From Wikipedia, the free encyclopedia
Хийл | |
---|---|
англ.: violin, итал.: violino | |
Ангилал | Чавхдаст хөгжмийн зэмсэг |
Дуугаралтын цараа | |
Ойр төрлийн зэмсэг |
Эрдүү хийл, морин хийл |
Хөгжимчин | |
Хийлчдийн жагсаалт |
Хийл нь чавхдаст нумт хөгжмийн төрөлд багтах хөгжмийн зэмсэг юм. Хийл Баруун Европд XVI - XVIII зуунд нэвтэрч XIX зууны эхэн гэхэд хэдийнээ сонгодог хөгжмийн салшгүй хэсэг болсон байлаа. XX зууны эхэн үеэс мэргэжлийн сургуулиуд буй болж орчин цагийн хөгжимд баттай байр суурь эзэлжээ. Европт нэвтэрсэн анхны чавхдаст нумт хөгжим Арабын байлдан дагуулалтаар Ребаб, Византийн Лира хөгжмүүд Испанид анхлан нэвтэрчээ. Эдгээр хөгжимд үндэслэн XIII зуунд Европ Ребек, Виела (фидель), үүссэн талаар 1275 оны үед бичигдсэн Иеронима Моравскийн "Хөгжим судлал" номонд дурьдсан байдаг билээ. Энэ үед Европт нумт чавхдаст хөгжмийг хөл дээрээ бус мөрөн дээрээ тавьж тоглох шинэ арга нэвтэрчээ. Анхандаа хоёр арга хоёулаа мөрдөгдөж байгаад аажмаар мөр лүү шилжжээ. Италид энэ аргыг da braccio (мөр) хэмээн нэрлэжээ. Виола нь Дискант, Альт, Тенор, Басс гэсэн үндсэн дөрвөн төрөл зүйл байдаг. XVI—XVIII зуунд чуулга, гоцлол тоглоход Виола да Гамба хэмээх тенор Виола голлон хэрэглэгдэж байжээ. Виолад зориулж И.С.Бах, Г.Ф.Телеман, Ф.Куперен нар хөгжмийн зохиол бичиж байв. Хийл нь дээд зэрэглэлийн урлагийн бүтээл юм.
Доод өнгийн дуугаралтыг энэ хөгжмөөр гаргадаг бөгөөд нумт чавхдаст хөгжмийн зэмсэг дундаа хамгийн том нь юм. Энэ хөгжмөөр тоглож буй хөгжимчин нь өндөр сандал дээр суух буюу босоогоороо зогсож хөгжимддөг, виолончелийн адил суурьтай хөгжим юм. Контрабас нь бүдүүн, сөөнгө хөг гаргадаг. Найрал хөгжмийн суурь болдог шалтгаан нь хамгийн доод өнгийг гаргаж чаддагт оршино.
Маш арвин доод өнгнүүдийг гаргадаг. Тухайн аялгууныхаа утга санааг гарган илэрхийлэхдээ маш сайн. Виолончель суурьтай, Cello-г тоглох үедээ суурины үзүүр хэсгийг шалруу зоон тогтооно. Ийм учираас Cello-г хөлийн нумт хөгжим гэдэг. Ялангуяа доод өнгийг тасралтгүй хүнгэнэн гаргана. Морин хийлийн бүтэц нь толгой хэсэг нь бусад төрөл хийлүүдийн толгойноос хоёр дахин том ба өөрийн чавхдасны давуу тал болох уртын хэмжээнийхээ тусламжтайгаар энгийн хийлнүүдийн хажууд илүү хүчтэй өнгө аясыг уянгалуулах чадалтай байдаг. Морин хийлийн үүсэл нь эртний виола да гамба буюу гамба хөгжимнөөс үүссэн ажээ. Чавхдасны тоо нь жирийн хийлийнхтэй адил дөрөв байдаг. Мөн гадаад дүрс нь хүний биеийн хэлбэртэй адил хийгдсэн бөгөөд эх биений дээд тал нь гацуур мод харин доод тал нь агч модоор хийгдсэн байдаг. Чавхдасны модыг жирийн хар модоор бүтээдэг.
XVIII-XIX зууны хооронд морин хийлийг ерөнхийд нь том ба жижиг гэсэн хоёр төрөлд хуваадаг байв. Хэдийгээр оврын хувьд том жижиг гэсэн ялгаатай мэт харагддаг байсан ч хөгжмийн зохиолыг тоглох үед гаргаж байгаа өнгө гэх мэтээрээ тус тусдаа тэс өөр өөр үүрэг гүйцэтгэдэг байв. Орчин үеийн том хийл нь эртний том хийлнээс6 см-ээр богино бөгөөд мөн бага зэрэг нарийн. Эртний том хийл нь тоглож буй хөгжимчдөдөө тоглоход тухгүй бөгөөд амархан цууцаадаг байжээ. Хөгжмийн гаргадаг аялгуу нь чанга биш нэлээн сөөнгө бүдүүн байсан учир зөвхөн ансамблыдуудыг тоглоход хэрэглэдэг байжээ.
