From Wikipedia, the free encyclopedia
Эргүнэ мөрөн ((буриад: Үргэн, оросоор: Аргунь)) нь Амар мөрөнд цутгадаг гол юм. Өргөн гэсэн утгатай. Эргүнэ мөрөн Хянганаас эх авч урсаж байгаа хэсэг нь Хайлаар мөрөн нэртэй бөгөөд хойшоо эргээд Амард цутгаж байгаа хэсгийг нь Эргүнэ гэж нэрлэдэг.
Эргүнэ мөрөн | |
---|---|
Эх | Их Хянган, Хэрлэн гол |
Адаг | Амар мөрөн |
Байршил | Өвөр Монгол (Хятад улс), Өвөр Байгалын хязгаар (Орос) |
Урт | 1620 км |
Эхийн өндөр | 1200 м |
Адгийн өндөр | 305 м |
Урсац | 340 м³/с |
Ус цуглуулах талбай | 164.000 км² |
740-өөд оны үед түрэг, уйгарын хооронд болсон ширүүн байлдаан тулалдаанд монгол аймгууд уйгарын талд орж дайтаад хиар цохиулжээ. Үүнээс амьд үлдсэн монгол аймгийн Хиян, Никүт гэгч хоёр хүн Түрtгийн хаант улсын эзэмшлийн гадна орших үржил шимтэй Эргүнэ голын эрэгт ирж нутагшсан тухай домог байдаг. Х.Пэрлээ эрдэм шинжилгээний ажлынхаа гол чиглэлийг Монголын ард түмний түүхийн чухал зангилаа асуудал язгуурын монголчуудын тархалт, нутагшилт, хоорондын хамаарал, нийгмийн хөгжлийн явц, соёлын байдлыг тодруулахад хандуулсаар иржээ. Тэрбээр «Онон Хэрлэнгийн монголчууд» (1959), «Монголын феодалын улс байгуулагдахын өмнөх Монгол улс, ханлигууд» (1966), «Гурван мөрний Монголчуудын аман түүхийн мөрийг мөшгөсөн нь» (1969) зэрэг зохиолдоо, язгуурын Монгол аймгууд м.э.ө үед Эргүнэ мөрний саваар нутаглаж овог аймгууд, эртний судлалын эд өлөг, угсаатны зүйн хэрэглэгдэхүүн, бичигдэл түүхийн мэдээтэй харгалдуулан шинжилж, Монголчууд нэгэн үе Эргүнэ мөрөн, Их Хянганы умард хэсэгт нутаглаж байжээ гэсэн санааг дэвшүүлсэн юм. Энэ санаагаа цаашид гүнзгийрүүлэн, эрт цагт Хэнтийн нурууны зүүн хойд хэсэг, Эргүнэ мөрний умард биеэр нутаглаж байсан Шивэй нарын олон аймгийн доторхи Мэнгү (Монгол) нараас Монгол хэмээх нэр үүссэн хэмээх санаа дэвшүүлж, язгуурын Монголчуудыг «Онон Хэрлэнгийн Монголчууд» буюу «Гурван голын Монголчууд» хэмээн анх томъёолжээ. Язгуурын Монгол аймгуудын холбоо Х зууны үеэс шинэ аймаг болон задарч салбарлан, тэдгээр нь яваандаа нэгдсэнэр төр улсын төрх хэлбэрийг олсон хэмээн үзжээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.