Чогжинмүнсэлийн Даваадорж
From Wikipedia, the free encyclopedia
Чогжинмүнсэлийн Даваадорж нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, үндэсний бөхийн Улсын харцага юм.
Чогжинмүнсэлийн Даваадорж | |
---|---|
Нэр | Чогжинмүнсэлийн Даваадорж |
Цол | Улсын харцага |
Төрсөн өдөр | 1964 он |
Төрсөн газар | Өвөрхангай аймаг, Нарийнтээл сум |
Амжилт | |
Түрүүлсэн тоо | 0 |
Үзүүрлэсэн тоо | 0 |
Шөвгөрсөн тоо | 2 |
Цол хүртсэн он | |
Улсын начин | 1990 |
Улсын харцага | 2004 |
Тайлбар | |
Амжилт
Үндэсний бөх
- 1990 МНТ-ны 750 жилийн даншигт 6 давж өсөх идэр чимэгтэй начин цол
- 1994 улсын наадамд 5 давж улам нэмэх чимэг
- 2004 улсын харцага цолыг нөхөн олгосон
Улсын наадмын дэвжээнд
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1990 | МНТ-ы 750 жилийн ойн даншиг наадамд улсын заан Д.Долгорсүрэнгээр тав, улсын заан Д.Амгаагаар зургаа даван шөвгөрч "Монгол улсын өсөх идэр начин" цол хүртсэн. | 768 |
1994 | АХ-ын 73 жилийн ойн баяр наадамд аймгийн начин С.Ганбаатараар дөрөв, улсын начин Ш.Лхагвасүрэнгээр тав даван шөвгөрч чимэг нэмсэн. | 768 |
2004 | Ерөнхийлөгчийн зарлигаар "Монгол улсын харцага" цол хүртсэн. | N/A |
Аймгийн наадмын дэвжээнд
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1986 | Өвөрхангай аймгийн баяр наадамд зургаа давж, улсын заан Д.Эрдэнэбатад өвдөг шороодон үзүүрлэж " Аймгийн заан " цол хүртсэн. | 128 |
1987 | Өвөрхангай аймгийн баяр наадамд зургаа давж, аймгийн арслан Ц.Мягмарсүрэнд өвдөг шороодон үзүүрлэсэн. | 128 |
Цэргийн наадмын дэвжээнд
Он | Амжилт | Бөхийн тоо |
---|---|---|
1989 | Бүх цэргийн баяр наадамд долоо даван түрүүлж " Цэргийн арслан " цол хүртсэн. | 128 |
Самбо бөх
- Самбо бөхийн олон улсын хэмжээний мастер
Чимэг
Тэрээр алдарт 64 оны Луу жилтнүүдийн нэг бөгөөд бие жижигтэй ч цацаа цалгиа ихтэй уран хурц барилдаантай бөх байв. Түүний хүү жүдо бөхийн Азийн аварга ОУХМ, сумын заан Даваадоржийн Төмөрхүлэг юм.
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.