Цусны бүлэг (цусны төрөл) нь эритроцитийн (улаан бөөм) гадаргууд антиген байгаа эсэх, мөн удамших антигенлэг бодисууд байгаа эсэх дээр үндэслэсэн цусны ангилал юм. Эдгээр антигенүүд нь цусны бүлгийн системээс хамааран, уураг, нүүрс ус, гликоуураг, гликолипид байж болно. Эдгээр антигенүүдийн зарим нь өөр өөр эдийн ялгаатай эсийн гадаргууд мөн оршдог. Улаан бөөмний гадаргуун антигенүүдийн зарим нь нэг аллелээс үүсэлтэй байх ба эдгээр нь хамтдаа цусны бүлгийн системийг үүсгэнэ.[1] Цусны төрөл нь эцэг эхийн аль альнаас нь удамшигдан төлөөлөгдсөн байдаг. Олон улсын цус сэлбэлтийн нийгэмлэг (ISBT) нь одоогийн байдлаар нийт 35 төрлийн хүний цусны бүлгийн системийг тодорхойлоод байна.[2] Тэдгээрээс хамгийн чухал системүүд бол, ABO ба RhD антиген юм. Энэ хоёр системээр, хэн нэгний цус A, B, AB эсвэл O ба RhD төлөв нь эерэг, сөрөг эсвэл огт үгүй (null) гэдгийг тогтооно.

Thumb
Эритроцитэд агуулагдах цусны ABO бүлгийн антигенийн агууламж нь цусны бүлгийг тодорхойлох чухал үүрэгтэй.

Түүх

Английн нэрт эрдэмтэн В.Харвейгийн нээлтийн дараа (1578-1657) судсаар дамжуулан цус сэлбэх санаа төржээ. 1667 оны 6-р сарын 15-нд философийн профессор Жеан Денис, операторч Еммеретз нар анх удаа цус сэлбэжээ. Гэвч цусны бүлгийн талаар мэддэггүй байсан тул нэлээн хүн нас барсан байна. 1901 онд Австри эмч Ландстейнер цусны эхний 3-н бүлгийг тогтоож A、B、C гэж нэрлэж байсан. С нь сүүлд О гэж нэрлэгдэх болсон байна. Дараа нь АВ бүлгийг тогтоосноор цус сэлбэх ажиллагаа шинжлэх ухааны үндэстэй болж түгэн тархжээ. Ландстейнер хүмүүс (1-О, 2-А, 3-В, 4-АВ) гэсэн 4 бүлгийн цустай байдгийг тогтоож, энэ нь Менделийн хуулийн дагуу эцэг эхээс хүүхдэд нь удамшдагийг ажиглажээ.

Эх сурвалж

Гадаад холбоос

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.