From Wikipedia, the free encyclopedia
Хотогчин цол Эрдэнэбаатар хунтайж (?-1653) нь Цорос овогтны тэргүүн, Зүүнгарын хаант улсыг үндэслэгч бөгөөд Халхын Цогт хунтайжийг устгасан хүн юм. Хархул ноёны хүү, Ойрадын Тайшийн тушаалд дэвшиж эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн 1635 он орчим Ойрадын нэгдсэн Зүүнгарыг байгуужээ.
Эрдэнэбаатар хунтайж | |
---|---|
Хунтайж | |
Хаанчлал | 1634-1653 |
Бүтэн нэр | Хотогчин эрдэнэбаатар хунтайж |
Өмнөх | Хархул |
Удаах | Сэнгэ хунтайж |
Эцэг | Хархул |
Улс | Зүүнгар |
Цорос овогтны тэргүүн Эрдэнэбаатар хунтайж 1640 оны 8-р сарын эхээр Тарвагатайн нурууны “Улаан бураа” буюу өнөөгийн Тачван хотод Халх, Ойрадын ноёдын чуулган санаачилан хийсэн. Энэ чуулганд Халх, Ойрадаас 28 ноён оролцсоны дотор Эрдэнэ бишрэлт засагт хаан Субадай, Очирай түшээт хаан Гомбодорж, Сэцэн хан ноёдын төлөөлөл, Ойрадын Эрдэнэбаатар хунтайж, Хөндлөн Уваш, Гүш хаан Төрбайх, Хөх нуур, Ижил мөрний Торгуудын төлөөлөгч, Халх Ойрадын шашны зүтгэлтнүүд оролцсон ажээ. Энэ чуулганаар "Их цааз” хэмээх 120 зүйл бүхий хуулийг батлажээ. Их цаазын гол үзэл санаа нь, Манж гүрний зүгээс эзлэн түрэмгийлэх аюул занал нүүрлэж байгаа нөхцөлд, түүний эсрэг тэмцэх явдал бол хүн амын нийт давхрааны үүрэг хариуцлага болгох, Шарын шашныг улсын шашин болгон хуульчилж, шашны нөлөөн дор Монгол үндэстний эв нэгдлийг бэхжүүлэх, Том ноёдын хоорондын зөрчил сөргөлдөөнийг зогсоож хүчээ нэгтгэх зэрэг гол асуудлуудыг хуульчлан өгчээ.
Эрдэнэбаатар хунтайж Зая бандид Намхайжамцын дэмжлэгээр ойрадад шашин дэлгэрүүлж хэд хэдэн сүм хийд шинээр байгуулжээ. Тэдгээр сүм хийдүүдийн ойролцоо хан, ноёдын өргөө ордон байрлаж, суурин газрууд бий болж харийн худалдаачид ирж, худалдаа наймаа хийх болов. Мөн суурин газруудын ойролцоо газар хагалан тариа тарьж, үүндээ Дундад Ази зэрэг суурин орноос олзлогдогсдыг ажиллуулж байжээ.
Түүний баримталж байсан гол бодлого дотоод байдлаа бэхжүүлэхийн тулд хөрш орнуудтай тухайлбал, Opoc, Казах, Монголын Алтан хантай найртай харилцаж холбоо харилцаагаа бэхжүүлэх явдал байв.
Ойрадын анхны хунтайж нь Гүүшийн Хөхнуурын аян дайнд оролцсон Зүүнгар аймгийн ахлагч Эрдэнэбаатар хунтайж байв. Түүний хатан нь Гүүш хааны охин, тэдний дундаас гарсан хүүхдүүд нь Эрдэнэбаатар хунтайжийг өөд болсны дараа түүнийг залгамжлан Зүүнгарын ахлагч болсон Сэнгэ, түүний дүү Галдан нар байсан юм.
Эрдэнэбаатар хунтайжийн эрх барьж байх хугацаанд Оросын хаант улс руу 33 удаа элч илгээж байсан баттай баримт Орос улсын архивт байдаг бөгөөд 19-өөс багагүй нь түүний өөрийнх нь илгээсэн элч байжээ. Тэрбээр элч илгээж хот байгуулахад зориулж мужаан, дархан, чулуучин зэргийн мэргэжлийн хүмүүс ирүүлэх болон үржлийн зориулалтаар гахай, тахиа, хүнсний зориулалтаар агталсан гахай зэргийг удаа дараа захиалан авч байжээ. Орос улсын элч нар Ойрадад яваад буцаж ирэхдээ хунтайж Ховогсайрт 3 тоосгон хот байгуулсан гэж мэдээлж байв. Баатар хунтайжийн нас барсан 1653/1663 он нь түүхэнд зөрүүтэй тэмдэглэгджээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.