From Wikipedia, the free encyclopedia
Угтаалцайдам сум нь Төв аймгийн сум юм. Товчоор Угтаал гэж нэрлэх нь олон. Сумын төв Ар-Асгат нь Улаанбаатар хотоос 152 км, аймгийн төв Зуунмодоос 195 км зайтай. Цээл, Заамар, Жаргалант, Баянцогт, Баянхангай, Лүн сумдтай хиллэдэг. Угтаалцайдам сум 1924 онд байгуулагдсан бөгөөд газар тариалан түлхүү хөгжсөн.
154,8 мянган га нутаг дэвсгэр, 2276 хүн ам, 648 өрхтэй.
Асгат, Харчулуут, Талын-Уул хэмээх 3 багт хуваагдана. Асгат баг 1396 хүн амтай, 405 өрхтэй, Харчулуут баг 417 хүн амтай, 119 өрхтэй, Талын–Уул баг 463 хүн амтай, 124 өрхтэй.
Тус суманд ИТХ, Засаг даргын тамгын газар, 3 баг, 11 жилийн бүрэн дунд боловсролын сургууль, хүн эмнэлэг, ”Нарны хаан” хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв зэрэг төсөвт байгууллагууд төрийн үйлчилгээ явуулдаг.
78183 толгой малтай. Үүнээс адуу 6451, үхэр 5225, хонь 36081, ямаа 30414 байна. Газар тариалан, ТАА-н 32 мянган га эргэлтийн талбайтай. Жилд дунджаар 5000–10000 га-д үр тариа, 120-200 га–д төмс хүнсний ногоо тариалдаг. Сумын нийт өрхийн 85% нь төмс хүнсний ногоо тариалж байна. Аж ахуйн нэгж, иргэд жилд 300–4500 тн хадлан бэлтгэж дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй, зах зээлд борлуулдаг. Бэлчээрийн талбай 110 мянган га, ой бүхий газар 8,3 мянган га, хадлангийн талбай 1250 га, зам шугам сүлжээний газар 1000 га талбай байна. 32 мянган га тариалангийн талбайг 25 ААН, 68 иргэн эзэмшиж байна.
250 хүний суудалтай соёлын төв, номын сантай, хөгжмийн иж бүрэн зэмсэгтэй, дэлгэцийн киноны техник хэрэгслээр бүрэн хангагдсан.
Төрийн үйлчилгээний байгууллагуудаас гадна мал эмнэлгийн 2 нэгжтэй. Зочид буудал халуун ус, үсчин зурагчин, холбоо, ШТС, уурын зуух, эрчим хүч, цаг уур, цайны газар талх нарийн боовны цех, бөөний худалдаа зэрэг үйлчилгээний байгууллагууд ажиллаж байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.