Гаднах үзэмжээрээ хийлтэй төстэй харагдах боловч энгийн хийлнээс бага зэрэг том байдаг. Тиймээс гаргаж буй дуу нь хийлийхээс арай бүдүүн сөөнгө байдаг.Найрал хөгжимд эрдүү хийл нь туслах хэсгийг тоглодог уламжлалтай. Ребаб, Византийн Лира эдгээр хөгжмүүд нь Арабын байлдан дагуулалтын үед анх Европт Испанид нэвтэрч байжээ. Тус хөгжимнүүдэд үндэслэн XIII зуунд Европ Ребек, Виела (фидель), үүсэж байсан тухай 1275 оны үед бичигдсэн Иеронима Моравскийн "Хөгжим судлал" номонд бичиж үлдээсэн байна. Тухайн үед Европт чавхдаст хөгжмийг хөлөөр нь бус хүн өөрийнхөө мөрөн дээр тавьж тоглох шинэ барил нэвтэрч байжээ. Эхэн үедээ тухайн аргуудыг хоёуланг нь мөрдөж байгаад яваандаа мөрний барилт лүү шилжжээ. Италид энэ барилтыг da braccio (мөр) хэмээжээ. Баруун Европд Ренессансын үед Виола буюу Эрдүү хийл нь найрал болон гоцлол хөгжим болгон ашигладаг болжээ.
Уэльсд анх зохион бүтээгдсэн Кротта хийл (Англиар: Crwth) нь нумт чавхдаст хөгжмийн зэмсэг. Энэхүү хийл нь анх VI зуунд Грекийн Лира хөгжмөөс санаа аван үүсэн бий болсон. Скрипка хийлийн өвөг нь Грекийн Лира, Кротта хийлүүд юм. Кротта хийл XVIII—XIX зууны үеээс эхлэн хэрэглээнээс гарсан бөгөөд ,Кротта хийлийн урт нь 55 см, өргөн нь 24см, зузаан нь 5 см орчим байжээ. Их бие болох Царыг нь цул модноос ухан сийлж нүүр хэсгийг нь дээд хэсгээс наана. Резонаторын нүүрэн хэсэгт 2 дугуй нүх гаргах бөгөөд Нийт зургаан чавхдасны хоёр нь сийлсэн нүхний зэрэгцээ байрлах бөгөөд скрипка хийл болон морин хийлийн аль алиных нь(хэвтээ, босоо)гэсэн байрлалаар тоглож болдог давуу талтай. Хамгийн анх тусгай цохиурыг ашиглан ятга шиг тоглодог байсан бол аажмаар нумаар хөрөөдөн тоглодог болсон. Кельтийн гэх өвөг аймгууд XVIII зуунаас өмнө энэхүү хөгжмөөр тоглож байжээ.
Кеманче (Kamanche) буюу Бамбир хийл (Армянаар нь Армян улсаас үүсэлтэй чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Энэ хийлийг Азербайжан, Иран, Армян, Кавказ,Гүржид "Кеманче" хэмээн нэрлэдэг.Трапизон, Джавахети, Хар далайн эрэг хавийн Хойд Армянаас Бамбир хийл нь гаралтай.Бамбир хийлтэй холбоотой түүхэн эх сурвалж нь IX зуунаас үүсэлтэй гэлцдэг. Учир нь Армяны нийслэл байсан Двинагийн малтлагаас хийлтэй ижил төстэй хөгжмийн зэмсэг олсон байна. Бамбир хийл нь 4 чавхдастай , кварт эсвэл квинтээр хөглөх бөгөөд нэгдүгээр октавын ля-гаас , хоёрдугаар октавын ля-гийн хооронд тухайн эгшиг дуугарна. Бамбир хийлийг суугаагаар өвдөгний хоорондоо хавчин нэгэн зэрэг хоёроос гурван чавхдасыг зэрэг цохин тоглодог.
XVI зууны эхэн үед буй болсон халаасны бяцхан нумт хөгмийн зэмсэг Кит буюу Пошетта халаасны хийл (Англиар: Kit violin)юм. XIX зуунд уг хөгжмийг бүжгийн багш нар хичээлд хэрэглэдэг байжээ. Хөгжмийн чуулга, гоцлол хөгжимдөхөд тун ховор хэрэглэж байв. Эхлээд гурван чавхдастай ойролцоогоор 36 см урттай байжээ. Хожим 4 чавхдастай болж хэлбэр нь ч өөрчлөгдөж скрипка хийлтэй төстэй болж иржээ. Ердийн скрипка хийлээс кварт илүү дуугардаг.
