From Wikipedia, the free encyclopedia
Сономын Лувсанвандан (1932 онд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн- 1992 онд Улаанбаатар хотод нас барсан) -Монголын нийгмийн зүтгэлтэн, Соён гэгээрүүлэгч, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор.
1948 онд Баянхонгор аймгийн Баянзүрх сумын дунд сургууль төгссөн.
1950 онд Улаанбаатар хотын Багшийн сургууль, 1954 онд МУИС-ийг тус тус төгссөн.
1963 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтанаар ажилласан.
1968 онд Олон улсын Монголч эрдэмтний хоёрдугаар Их хурлыг зохион байгуулах комисс байгуулагдахад даргаар нь Б.Ширэндэв, нарийн бичгийн даргаар нь доктор С.Лувсанвандан нар томилогдон ажиллаж байсан.
С.Лувсанвандан Олон улсын Монголч эрдэмтдийн Их хурлын байнгын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар 1970-1987 онд нийтдээ 17-н жил тасралтгүй ажиллахдаа олон улсын Монголч эрдэмтний 2-5 буюу дөрвөн их хурлыг амжилттай зохион байгуулжээ. С.Лувсанвандан Олон улсын монгол судлалд нэр хүндтэй тэргүүлэх эрдэмтдийн нэг байсан төдийгүй Германы В.Хайссиг, К.Загастер, АНУ-ын О.Латтимор, Д.Синор, Францын Л.Амбис, Р.Амайон, Японы Широ Хаттори, Шиго Озова, Г.Абемацу, Италийн Ж.Туччи, Австралийн И.Д.Рахевильз нарын зэрэг тухайн үеийн дэлхийн нэрт монголч эрдэмтэдтэй бичиг соёл, судалгааны өргөн харилцаатай байжээ.
БНМАУ-ын ШУА-ийн тэргүүлэгчдийн 1976 оны 12 дугаар сарын 15- ны өдрийн 212 дугаар тогтоолоор Монголч эрдэмтний III их хурлыг зохион байгуулах хорооны даргаар академич Б.Ширэндэвийг, орлогч даргаар ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Х.Цэрэв, дэд ерөнхийлөгч, академич Ш.Бира, нарийн бичгийн даргаар Хэл зохиолын хүрээлэнгийн тасгийн эрхлэгч, доктор С.Лувсанвандан нарыг томилсон байна. Энэ үеэс эхлэн Олон улсын монголч эрдэмтний их хурлыг хуралдуулдаг “Гурван их багш” нь Б.Ширэндэв, Ш.Бира, С.Лувсанвандан нар болсон байна.
“Монгол утга зохиолын гол баатар” 1965, “Монгол хэлний ойролцоо үгийн товч толь” 1966, “Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх” 1968, “Монголын орч үеийн уран зохиолын онол, түүхийн асуудалд” 1973, “Монголын урлагийн уламжлал, шинэчлэл” 1982, “Марксист-ленинист гоо зүй” 1982, “Монголын уран зохиолын дэвшил, социалист реализм” 1987 зэрэг эрдэм шинжилгээний томоохон бүтээлүүд хэвлүүлсэн.
1962 онд “Монголын үргэлжилсэн үгийн зохиолын сайн талын баатрын дүрийн асуудалд” сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтний, 1972 онд Монголын уран зохиолын түүхийн онолын асуудалд” сэдвээр хэлбичгийн шинжлэх ухааны докторын зэргийг ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарт хамгаалсан.
1990 онд Профессор цол хүртсэн.
2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 08 тоот тогтоолоор Соёл, урлаг судлалын хүрээлэнг төр нийгмийн нэрт зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор, профессор Сономын Лувсанванданы нэрэмжит болгосон.
"Лувсанвандан сан"-гийн тэргүүнээр УИХ-ын гишүүн асан Лувсанвандангийн Болд, "Бодь" группийн Ерөнхийлөгч Лувсанвандангийн Болдхуяг, "Лувсанвандан сан"-гийн гүйцэтгэх захирал Ш.Сүхбаатар нар ажилдаг юм.
2023 онд “Сономын Лувсанвандан” түүхэн баримтат номыг Монгол Улсын гавьяат хуульч, Доктор (PhD) Ширчингийн Сүхбаатар бүтээжээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.