From Wikipedia, the free encyclopedia
Төр (англиар: state (polity)) – Тогтсон нийтлэг тодорхойлолт байхгүй. Хамгийн өргөн дэлгэр ашиглагддаг тодорхойлолт нь Германы социологич Макс Веберийн: "Төр гэдэг нь зүйд нийцэхүйц албадлага, хүч хэрэглэх онцгой давуу эрхийг эзэмших улс орны удирдах бүтэц" гэсэн тодорхойлолт байдаг ба бусад тодорхойлолтууд байдаг ч нийтлэг бус.
Хауденосаунийн холбоо түүнтэй төсөөтэй бүрэн ба ерөнхий төрт бус нийгмийн тогтолцоо ч түүхэнд байдаг ба байх боломжтой.
Нийтлэг ерөнхий ойлголт нь нийгмийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, нийтлэг үйлчлэх хууль, шийдвэрийг гаргах, албадлага, хүч хэрэглэх онцгой эрх бүхий тодорхой хил зааг, хэл, түүх зэргээр нэгдмэл бүлэг хүмүүс буюу улс нийгмийн удирдах тогтолцоо юм. Төрийн үүсэл гарлын талаар онол, үзэл баримтлалуудад шашны онол; эцгийн эрхт ёсны; эзлэлтийн буюу хүчирхийллийн; нийгмийн гэрээний онол; түүхэн материализмын; хүн ам зүйн; антропологийн; сэтгэлзүйн; усжуулалтын зэрэг онол, үзэл баримтлалууд байдаг.
Төрийн салшгүй шинж чанар: газар нутаг, хүн ам, нийтлэг засаглал.
Төрийн нийтлэг гол үүргүүдээс:
Төрийг улс төрийн дэглэмээр нь олон янзаар ангилах ба түгээмэл ангиллын нэг нь ардчилсан, авторитар, тоталитар гэсэн ангилал юм.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.