From Wikipedia, the free encyclopedia
Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нутгийнхан "Чин толгой" гэдэг эртний хотын туйр бий. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий бий бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй байжээ.
1890-ээд оны үед монголоор жуулчилж явсан Оросын жуулчин А.Позднеев Чинтолгойн балгасыг үзэж, түүний хэмжээ болон, хэлбэр хийцийн талаар товч мэдээллийг хэвлүүлсэн. Энэ хотын туурь нь Улаанбаатар хотоос баруун тийш 200 км зайд орших ба 1260 х 680 м хэмжээтэй, бараг зөв тэгш өнцөгт хэлбэртэй.[1]
Эл балгасны дэвсгэр газарт эртний судлалын нарийн малтлага судалгаа хийгээгүй боловч судлаачид түүхийн сурвалж бичгийн мэдээнд тулгуурлан Киданы Чжэнь-Чжоу хотын үлдэгдэл гэж үзжээ. Чжэнь Чжоугийн хамт бас хоёр хот дараалуулан барьсан гэж Кидан Ляо улсын газар зүйн бичигт өгүүлсэн бий. XIII зууны үед Монгол нутгаар дайран өнгөрсөн нангиад газрын лам Чанчунь бомбо үүнийг Чжэнь Чжоу хотын үлдэгдэл болохыг нотолж бичиж байсан ба Туул голоос баруун тийш явахад Киданы эвдэрхий гурван хот тааралдаж байсныг тэмдэглэжээ.
Үнэхээр ч Чин толгойгоос баруунтай Хадаасан-Хар бухын балгас, зүүн тийш "Талын улаан" гэдэг балгас бий. Эртний судлалын шинжилгээгээр "Чин толгой", "Хар бух" хоёр нэгэн цаг үеийнх болох нь ноттой батлагдсанаас гадна "Талын улаан балгас" ч мөн Киданы үед холбогддог. Киданы түүх сударт тэмдэглэснээр Чжэнь Чжоу-д Киданы баруун хойд гадаад аймгийн 20.000 дарангуй цэрэг сууж байснаас гадна бас хятад, зөрчидийн 700 гаруй өрх айлыг нүүлгэн ирүүлж цөлөн суулгаж байжээ. Чин толгой болон Хадаасан-Хар бухын балгасны талаар нутгийн ард түмний дунд нэлээд хожмын түүхэн үйл явдалтай холбогдсон сонирхолтой домог бас хадгалагдан үлджээ.
Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт нутгийнхан "Чин толгой" гэдэг эртний хотын энэхүү туйр байдаг. Энд эртний гэрэлт хөшөөний суурь хоёр том чулуун мэлхий бий бөгөөд олдсон зарим дээврийн ваар нь кидан бичигтэй юм байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.