Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Сан-Томе ба Принсипи (порт. São Tomé and Príncipe, англиар Saint Thomas and Prince), албан ёсоор Бүгд Найрамдах Ардчилсан Сан-Томе ба Принсипи Улс (порт. República Democrática de São Tomé e Príncipe) нь Төв Африкийн баруун экваторын эргийн харалдаа орших, Гвинейн булангийн арлын орон юм. Хоорондоо 140 орчим км зайтай, Габоны баруун хойд эргээс 140 орчим км зайд орших 2 гол арал болох Сан-Томе болон Принсипиг тус тус төвлөх 2 олтриг дээр байдаг.
Бүгд Найрамдах Ардчилсан Сан-Томе ба Принсипи Улс | |
---|---|
Уриа: "Unidade, Disciplina, Trabalho" (Португал) "Эв нэгдэл, Дэг журам, Хөдөлмөр" | |
Төрийн дуулал: Independência total Бүрэн тусгаар тогтнол | |
Нийслэл ба томоохон хот | Сан-Томе 0°20′N 6°44′E |
Албан ёсны хэл | Португал хэл |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл |
|
Шашин (2020)[1] |
|
Ард түмний нэршил | Сан-Томечууд |
Төр засаг | Нэгдмэл холимог бүгд найрамдах улс[2] |
• Ерөнхийлөгч | Карлуш Вила Нова |
• Ерөнхий Сайд | Патрис Тровоада |
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Хурал |
Тусгаар тогтнол | |
• (Португалаас) | 7 сарын 12, 1975 |
Газар нутаг | |
• Нийт | 964 [3] км2 (171) |
• Усны эзлэх талбай (%) | бага |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 220,372[4] (175) |
• Нягтаршил | 199.7/км2 (69) |
ДНБ (ХАЧП) | 2017 тооцоо |
• Нийт | $685 сая[5] |
• Нэг хүнд ноогдох | $3,220[5] |
ДНБ (нэрлэсэн) | 2017 тооцоо |
• Нийт | $355 сая[5] |
• Нэг хүнд ноогдох | $1,668[5] |
ОТББИ (2017) | 56.3[6] өндөр |
ХХИ (2021) | ▼ 0.618[7] дундаж · 138 |
Мөнгөний нэгж | Добра (STN) |
Цагийн бүс | UTC (ГДЦ) |
Огнооны формат | өө/сс/жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +239 |
ISO 3166 код | ST |
Домэйн нэр | .st |
Эдгээр арлууд 15-р зуунд Португалын аялагчид олох хүртэл хүн амьдардаггүй эзгүй байв. 16-р зууны турш португалчууд бага багар арлуудыг колоничилж, суурьшсан бөгөөд Атлантын боолын худалдааны гол төвүүдийн нэг болжээ. Галт уулын үржил шимт хөрс, экваторын дагуух байрлал нь чихрийн нишингийн тариаланд тохиромжтой байсан бөгөөд улмаар кофе болон какао зэрэг валютын эх үүсвэр болох газар тариалан эрхлэх болж, энэ нь Африкийн эх газраас импортолсон боолуудын хөдөлмөр дээр тогтож байв. 19, 20-р зуунд нийгмийн эмх замбараагүй байдал, эдийн засгийн тогтворгүй байдал үргэлжилсээр 1957 онд тайван замаар тусгаар тогтнолоо олж авчээ. Сан-Томе ба Принсипи нь түүнээс хойш Африктаа хамгийн тогтвортой, ардчилсан засаглалтай улсуудын нэг байсаар ирэв.
201,800 оршин суугчтай (2018 оны албан ёсны тооцоо),[8][9] Сан-Томе ба Принсипи улс нь Африктаа хүн амын тоогоор Сейшелийн арлуудын дараа 2-рт орх хүн ам цөөтэй бүрэн эрхт улс бөгөөд португал хэлт орнуудын дунд хамгийн жижиг улс юм. Хүн амын ихэнх нь Африк, эсвэл португал-африкийн эрлийз (местичо) гаралтай байх бөгөөд ихэвчлэн католик ёсыг дагана. Португалын ноёрхол тус орны соёл, зан заншил, дуу хөгжимд гүнзгий ул мөр үлдээж, Европ, Африкийн хосолсон соёлыг бий болгожээ. Тус улс нь Португал хэлтэй орнуудын хамтын нийгэмлэгийг үүсгэн байгуулалцсан гишүүн орон юм.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.