Лирада гамба (lirada gamba)буюу Лироне (Lirone) хийл нь XVI зууны төгсгөл, XVII зууны эхэн үед (Клаудио Монтевердигийн үед) Италид сүмийн найрал дууны гол хөгжимийн зэмсэгт тооцогддог байжээ. 9-16 өлөнгөөр хийгдсэн чавхдастай Лироне хийл ,энэхүү хийлийг зөвхөн Бароккогийн үед ч биш ХХ зуунд Германы Клас Хардерс, Английн Эрин Хедли, Хилле Перл,Австралийн Лаура Ваугхан, АНУ-ын Анналиса Паппано, Нидерландын Полина ван Лаарховен гэх зэрэг алдартай хийлчид уг хийлээр тоголдог байжээ.
Октавын кoнтpабacc буюу cyбкoнтpабacc (Италид: Ottobasso, Октобасc хийл буюу Францад: Octobasse, Германд: Oktobass, Англид: Octobass) нь их бие том , нам дуугаралттай хийл юм. Энэхүү хийл хөгжим нь нумт хөгжим буюу скрип болон виолын аль алиных нь шинжүүдийг өөртөө шингээсэн байдаг. Контрабасc хийлээр илүү доод өнгийг гаргахыг хичээсэн боловч цар буюу их бие нь багадаж байсан учир хийл урлаачид том их биетэй контрабасcыг хийж турших болсон байна. Том цартай контрабасcыг октобасc хэмээн нэрлэх болж, улмаар октабасcын хэд хэдэн хуучны хувилбар өнөөг хүтэл хадгалагдан үлджээ. Английн музейд 2 метр 60 сантиметрийн өндөртэй "Голиаф" хэмээн нэрийдэх октобас хийл байдаг бөгөөд уг хийлийг хоёр хүн тоглодог байжээ. Нэг нь сандал дээр зогсон утсыг дарж нөгөө нь нумаар хөрөөддөн тоглодог байжээ.
Жан Батист Вийом 1849 онд хамгийн анх дөрвөн метрийн урттай (3.48 м) өөр нэгэн октобасcыг бүтээсэн бөгөөд уг октобасc өнөө үед Парисын Musйe de la Musique гэх музейд хадгалагдсаар байна. Ийнхүү тэр гар механизмтай, гишгүүр төхөөрөмж бүтээж өгснөөр уг октабасc "Голиафе"-гээс том хэдий ч тоглоход амар болжээ. Түүнчлэн Умард Амеркийн Цинциннати хотын Жон Гейер 4,5 метр өндөр, 2 метр өргөн хэмжээтэй аварга октобасc бүтээсэн байна.
Псалтирь хийл (Латинаар: ψαλτήριον, Грекээр: psalterium) нь 15аас 16 дугаар зууны Цитрийн төрлүүдийн модон хөгжмийн зэмсгүүдийн ерөнхий нэршил юм. Псалтирь хийл нь 10 болон түүнээс дээш чавхдас утастай, трапеф хэлбэрийн цартай чавхдаст хөгжим юм. М.э.ө 2800 оны эхэн үед Эртний Грект энэхүү хөгжмийн зэмсэг хэрэглэгдэж байжээ. Псальтирь хийл нь Ойрхи дорнодоос өмнөд Европд дэлгэрчээ. Энэхүү хөгжимтэй төстэй хөгжимын зэмсгүүд нь Эртний Жүүдийн Киннор, Араб-Түргийн Канун, Персийн Сантур юм.
Пуллуван вина (Pulluvan Veena) Ганц чавхдаст хийл нь Керала хэмээх Энэтхэгийн мужийн хөгжмийн зэмсэг юм. Эрт үед хонхот буюу шигшүүргэт хэнгэрэгт чавхдас татан уг хөгжмийг тоголдог байжээ. Пуллучууд нь шувууны жиргээ хэлийг ойлгодог, эмэгтэйчүүд нь могойн хөдөлгөөнийг дууриан бүжиглэдэг байжээ.
Ребек хийл (Францад: rebec, Латинаар: rebeca, rubeba; нь Арабад : rabāb-аас гаралтай) нь эртний чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Арабчууд эхэн үедээ (тухайн үед Ребаб нэртэй байсан) Ребек хийлийг нэвтрүүлсэн бөгөөд XIII - XIV зуунаас эхлэн Баруун Европыг энэхүү хөгжим байлдан дагуулсан байна. Лийр хэлбэрийн цартай, хоёр болон гурван чавхдастай ,резонаторын хоёр нүхтэй, квинт хөгтэй хийл байв. Хөгжмийн онол судлаач Иерон Моравский 1275 оны үед Ребек хийл нь хоёр чавхдастай квинт хөгтэй байсан талаар тэмдэглсэн байжээ.
