From Wikipedia, the free encyclopedia
Салхи гэдэг нь ерөнхийдөө агаарын урсгал юм.
Хадмал | |
---|---|
Монгол үсгээр | |
буриад кирилл. | hалхин |
монгол кирилл. | салхи |
халимаг кирилл. | салькн |
Салхи нь дэлхийн агаар мандал дахь агаарын хөдөлгөөн юм. Нарны нөлөөгөөр дэлхийн гадаргуугийн жигд бус халалтын улмаас үүсдэг.
Нар дэлхийн гадаргыг жигд халаадаггүй. Экватор нарны шууд тусгалыг илүү их авдаг тул туйлуудаас илүү дулаан байх хандлагатай байдаг. Энэ температурын зөрүү нь агаарын даралтын хэлбэлзлийг үүсгэдэг.
Агаар халах үед нягт нь багасч, ихэсдэг. Эсрэгээр, сэрүүн агаар нь илүү нягтралтай, доошилдог. Салхи агаарын өндөр даралттай газраас нам даралтын бүс рүү шилжих хөдөлгөөн юм. Хоёр бүсийн даралтын зөрүү их байх тусам салхи хүчтэй болно.
Дэлхий тэнхлэгээ тойрон эргэх үед Кориолисын хүч үүсдэг. Энэ нөлөө нь өндөр даралтаас бага даралт руу шууд урсахаас илүү салхины муруйлт үүсгэдэг. Бөмбөрцгийн хойд хагаст салхи баруун тийш муруйдаг бол өмнөд хагаст зүүн тийшээ муруйдаг. Энэ хазайлт нь дэлхийн эргэлтийн үр дүн юм. Дэлхийн эргэлтээс болж үүсдэг даялгагч хүчийг королисийн хүч гэх ба ямагт даралтын градиентийн хүчний эсрэг чиглэж байдаг. Үүнээс болж дэлхийн бөмбөрцгийн хойд хагасд салхины чиглэл баруун гар тийш, өмнөд хагасд зүүн гар тийшээ хазайна.
Уул, хөндий, ой мод, зэрэг гадаргуугийн онцлог нь салхины урсгалд нөлөөлдөг үрэлтийг үүсгэдэг. Үрэлт нь дэлхийн гадаргуугийн ойролцоох салхины хөдөлгөөнийг удаашруулж, чиглэл, хурдыг өөрчлөхөд хүргэдэг. Үрэлт багатай агаар мандалд өндөр байх тусам салхи илүү хурдан бөгөөд жигд урсдаг.
Салхи нь олон төрөлтэй бөгөөд түүнийг үүсгэж байгаа шалтгаанаар нь еренхий орчил урсгалын салхи буюу тогтмол салхи ба орон нутгийн салхи 2 ангилна.
Дэлхийн бөмбөрцег дээрх даралтын орны хуваарилалтаас хамаарч үүсдэг салхийг тогтмол салхи гэдэг бөгөөд үүнд пассат салхи, муссон, баруун зүгийн салхи, зүүн зүгийн салхи үүсдэг.
Дулаан орны их даралтын бүслүүрээс бага даралт бүхий экваторын хоёр талаас салхилж байгаа салхи бол пассат салхи юм. Кориолисийн хүчний нөлөөгөөр пассат салхи хойд хагасад зүүн хойд зүгийн, өмнөд хагасад зүүн емне зүгээс салхилж байдаг. Экваторын хоёр талаас салхилж буй пассат экватор орчимд ирзэд халж дээш өргөгдөж тодорхой хэмжээний өндөрт хүрээд хоёр тийш тропик орчмын өргөрөгрүү салхилдаг. Энэ салхийг эсрэг пассат салхи гэнэ.
Дулаан орны их даралттай бүслүүрээс бага даралттай сэрүүн өргөрөгрүү салхилж буй салхи юм. Мен кориолисын хүчний улмаас чиглэл нь өөрчлөгдөж хойд хагасад баруун өмнө зүгийн, өмнөд хагасад баруун хойд зугийнх болно. Энэ нь үндсэндээ баруун зүгийнх болж байгаа учраас ингэж нэрлэдэг. Еренхийдее 300-600 өргөрөг хооронд үүсдэг.
