From Wikipedia, the free encyclopedia
Гияс ал-Дин Абу ал-Фатх Омар ибн Ибрахим Хаяам Нишабур буюу Омар Хаяам (англи. Omar Khayyam, 1048 оны 5 сарын 18-нд Персийн Нишапур хотод төрсөн – 1131 оны 12 сарын 4 -нд нас барсан) -персийн яруу найрагч, математикч, гүн ухаантан, одон орон судлаач байв. Өнөөгийн Иран, Тажикистан болон Афганистан улсуудад түүнийг өөрийн яруу найрагч гэж булаацалддаг байна.
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Рубай хэмээх уран яруу, утга гүн дөрвөн мөрт шүлгүүдээ Хаяам перс хэлээр, бясалгал эргэцүүллээ арабаар бичдэг байсан гэдэг.
Жирийн ваарчны хөвүүн тэрбээр олон талт авъяас чадварынхаа ачаар ноён шиг чинээлэг амьдарсаар хорвоог туулж орхисон байна. Хаяам алгебр, геометр болон бусад шинжлэх ухааны салбаруудыг гүнзгий мэддэг, олон бүтээл туурвисан гарамгай математикчдын нэгэн байсныг түүхчид тэмдэглэж үлдээсэн буй.
Байгаль дэлхий, од гариг, орчлон ертөнц, эгэл бөөмс, бүсгүй хүний гоо сайхан, хөдөлмөрийн тэмцэл, үхэл мөхөл, төрөх үүсэх, үнэн худал, архи дарс гээд "рубай" дөрвөн мөртүүдэд хөндөгдөөгүй сэдэв ховор бөгөөд тэр бүгдээр дамжуулан Хаяам өөрийн өвөрмөц философи, далд мэдрэхүй, эрх чөлөөт сэтгэлгээгээ яруу сайхнаар илэрхийлжээ.
Тэрээр Хорасан (одоогийн Ираны Хорасан-Резави муж) нутагт байдаг Нишапур хотод төржээ. Омар жижиг худалдаачны хүү байсан бөгөөд бас Айша гэдэг охин дүүтэй байжээ. 8 настайгаасаа эхлэн тэрээр математик, одон орон, гүн ухааны чиглэлээр гүнзгий хичээллэж эхлэв. 12 настайдаа Омар Нишапурын медрессе-д /шашны сургууль/ оюутан болжээ. Дараа нь Балх, Самарканд, Бухарын медресст суралцсан. Тэнд тэрээр лалын шашинтны хууль, анагаах ухааны ангийг онц дүнтэй төгсч, хаким, өөрөөр хэлбэл эмч мэргэжил эзэмшсэн байна. Гэвч эмнэлгийн дадлага нь түүнд тийм ч их сонирхолгүй байв. Тэрээр алдарт математикч, одон орон судлаач Сабит ибн Куррагийн бүтээлүүд, Грекийн математикчдын бүтээлүүдийг судалсан байна.
Арван зургаан настайд нь Тахал гарч энэ үеэр эцэг нь, дараа нь эх нь нас барж Хаяам амьдралынхаа анхны зовлон амссан байна. Омар эцгийнхээ байшин, цехийг зараад тухайн үеийн Дорнод дахь шинжлэх ухаан, соёлын төв байсан Самарканд хотыг зорьжээ. Самарканд хотод Хаяам эхлээд нэг медресийн оюутан болсон боловч мэдлэгээрээ гайхагдаж хүн бүхэнд маш их сэтгэгдэл төрүүлсэн тул түүнийг сурагч биш шууд багш болгов. Тухайн үеийн бусад томоохон эрдэмтдийн нэгэн адил Омар аль ч хотод удаан хугацаагаар амьдарсангүй. Дөнгөж дөрвөн жилийн дараа тэрээр Самаркандаас гарч Бухар руу нүүж ирээд ном хадгалалтын газар ажиллаж эхлэв. Эрдэмтэн Бухарт арван жил амьдрах хугацаандаа математикийн дөрвөн үндсэн трактат бичжээ.
Омар Хаяамыг удаан хугацаанд мартагдсан байна. Азаар гэнэтийн тохиолдлоор түүний бичсэн шүлэг, афоризм буюу мэргэн, цэцэн үгстэй тэмдэглэлийн дэвтэр Викторийн эрин үед Английн яруу найрагч Эдвард Фицджералдын гарт орж, тэрээр эхлээд латин, дараа нь англи хэл рүү хөрвүүлж олон нийтийн хүртээл болжээ. 20 дугаар зууны эхэн үед Фицджералдын орчуулгууд нь Викторийн яруу найргийн үеийн хамгийн алдартай бүтээл болсон юм.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.