From Wikipedia, the free encyclopedia
Монгол Улсын Хууль Сахиулахын Их Сургууль (товчлол: ХСИС) нь Хууль зүйн яамны харьяанд хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах мэргэшсэн боловсон хүчнийг бүх шатны сургалтаар бэлтгэх болон шинжлэх ухааны суурь, хавсарга судалгаа хийх чиг үүрэгтэй, эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл-сургалтын хэв шинж бүхий дээд боловсролын, төрийн тусгай чиг үүргийн байгууллага юм.
Тус сургууль нь 1934 онд байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд их, дээд сургуульд тавигддаг шаардлага, шалгуур үзүүүлэлтийг бүрэн хангаж, 2 дахь удаагийн магадлан итгэмжлэлд хамрагдсан, Монгол Улсын төдийгүй бүс нутгийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, өвөрмөц онцлогтой их сургууль билээ.
Докторын сургалт
Хууль сахиулахын их сургуулийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн өндөр ур чадвартай, онолын мэдлэгтэй, хуулийг нэг мөр сахиулахад мэргэшсэн хууль сахиулагчдыг бэлтгэдэг шилдэг их сургууль болгоход гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлого, зорилтоо чиглүүлэн ажиллаж байна.
Их сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааныны хэлтэс нь ОХУ-ын Дотоод хэргийн яамны Дорнод Сибирийн дээд сургууль, Буриадын Улсын их сургууль, Томскийн Багшийн их сургууль, БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалахын их сургууль, Канад Улсын Британий колумбын эрх зүйн институт, Тайланд Улсын Онцгой байдлын сургууль, БНСУ-ын Кёонгги их сургууль, Сёжон их сургууль, БНТурк Улсын Үндэсний Цагдаагийн академи, ОХУ-ын Ял эдлүүлэх албаны Эрх зүй, удирдлагын академи, Солонгосын Криминологийн Холбоо, ХБНГУ-ын Макс Планкын институт зэрэг сургалт судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг
зурж, хамтран ажиллаж байна. Санамж бичгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд их сургуулийн албан хаагчдаа гадаад орон болон олон улсын байгууллагын шугамаар зохион байгуулагдсахн мэргэжлийн сургалт, семинар, олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцуулах, гадаад орны ижил төстэй чиг үүрэг бүхий сургалтын байгууллагад айлчилж туршлага судлах зэрэг ажлуудыг авч хэрэгжүүлж байна.
Хууль сахиулах чиг үүрэг бүхий олон улсын байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхээр Цагдаагийн сургуулиудын олон улсын холбоо (INTERPA), Засан хүмүүжүүлэх ба хорих байгууллагын олон улсын холбоо (IСPA), Криминологчдын олон улсын холбоо (IСA), Цагдаагийн байгууллагын дарга нарын олон улсын холбоо (IАСP), Бээжин хотод суугаа гадаад орны хууль саxиулах байгууллагын атташе нарын холбоо (FLECC), Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (OSCE) зэрэг байгууллагуудтай харилцаа тогтоож эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр хамтарч ажиллаж байна.
Мөн тус хэлтсээс Монгол Улсад суугаа ХБНГУ, АНУ, БНХАУ, БНТУ, ОХУ, Канад, Кувейт, Япон, Франц Улс, БНЧех Улс, БНКазахстан улсын элчин сайдын яамны төлөөлөл болон ХБНГУ-ын Ханнсс Зайделын сан, АНУ-ын Азийн сан, НҮБ-ын Хүн амын сан (UNFPA), Хүүхдийн сан (UNICEF), Ази болон Алс дорнодын Хүрээлэн (UNAFEI), Туркийн олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлаг (TICKA), Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA), Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр (UNDP), Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (JICA), Азийн хөгжлийн банк (ADB) зэрэг олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллан үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд бодлого, төлөвлөлтөө чиглүүлэн ажиллаж байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.