эх зохиол From Wikipedia, the free encyclopedia
Харри Поттэр ба Философийн чулуу (Харри Поттер ба Шидэт чулуу)[1] | |
---|---|
Зохиолч | Жоанна Роулинг |
Анхны нэр | Harry Potter and the Philosopher's Stone |
Зураагч | Томас Тэйлор (Нэгдсэн Вант Улс) Мэри Гранпре (АНУ) |
Улс | Нэгдсэн Вант Улс |
Хэл | Англи |
Урсгал | Фантази |
Хэвлэгч | Bloomsbury (НВУ) Arthur A. Levine/Scholastic (АНУ) Raincoast (Канад) Нэпко (Монгол) |
Хэвлэсэн огноо | 1997 оны 6 сарын 30 (НВУ) 1998 оны 9 сарын 1 (АНУ) |
хуудасны тоо | 223 (НВУ) 309 (АНУ) 344 (МОН) |
ISBN | 0747532699 |
Дараах | Харри Поттер ба Нууцат өрөө |
Харри Поттер ба Философийн чулуу (Их Британид: Harry Potter and the Philosopher's Stone, АНУ-д: Harry Potter and the Sorcerer's Stone) эсвэл Харри Поттер ба Шидэт чулуу нь Британийн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттерийн тухай долоон цуврал, уран зөгнөлт зохиолийн эхний ном нь юм. Энэ зохиолд Харригийн 11 насны үеийн адал явдлууд гарна.Энэ номыг Н.Энхнаран монгол хэлээр орчуулжээ. "Шидтэн гэдгээ мэдсэнээс хойш Харри ид шидийн сургууль Хогвартст сурж эхэллээ. Сургуульд сурч байх үеэрээ Харри сургуулийн захирал гурван толгойтой нохойгоор философийн чулууг мануулж байгааг олж мэднэ. Гэвч хэн нэгэн чулууг хулгайлах гээд байв. Харри болон түүний найзууд Снейпийг сэжиглэнэ. Гэвч Снейп үнэхээр чулууг хулгайлах гэж байгаа гэж үү"... Энэхүү ном нь 17 бүлэгтэй.
Тухайн үедээ хүүхдийн шилдэг зохиол болж шалгарч байсан энэхүү Harry Potter and the Sorcerer's Stone ном нь мөн хамгийн алдартай хүүхдийн номнуудын нэг болж чадсан билээ. 1991 оны энгийн нэгэн галт тэрэгний аялал, 7 боть бүхий, Харри Поттерийн бүхэл бүтэн цогц ертөнцийн эхлэл болжээ
Роулинг Харри Поттерийг зохиох санаагаа анх хэрхэн олсоноо Би Би Си-д ийнхүү ярьсан байна:
"Би Манчестераас Лондон руу явах галт тэргэнд юм бичих талаар огт бодоогүй сууж байтал санаанд минь маш тодоор Харри, туранхай хүү ороод ирсэн. Би урьд нь хэзээ юм бичих талаар огт бодож байгаагүй, тэрнээс өмнө миний энгийн нэг санаа надад ингэж их нөлөөлж байгаагүй л дээ. Цүнхээ уудалж ямар нэгэн бичих юм олдоогүй, бүр хөмсөгний харандаа ч байгаагүй дээрээс нь галт тэрэг саатсан учир би бичих зүйлийнхээ талаар олон цагийн туршид бодож суусан."
Тэрээр өөрийн вэбсайт дээрээ ингэж бичжээ: "Би Гүн ухааны чулууг тэр орой нь л бичиж эхэлсэн ч, төгсгөлийн ном нь тэр үеийн анхны бичвэрүүдтэй огт төсгүй. Би Манчестер руу янз бүрийн зүгт ургах өөрийн санаануудтай бичвэрээ барьсаар очиж, Харригийн Хогвартс дахь амьдралын татаар эргэцүүлсэн дээ."
Дараагийн хэдэн жилийн туршид Хатагтай Роулинг номоо чөлөөт цагаараа бичиж байжээ. Тэрээр 1994 онд Эдинбург руу нүүсэн байна. Тэр үеийн тухай өгүүлэхдээ: “Би дахиж багшилахаар шийдэж байсан юм. Нэгэнт багшилж эхэлбэл олон дэвтэр засахаас эхлүүлээд, хичээлийн төлөвлөгөө гаргах дээрээс нь хүүхдээ ганцаараа харах гээд маш олон ажил гарч номоо бичих зав дахиж гарахгүй гэдгийг мэдэж байсан болохоор би номоо дуусгах ажилд орж, номоо яаж ийж байгаад хэвлүүлэх төлөвлөгөө гаргасан юм. Жессика тэргэндээ унтах бүрийд хажуугийн кафе руу гүйж очоод галзуу мэт бичдэг байснаа санаж байна. Би бараг өдөр бүр бичдэг байсан. Би номоо бүгдийг өөрөө шивж байхдаа заримдаа номыг үзэн ядах, хайрлах хоёр сэтгэгдэл зэрэг төрдөг байсан.”
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.