From Wikipedia, the free encyclopedia
[[Ангилал:]]
Шилийн Богд уул
Шилийн богд уул | ||
---|---|---|
Үнэмлэхүй өндөр | 1778 м | |
Байрлал | Дарьганга сум, Сүхбаатар аймаг Монгол | |
Солбицол | 45° 28′ 17″ У, 114° 35′ 2″ З | |
| ||
Төрөл | Унтарсан галт уул | |
Онцлог | Шилийн сайн эрсийн шүтээн |
Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 60 км-т д.т.дээш 1778 метрт оршдог Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн Богд уул юм. Богд уул гэх нэршил нь сүүлд Буддын шашны нөлөөгөөр нэмэгдэж нэрлэгдсэн нэршил бөгөөд эрт дээр үеэс Монголчууд "Шивээт шил" "Агшуун" хэмээн нэрийддэг байсан ба тал нутгийн их хайрхан хэмээн тахин шүтэж иржээ.
Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу бий. Шилийн Богд уулын тогоо нь баруун хойшоо сэтрэн урссан бөгөөд амсар нь 2 км орчим өргөн, 300 орчим м гүнзгий ажээ. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харж болох бөгөөд уулсын оройг зориуд засч янзлан зүсэж авсан мэт үзэсгэлэнтэй харагдана. Энэ хавийн уулс нь Авдар, Дөш, Сэнжит, Ацаа гэхчилэн галт уулын шовгор дүрс хэлбэрээрээ нэрлэгдсэн байдаг. Их талын хамгийн өндөр уул учраас тал дээр хааш хаашаа 60-аад км алсаас майхан шиг шовгор харагддаг.
Шилийн богдын зүүн дор Агтны хүрээ гэж дугуй тогоотой талын намхан талт уул бий. Шилийн Богд дээрээс тод харагдана. Эртнээс нааш Монголчууд Шилийн богдыг шүтэн биширч өглөөний ургах нарнаар гарсан эр хүний хийморь сэргэж хүлгийн шандас хөвчирдөг гэлцдэг. Уулсын хоорондын хөндий талаар хүрмэн чулуун лав тогтсон тул тэдгээрийг гадарга нилээд чулуурхаг юм. Хар хүрэн, хүрэн бараан хөрс зонхилдог. 108 зүйлийн ургамал ургадаг бөгөөд ойт хээр, хээр, говийн бүсийг төлөөлөлж чадах нэн ховор ургамал 30 гаруй зүйл бий. Амьтны аймгийн хувьд туурайтан мэрэгчид голлох бөгөөд цагаан зээр, тарвага, чоно, үнэг элбэг үзэгдэнэ.
„Шилийн богд уул
Сөнөсөн галт уул байна
Шилийн богд уул
Амилсан сайхан домог байна
Шилийн богд ууланд
Сар хээр хонох юм
Шилийн богд ууланд
Сэтгэл хоргодон үлдэх юм…“
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.