From Wikipedia, the free encyclopedia
Рапа Нуй байгалийн цогцолборт газар (Испани: Parque nacional Rapa Nui) нь Чили улсын нутаг дэвсгэрт хамаарах Пасха арал дээр байдаг тусгай хамгаалалттай газар юм. Үүнийг 1995 онд дэлхийн өвд бүртгэсэн бөгөөд ойролцоогоор 71 км² газар нутгийг хамардаг.[1]
Рапа Нуй байгалийн цогцолборт газар* | |
---|---|
ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
Моай чулуун хөшөө | |
Улс | Чили |
Төрөл | Соёлын |
Шалгуур | i, iii, v |
Дугаар | 715 |
Бүс** | Латин Америк ба Кариб |
Бүртгэсэн түүх | |
Бүртгэсэн | 1995 (19-р чуулган) |
* Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. |
Энэхүү байгалийн цогцолборт газрыг хамгаалалтад авснаар байгаль орчныг цөлмөн сүйтгэх, түүний дотор ой модыг тайрч устгах үйл ажиллагааг хязгаарлан зогсоох ёстой юм.[2] Дан ялангуяа зөвхөн энэ арал дээр ургадаг, магадгүй Моай чулуун хөшөөнүүдийг түүний үндсэн дээр тээвэрлэсэн хэмээн таамагладаг торомиро модыг хамгаалах юм.[3]
1935 оны нэгдүгээр сарын 16-нд Чилийн засгийн газрын 103-р тогтоолоор тус байгалийн цогцолборт газрыг байгуулсан ба мөн оны 4536-р тогтоолоор үндэсний дурсгалт газар болгон зарлажээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.