From Wikipedia, the free encyclopedia
Охайо (Англи: Ohio) нь Америкийн Нэгдсэн Улсын Дундад Өрнөд бүсэд оршдог АНУ-ын муж улс.[4] Их нууруудын бүс нутагт багтдаг Охайо муж улс нь он удаан жил Хойд Америкийн соёл, газар зүйн уулзвар цэг байсаар иржээ. Европчуудыг анх ирэх үед болон түүний дараагаар Охайогийн өнөөгийн нутаг дэвсгэрт нутаглаж байсан уугуул америкчуудад Шооний, Ирокез, Майами, Вайандот омгийнхон орно. 1700-аад оноос эхлэн тус нутагт Шинэ Англи, Дундад Атлантын муж улсууд, Аппалачи, Дээд Өмнөдөөс ирсэн хүмүүс суурьших болжээ.
Охайо Муж Улс State of Ohio | |
Албан ёсны хэл | англи де-факто |
Нийслэл | Колумбус |
Хамгийн том хот | Колумбус |
Хамгийн том хотуудын бөөгнөрөл | Их Кливленд, Их Цинциннати[1] |
Нутаг дэвсгэр | АНУ-д 34-д орно |
- Нийт | 116,096 км² |
- Өргөн | 355 км |
- Урт | 355 км |
- Усны эзлэх % | 8.7 |
- Өргөрөг | 38° 24′ N - 41° 59′ N |
- Уртраг | 80° 31′ W - 84° 49′ W |
Хүн ам | АНУ-д 7-д орно |
- Нийт | 11,466,917 (2007 оны тооцоо) [2] |
- Нягтшил | 107.05/км² АНУ-д 9-д орно |
Өндөр | |
- Хамгийн өндөр цэг | Кэмпбелл Хилл[3] 472 м |
- Дундаж | 260 м |
- Хамгийн нам цэг | Охайо гол[3] 139 м |
АНУ-д нэгдсэн | 1803 оны гуравдугаар сарын 1 (17) |
Амбан захирагч | Тед Стриклэнд (АН) |
Дэд захирагч | Лий Фишер (АН) |
АНУ-ын сенатчид | Жорж Войнович (БНН) Шөррод Браун (АН) |
Конгрессын төлөөлөгчид | Жагсаалт |
Цагийн бүс | Дорнод: UTC-5/-4 |
Товчлолууд | OH US-OH |
Вэбсайт | www.ohio.gov |
1984 оноос өмнө АНУ-ын хүн амын тооллогын товчоо Охайог Төв Хойд Бүсэд оруулж тооцдог байв.[5] Тус бүсийг дараа нь "Дундад Өрнөд" гэх болж хоёр хэсэгт хуваажээ. Охайо өдгөө Төв Зүүн Хойд муж улсуудын нэг гэж тооцогддог.[6] Охайо нь АНУ-ын зүүн эргээс гаднах муж улсууд дундаа хүн амын нягтшилаар тэргүүлдэг бөгөөд хүн амаараа АНУ-ын нийт муж улсууд дундаа 7-д ордог.
Охайо Баруун Хойд захирамжийн дагуу Холбоонд нэгдсэн анхны муж улс болсон. Тус муж улсын шуудангийн товчлол нь OH бөгөөд уламжлалт товчлол нь O юм. Охайогийн уугуул иргэдийг охайочууд гэх буюу бакай хэмээн Aesculus glabra гэдэг модны нэрээр нэрлэдэг.[7]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.