From Wikipedia, the free encyclopedia
Татвар -тухайн улсын иргэд татвар төлсөнөөр төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд шууд оролцож буй хэлбэр бөгөөд төлсөн татварын орлогоор санхүүждэг нийгмийн үйлчилгээг хүртдэг байна.
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Монгол улс
Монголын түүхэн эх сурвалжуудад "Төр ошихуй дор татвар буй, татвар буй дор төр оршмой" гэсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 зүйлд -"Албан татвар төлөх нь иргэний үндсэн үүрэг гэж зааж хуульчилсан байна.
Монголын Эзэнт гүрний эхэн үед татварын систем олон давхардалтай, төвөгтэй байсан бол Өгөөдэй хаан эхний дорвитой шинэчлэлийг хийсэн бөгөөд тус шинэчлэлд сайд Yelü Chucai гол рольтой оролцсон. Ингэснээр Хятадын газар нутгаас авдаг татварыг (1) Газрын үржил шимээс хамаарсан газрын татвар, (2) Эрчүүдээс авдаг толгойн татвар, (3) Өрхийн татвар, (4) Худалдааны татвар гэсэн 4 төрөл болгоод татварын хувийг багасган, суурийг өргөтгөсөн;
-Үүний дараа буюу Дөргөнэ Хатан, Гүюг хааны үед төсвийн орлoго болон татварын системд доголдол үүссэн. Тухайлбал Армен дахь Монголын эзэнт гүрний хэсэгт ноёдын дунд татвараас зугтах үзэгдэл гарч байсан;
- Харин Мөнx хаан гарч ирснээр татварын системийг дахин шинэчилсэн. Өгөөдэй хааны татвaрын шинэчлэлд Yelü Chucai гол үүрэгтэй байсан бол Мөнx хааныхад Хорезм гаралтай Махмуд Ялавич голлон оролцсон. Ялавичийн системийн гол цөм нь Гувчуур (эрчүүдээс авдаг толгойн татвар), Калан (газар тариалангийн татвар) хоёр байв. Зарим судлаачид энэ системийг Түрэг, Уйгaруудийн үеэс эхлэлтэй гэж үздэг. Мөнx хаан татварыг жилд нэг удаа л авч байхыг зарлигдсан ба татварын орлогыг төвлөрүүлэх (fiscal centalisation) бодлого баримталж байсан;
- Монголчууд эзэлж авсан газар нутагтаа эхлээд хүн ам, эд хөрөнгийн тооллого хийж, дараа нь 10%-ийн татвар тогтоон авдаг байсан. Ингэхдээ тухайн нутгийн эрчүүд болон морьдын 10% бас авдаг байсан;
- Хэд хэдэн Перс эх сурвалжид тэмдэглэснээр Монголчууд өвлөгдөж үлдсэн эд хөрөнгөөс татвар (inheritance tax) авахыг дэмждэггүй, зарим тохиолдолд хориглодог байсан нь тэд үхэгсдийг хүндэтгэдэг байсантай холбоотой байсан гэж үздэг.
Тамга (tamgha) нэртэй татварыг худалдаачид болон зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс авна. Нэрийн учир нь татвар төлөгдсөн барааг тамгалан тэмдэглэдэг байсантай холбоотой. Өгөөдэйн үед хойд Хятадад энэ татварыг тогтоож эхэлсэн. Өгөөдэй болон Мөнx хааны үед татварын хэмжээний талаар мэдээлэл байхгүй, харин Хубилай хааны үед татварын хувь 1/13 буюу 7% байсан тухай баримт бий. Перст Газан хааны үед татвар 1/20 буюу 5% байсан юм.
Дайны үед Афинд ноогдуулсан татварыг "eisphora" хэмээдэг байв. Хэн ч энэ татвараас чөлөөлөгддөггүй байсан ба энэхүү татвар нь дайны үеийн тусгай зардлуудад зарцуулагддаг байжээ. Грекийн олон нийт дайны аюул арилсан гэж үзсэн тохиолдолд энэ татварыг хүчингүй болгох эрхтэй байсан байна. Дайн хийж ялж улмаар ашиг хонжоо олсон бол энэхүү нэмэлт эх үүсвэрийг татвар төлсөн иргэдэд буцаан олгодог байсан. Афинчууд мөн түүнчлэн гадаадын иргэд болон эцэг эх нь хоёулаа афин биш хүмүүст хүн амын татвар ноогдуулдаг байсан ба энэ нь нэг эрэгтэй бүрт нэг драхма, эмэгтэйд хагас драхма байжээ. Энэ татварыг "metoikion" гэж нэрлэдэг байлаа.
