дүр Телевиз
2007Ес цохисноос хоёр нь гадаа9회말 2아웃 9 хомаль 2 аусTwo Outs in the Ninth InningШин ЖүёнMBC
2008Хосгүй сайхан бүсгүй천하일색 박정금 Чонхайлсэйг Паг ЧонгөмWoman of Matchless BeautyМи Эй (оролцсон)MBC
Чи миний хувь тавилан너는 내 운명 Нонөнь нэй үнмёнYou Are My DestinyЧан Сэйбёг (гол дүр)KBS
2009Үнсгэлжин эр신데렐라 맨 Синдерэлла мэнCinderella ManСо Южинь (гол дүр)MBC
2012Хайрын бороо사랑 비 саран биLove RainКим Юньхи / Чон Хана (гол дүр)KBS2
2013 Ерөнхий сайд бид хоёр 총리와 나 Чонрива на Prime Minister and I Нам Дажон (гол дүр) KBS2
2015 Анхны удаа болохоор 처음이라서 Чо-ымирасо Because It's The First Time Өөрөөрөө OnStyle
2016 Дайны бурхан, Зао Юн 武神赵子龙 Ву Шен Зао Зи Лон God of War, Zhao Yun Шиао Күйн И / Ма Юү Роу Hunan Television
2016 К2 더 케이투 Дэ кей тү The K2 Гү Анна tvN
Close

Телевизийн хөгжөөнт хөтөлбөр

More information Он, Монгол орчуулгын нэр ...
Он Монгол орчуулгын нэр Хөтөлбөрийн Солонгос нэр Англи орчуулгын нэр Дүр Тодруулга Телевиз
2010Гэртээ 2패밀리가 떴다2Family Outing 2ӨөрөөрөөБайнгын гишүүнSBS
Close

Дууны дүрсэнд тоглосон

More information Он, Монгол орчуулгын нэр ...
Он Монгол орчуулгын нэр Дууны солонгос нэр Англи орчуулгын нэр Уран бүтээлч Дүр байдал
2004Шидэт цайз마법의 성 Мапобүй сонMagic CastleTVXQӨөрөөрөө
2006ЧиUSuper JuniorӨөрөөрөө
Хүсэл тачаал열정 ЁльжонMy EverythingThe GraceӨөрөөрөө
2007Чамтай гэрлэеMarry USuper JuniorӨөрөөрөө
2008АмлалтProposeИ СөнчольӨөрөөрөө
2009Тэрний хүүхэнThat Guy's Woman24/7Өөрөөрөө
2010Карибын буланCaribbean BayСунё Шидэ 2PM хоёрын хамтарсанӨөрөөрөө
2011Эгч та хөөрхөн юм аа누난 너무 예뻐 Нүнань ному еппоReplay (Япон хувилбарSHINeeӨөрөөрөө
Close

Үдэшлэг, ёслолын хөтлөгч

More information Он, сар, өдөр, Монгол нэр (оноосон нэрийг галиглав) ...
Он, сар, өдөр Монгол нэр
(оноосон нэрийг галиглав)
Солонгос нэр Англи нэр
(оноосон нэрийг галиглана)
2011 - 12 - 24KBS телевизийн хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлгийн шагналKBS Entertainment Awards
2011 - 12 - 29SBS телевизийн оны эцсийн хөгжмийн "Каю Тэжон" хөтөлбөр가요대전 Каю ТэжоньSBS 'Gayo Daejun'
2011 - 11 - 14Дуу хөгжмийн "Хайраа хуваалцая" тоглолтLove Sharing concert
2011 - 12 - 26KBS телевизийн хөгжөөнт, цэнгээнт нэвтрүүлгийн шагналKBS Entertainment Awards
Close

Зар сурталчилгаанд тоглосон

Thumb
Гар утасны зар сурталчилгаа

Ихэнх нь гоо сайхан, чамин загварын бүтээгдэхүүний суртачилгаа. Нэрийг англиар нь бичив.

  • [2004-2008] Elite Uniform Model
  • [2006] Teun Teun English "Follow Me"
  • [2006] Sanyo Eneloop Rechargeable Battery
  • [2006-2007] Elite (SS501 хамтлагийнхантай хамт)
  • [2007] Sunkist Lemonade (Хичоль Канин хоёртой хамт)
  • [2008] Solar-C Vitamin
  • [2008] Elite Uniform (2PM хамтлагийнхантай хамт)
  • [2008-2009] Clean & Clear (Ким Суөнтэй хамт)
  • [2008-2010] YeJiMin
  • [2009-2012] Innisfree
  • [2010] S-Oil
  • [2010] Caribbean Bay (2PM-ийнхэнтэй хамт)
  • [2011-2012] EIDER (И Минхутай хамт)
  • [2012] Ciba Vision's FreshLook & Dailies

Хүртсэн шагнал

More information Он, Шагнал ...
Он Шагнал Шан Ажил Дүн Эш
2008 Өмнө Солонгосын олон ангит киноны шагнал Цахим сүлжээ хэрэглэгчдийн таашаалд нийцсэн Чи миний хувь тавилан шагнагдсан [1]
KBS телевизийн ОАК-ны шагнал Шилдэг шинэ эмэгтэй жүжигчин шагнагдсан
Цахим сүлжээ хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шагнагдсан
2009 Пэгсан урлагийн наадам Олон ангит киноны шилдэг шинэ эмэгтэй жүжигчин шагнагдсан
Олон ангит киноны олны таашаалд нийцсэн эмэгтэй жүжигчин шагнагдсан
2010 Пэгсан урлагийн наадам Эрэгтэй үнсгэлжин шагнагдсан
2012 Mnet 20-иод насныхны сонголт шагнал 20-иод насныхны олон ангит киноны эмэгтэй од Хайрын бороо горилжээ
KBS телевизийн ОАК-ны шагнал Богино олон ангит киноны гарамгай эмэгтэй жүжигчин горилжээ
Цахим сүлжээ хэрэглэгчдийн шан шагнагдсан [2]
2013 Пэгсан урлагийн шагнал Олон ангит киноны олны таашаалд нийцсэн эмэгтэй жүжигчин горилжээ
KBS телевизийн ОАК-ны шагнал Богино олон ангит киноны гарамгай эмэгтэй жүжигчин Сайд бид хоёр шагнагдсан
Шилдэг хос (И Бум-сүтэй хамт) шагнагдсан [3]
Цахим сүлжээ хэрэглэгчдийн шан горилжээ [4]
2014 Пэгсан урлагийн шагнал Олон ангит киноны олны таашаалд нийцсэн эмэгтэй жүжигчин горилжээ
Сөүлийн залуучуудын кино наадам Шилдэг залуу эмэгтэй жүжигчин горилжээ
2015 Дэлхийн тансаг шагнал Дэлхийн аялаж зуулчлал үйлдвэрлэлийн хурлын шан Жао Юнь дайны бурхан шагнагдсан
Өмнө Солонгос улсын татварын газар Шилдэг олны танил татвар төлөгч шагнагдсан [5]
Close

Лавлах бичиг

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.