From Wikipedia, the free encyclopedia
Олаф Шолц (Герман: Olaf Scholz; 1958 оны зургаадугаар сарын 14-нд ХБНГУ-ын Доод Саксоны Оснабрюк хотод төрсөн) - Германы канцлер, Германы Социал-демократ Намын (ГСДН буюу Sozialdemokratische Partei Deutschlands товчоор SPD) гишүүн. 2018 оноос Германы дэд Канцлер бөгөөд Сангийн сайд. 2018 онд ГАСН-ын түр даргаар ажилласан.
Германы Умард нутгийн Доод Саксоны 1958 онд төрж, Хамбург хотод өссөн байна. Тэрбээр Иэнс, Инго гэж хоёр эрэгтэй дүүтэй. 1975 онд буюу 17 настайдаа Германы Социал-демократ намд /ГСДН/ элсэн орсон. 1985 онд Хамбургийн их сургуулийг төгссөн. Хөдөлмөрийн эрх зүйн мэргэжилтэн. 2007 оны 11-р сараас 2009 оны 10 дугаар сар хүртэл ХБНГУ-ын Хөдөлмөр, олон нийттэй харилцах холбооны сайдаар ажилласан. 2009-2011 онд Германы парламент болох Бундестаг дахь ГСДН-ын /SPD/ бүлгийн дэд дарга.
Хамбург хотын ГСДН-ын даргын хувьд тэрбээр 2011 оны 2-р сарын 20-нд болсон бүс нутгийн сонгуульд ялалт байгуулж, Хамбург хотын захирагч болжээ.
Хамбург хот нь тусдаа холбооны мужийн статустай тул энэ албан тушаал нь бусад холбооны мужуудын Ерөнхий сайдын албан тушаалд дүйцдэг байна.
2018 оны 2-р сарын 13-ны өдөр ГСДН-ын Тэргүүлэгчид ба Удирдах зөвлөл Олаф Шолцыг намын даргаар томилсон бөгөөд тэрбээр 4-р сарын 22-нд Намын даргаар хатагтай Анреа Мария Налесыг сонготол намаа удирдсан.
2018 оны 3-р сарын 13-нд тэрбээр Хотын даргын албан тушаалаасаа огцорчээ.
2018 оны 3-р сарын 14-ний өдрөөс 2021 оны 12-р сар хүртэл Германы дэд канцлер, Сангийн сайдаар ажиллаж байв.
Олаф Шолц 2021 оны 12-р сарын 8-нд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлераар 395 гишүүний саналаар сонгогдов.
Олаф Шолц болон түүний гэргий Бритта Эрнст (1961 онд төрсөн) нар амьдралаа улс төрд зориулжээ. Эхнэр Эрнст Германы Бранденбург мужийн боловсролын сайд бөгөөд тэд хүүхэдгүй ажээ.
Энэ улс төрчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ эрдэмтний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ багшийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.