From Wikipedia, the free encyclopedia
Саримс буюу саримсаг нь (Латин: Allium sativum) сонгины төрлийн ургамал болно. Хүн саримсыг 7000 жилийн тэртээгээс хоол хүнсэндээ хэрэглээд зогсохгүй өвчний эсрэг эм болгон хэрэглэж ирсэн. Тийм учраас саримсын найрлагад ордог бодисууд нь элдэв бактери вирусыг устгадаг бөгөөд өөрийн найрлагадаа А, В, С бүлгийн амин дэм олон төрлийн ургамлын даавар фермент микро элментийг агуулсан байдаг.
Ялангуяа томуу, томуу төст өвчний үед дархлаа суларсантай холбоотойгоор саримсыг зохистой хэмжээгээр хэрэглэж заншвал амьсгалын замын үрэвсэлт өвчнөөс сэргийлж чадна.
Амьсгалын замын үрэвсэлт өвчин тархсан үед өдөрт 2 ширхэг саримсыг хэрэглэвэл эмчилгээ шаардлагагүй болно. Хүмүүс саримсын үнэр амтнаас цэрвэдэг ч эрүүл мэндээ хамгаалах ёстой. Хүн бүр хэрэглэвэл зохилтой байгалийн цэвэр антибиотик болсон саримсыг амьсгалын замын үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж сурахад илүүдэхгүй билээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.