Хойд ба өмнөд туйлын их даралт бүхий бүсээс бага даралттай сэрүүн бүслүүрлүү чиглэн салхилж буй салхи юм. Кориолисийн хүчний улмаас хойд хагасад зуун хойд зугийн, өмнөд хагасад зуун өмнө зүгийн чиглэлтэй байдаг тул мөн тэгж нэрлэжээ.
Улирал гэсэн араб уг. Хуурай газар болон далай тэнгисийн усны харилцан адилгүй халж хөрдгөөс шалтгаалан улирлаар чиглэлээ өөрчилж байдаг салхийг хэлнэ. Тропикийн муссон, сэрүүн өргөргийн муссон, туйл орчмын муссон гэж ангилна.
Дэлхийн хойд ба өмнөд хагасын улирлын ялгаа, даралтын зорүүнээс бол экватор давж салхилж буй салхийг тропикийн муссон гэдэг . Сэрүүн өргөргийн муссон бол ус хуурай газрын харилцан адилгуй халж хордгоос үүдэн үүсэх салхийг сэрүүн өргөргийн муссон гэнэ. Харин туйл орчмын ус хуурай газрын хооронд үүсэх улирлаар чиглэлээ өөрчлөн үүсдэг салхийг туйл орчмын муссон гэнэ. Энэ муссоны илрэл нь төдий л хүчтэй биш. Учир нь туйл орчимд хуурай газар ба далайд температурын ялгаа бага билээ.
Тухайн газрын онцлог байдлаас болж үүсдэг агаарын урсгалыг орон нутгийн салхи гэдэг. Гарал үүсэл нь янз бүр. Зарим нь агаарын орчил урсгалаас үл хамаарч зөвхөн орон нутгийн циркуляци байдалтай үүснэ.
Томоохон нуур, гол, тэнгисийн эрэг дээр ажиглагддаг, өдөр шөнөөр чиглэлээ сольдог. Үүсэх нөхцөл нь: муссон салхитай адил хуурай газар ба усны харилцан адилгүй халж хөрөх байдлаас үүдсэн агаарын даралтын өөрчлөлт боловч хэмжээ, масштабын хувьд бага.
Уулнаас хөндий рүү үлээх дулаан, хуурай салхи. Үүсэх үед агаарын температур маш хурдан хугацаанд нэмэгдэн, харьцангуй чийг буурна. Үргэлжлэх хугацаа нь хэдэн цагаас хэдэн хоног хүрдэг.
Уулархаг газар хоногийн үелэг байдалтай үүсдэг салхи. Үүсэх нөхцөл нь эргийн бризтэй адилхан.
Хөнгөн бриз: Дулаан, нарлаг өдөр хөндийн ёроол их хална. Халсан агаар дээш өгсөж өдөртөө хөндийгөөсөө уулын хажуу руу үлээнэ.
Уулын бриз: Шөнө нь уулнаасаа доош хүйтэн агаар бууж ирнэ.
Уулархаг газраас дулаан тэнгисийн зүг үлээдэг, хүч ихтэй, хүйтэн салхи.
Хар Тэнгис, Адриатын эрэг орчим их тохиолддог. Байгал нуурын орчим ийм салхийг сарма гэдэг.
Тухайн газрын онцлог байдлаас болж үүсдэг агаарын урсгалыг орон нутгийн салхи гэдэг. Гарал үүсэл нь янз бүр. Зарим нь агаарын орчил урсгалаас үл хамаарч зөвхөн орон нутгийн циркуляци байдалтай үүснэ.
шатлал | салхины хурд (км/ц) |
F0 | <116 |
---|---|
F1 | 116-180 |
F2 | 181-253 |
F3 | 254-332 |
F4 | 333-419 |
F5 | 419+ |
Байршлаасаа хамааран циклонууд атмосферийн бага даралт, далайн гадаргуугийн температур болон Кориолисын хүч зэрэг хүчин зүйлсээр далайн дулаан усан дээгүүр үүсдэг.
Энэ уур амьсгал судлалын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ халуун орны хуй салхийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.