From Wikipedia, the free encyclopedia
Сикким (лат-га. Sikkim) — Энэтхэг улсын харьяа, нутгийн дорно умард биед оршдог муж.
7 мянган км² газар нутаг, 600 мянган хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн ардын 11 янз хэл бий.
Сикким нутаг Энэтхэг орны дорно умард хэсэгт оршдог. Газар нутаг бага.
Өрнөд Бенгал муж, Балба, Бутан, Хятад улстай хиллэдэг.
Үндсэндээ уулархаг. Далайн түвшнээс дээш 280-8586 м өргөгдсөн газар нутагтай.
Дэлхийн гуравдугаар өндөр уул Канченжунга Сикким-Балбын хилийн зурваст сүндэрлэсэн. 28 өндөр оргил, 80 мөсөн гол, 5 рашаан, 100 гаруй уулын гол горхитой.
Нутгийн гуравны хоёр нь ой. Уул хад их, газар тариаланд тохиромжгүй.
Төвөд, Бутан, Балба руу гарсан 8 даваа харгуйтай.
Сикким муж хүн амын тооны цөөн, сийрэг нягтшилаар Энэтхэгийн мужуудыг тэргүүлдэг.
Хотын хүн амын эзлэх хувь - 11%.
Олон хэлтний нутаг. Балба, сикким, жонха, гурум, линху зэрэг 11 хэлийг албан ёсоор баталжээ.
Үүнээс хүн амын 68%-ийн төрөлх хэл нь балба, 7% сикким, 6.6% хинди, 6.5% лепча хэлтэй.
Хүн ардын 57.8% хиндү, 27.3% будда, 9.9% христийн шашин шүтлэгтэй.
Томоохон хот (2011 оны байдлаар):
Сиккимийн эрт үеийн түүх сурвалж бичигт ховор тэмдэглэгдсэн.
Төвөдөөс ирсэн Пунцагнамжил 1642 онд улс байгуулан эзэн суужээ.
Британийн Энэтхэг-Манж Чин хоёрын хооронд завсрын улс байн оршин тогтнов.
Энэтхэг тусгаар тогтносны дараа Сикким Энэтхэгийн ивээлийн орон (проктерат) болсон.
Хиндү шашинт балба хэлтэн олонхын тэмцэл, Энэтхэгийн дэмжлэгээр 1975 онд хаант ёсыг халж Энэтхэгийн муж болжээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.