Эртний Ромд татварын хэллэг нь "portoria" гэж байсан бөгөөд энэ нь экспорт, импортод ноогдуулдаг гаалийн татвар байжээ. Цезар Августус Ромын эзэнт гүүрний татварын ихэнх бодлогыг санаачилсан хүн юм. Түүний хаанчлалын үед "publicani" буюу татвар хураагч хэмээн нэрийдсэн албан хаагчид төв засгийн газарт байлаа. Энэ цаг үед хотуудын захиргааны нэг үүрэг нь татвар хураах явдал болжээ.
Цезар Августус өв залгамжлалын татварыг бий болгож үүнээс бүрдсэн санг цэргийн тэтгэвэр, тэтгэмж олгоход зарцуулж байлаа. Англи болон Герман нь Августусын үндэслэсэн энэхүү өв залгамжлалын татвар дээр суурилан өөрсдийн өв залгамжлалын татварыг бий болгосон түүхтэй. Юлий Цезарийн үед борлуулалтын татварыг дүнгийн 1 хувиар тогтоодог болсон бөгөөд энэ нь Цезарь Августусын үед боолын борлуулалтанд 4хувь бусад бүх худалдаанд 1 хувь байдаг байжээ. Манай эриний 60-аад онд Зүүн Английн хатан хаан Boedicea нь Британийн арлан авилгалд идэгдсэн татвар хураагчдын эсрэг гарсан бослогыг тэргүүлсэн. Баталгаатай биш боловч энэ бослогоор Лондон түүний эргэн тойрон дахь 150 км газарт байсан Ромын бүх цэргүүдийг устгасан гэдэг. Хатан хаан өөрийн армийг 230 000 цэрэгт хүргэж өсгөж нэр нөлөөгөө өргөтгөсөн боловч захирагч Неро энэ бослогыг дарж шинэ засаг захиргааг Британийн аралд тогтоожээ. Гибралтарын татварын систем нь Британийн чиглэлийн үндсэн дүрмийн дагуу байдаг.
Хатагтай Годива нь 11-р зууны үед Англид амьдарч байсан англо саксон гаралтай бүсгүй юм. Домогт өгүүлснээр түүний нөхөр Леофрикт ноогдуулсан өндөр татварыг багасгахыг шаардаж Ковентри хотын гудамжаар нүцгэн давхисан гэдэг. Англи болон Франц улсуудын хооронд болсон 100 жилийн дайн 1337 онд эхэлж 1453 онд дууссан. 1369 онд шинэ давшилт эхлүүлэхээр төлөвлөж байх үед гарсан эцэргүүсэл бослогын гол шалтгаан нь Хар хунтайж хэмээгдэх Эдвардын харгис ширүүн татварын бодлого байлаа. 14-р зууны үед татварын хэмжээ итгэмээргүй өсөж байсны нэг жишээ нь Ланкестер хотын энгийн ядуу тариачинд ноогдуулсан хүн амын татварыг 520 дахин авч байсан явдал юм. I Карл хаан урван тэрсэлсэн хүмүүсийн балгаар баригдаж цаазлагджээ. Түүний гол асуудал нь парламенттай холбоотой зөрчилдөөн байсан бөгөөд татвар ноогдуулах эрхийг хаанд өгөх үү, парламентад байх уу гэдгээс үүдэлтэй байдаг байна.
Колони орон гадаадын бурам, элсэн чихэр болон бусад өргөн хэрэглээний барааны импортын татварыг багтааж 1764 онд шинэчлэн баталсан Molasses Act-ийн хүрээнд татвар төлдөг байсан. Энэ хууль нь одоо Sugar Act болж өөрчлөгдөн мөрдөгдөж байгаа. Sugar Act нь орлогын хэмжээг хангалттай өсгөж чадахгүй байсан тул Stamp Act-ийг 1765 онд нэмж баталсан. Энэ хуулиар колони оронд хэвлэгдсэн бүх сонин хэвлэлд шууд татвар ноогдуулах болсон.
Энэ эдийн засгийн шинжлэх ухааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ гэмт хэргийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ эрх зүйн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ улс төрийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.