Хойд Тайландын (Northern Violin) буюу Салор (Salor) хийл нь Тайландын хойно байрлах Ланна мужийн нумт, чавхдаст хөжгмийн зэмсэг юм. Салор хийл нь хоёр чавхдастай, царыг Кокос самарын хальсаар хийж нүүр хэсгийг нимган модон хавтангаар бүрдэг.
Польшийн чавхдаст нумт Сука хийл нь XIX зууны уран зурагт уг хөгжим дүрслэгдэн хадгалагдсан байх бөгөөд өнөө үед уг хөгжмийг Польшийн Warsaw Village Band хамтлаг өдийг хүртэл уран бүтээлдээ ашиглаж байна. Сука хийлийг хурим ,найр, ардын дуу бүжигт өргөн хэрэглдэг байжээ. Гадаад төрхөөрөө хийлтэй адил ч гриф буюу гар хүзүүний хэсэг нь энгийн хийлнээс өргөн юм.
Акустик хийлийн дуугаралт цар хүрээг цахилгаан өсгөгч төхөөрөмжийн тусламжтайгаар өсгөн гаргаж буй хөгжмийн зэмсэгийг Цахилгаан хийл гэнэ.1920-оод оны үед джаз хийлч Смит хамгийн анх цахилгаан хийлийг ашиглсан бөгөөд 1930-аад оноос эхлэн цахилгаан хийл худалдаанд гарч эхэлсэн байна.
Энэхүү хөгжмөөр Ражастхан, Мадхья-Прадеш, Уттар-Прадеш омгийнхон тоглодог байсан бөгөөд .Чикира хийл нь Бенгал, Энэтхэгийн нумт чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Чикира хийл нь 3 чавхдастайгаас нэгийг нь ган утасаар үлдсэн хоёрыг нь адууны сүүлээр, хийдэг байна. Хөг гаргадаг нот нь C, F, G. Чикира "Chikara" нь Хойд Энэтхэгийн нумт чавхдаст хөгжмийн түгээмэл нэршил юм.
Виолинофон буюу Штрохын хийл нь хийлийн төрлийн хөгжмийн зэмсэг. Энэхүү хөгжимийн модон царны оронд металл их бие ашигладаг бөгөөд энэ хөгжмийг Иоганн Штрох (Германд: Johannes Matthias Augustus Stroh, 1828—1914) зохион бүтээсэн байна. Уг хийлийг пянз бичлэгийн студид өргөн хэрэглэдэг байсан. Штрохын хийлийг театр болон мюзик-холлын тоглолтонд өргөн ашиглаж байв. Микрофон болон цахилгаан хийл гарч ирсэн цагаас Штрохын хийлийн эрэлт эрс буурсан байна. ХХ зууны эхэнд Штрохын хийлийн орон нутгийн чанартай хэв загварууд Молдав, Румынд дэлгэрч ардын дуу хөгжимд ашиглагдаж ирсэн байна.
Хийлэн дээр хуруунууд ямар байрлалтайгаар ямар нотыг тоглох эрэмбийг тайлбарлая. Хийлний 1р утас нь сул татахаар Е нотыг, 2р утсыг сул татахаар А нотыг, 3р утас нь сул татахаар D нотыг, 4р утсыг сул татахаар G нотыг тус тус дуугаргадаг. (Бид нотыг До нот-C , Ре нот-D, Ми нот-E, Фа нот-F, Соль нот –G, Ля нот-A, Си нот-B ингэж англи цагаан толгойн үсгээр тэмдэглэдэг. Дээр дурьдсанчлан GDAE сул утаснууд бол дараахь байрлалтай байна гэж үзэж болно.
нотнуудыг тус тус тоглоно. Нотуудыг дуугарч байгаа өнгө нь зөв эсэхийг шалгахдаа төгөлдөр хуурын товчлууруудаар тухайн нотны дуугаралтыг вэб хуудас болон андройд, ухаалаг утасны апп-үүдийг ашиглан шалгах боломжтой. Тоглох бүртээ өнгөө шалгаад байх нь хүндрэлтэй тул ингэж нэг шалгасны дараа гарын байрлал, дуугарч байгаа өнгөө цээжилтэл эхний ээлжинд хийлэн дээрээ хөнгөн тэмдэглэгээ хийх нь илүү хялбар болно. (Наадаг цаас болон арилдаг маркеруудаар тэмдэглэдэг. Энэ тэмдэглэгээ хийсэн зүйл нь тоглож сурсны дараа арилдаг байх хэрэгтэй.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.