Нугандашир

From Wikipedia, the free encyclopedia

Нугандашир (Нагандашир,Нүвэндашири)

Нүвэндашири (?-?) нь Мин улсын хараат Хами улсын(Хар Дэл) "үнэнч, дуулгавартай хаан" Будширийн эхнэр байв. Тэрээр Ойрадын Тогооны охин, Эсэн тайшийн эгч нь юм. Түүний хөвгүүд Давадашири, Булэгэ нар ээлжлэн Хами улсын хаан болжээ.

Амьдрал

Тяньшүньгийн 4-р онд (1460) Булэгэ нас барсны дараа Нүвэндашири засаглалыг гартаа авчээ. Тэрээр Мин улсад олон удаа элч илгээн алба барьжээ. Чэнхуагийн эхэн үед Хами нь Мегрид овгийн Бэг-Арслан-ддовтлогдон эзлэгдэв. Нүвэндашири ард олноо удирдан Кую (өнөөгийн Ганьсу мужийн Дунхуангийн зүүн хойд хэсэгт) оргон дүрвэжээ. Улмаар тэрээр Мин улсаас тусламж хүсэх элч илгээсэн байна.

Чэнхуагийн 2-р онд (1466) тэрээр Хамид буцаж ирэв. Дараа жил нь Мин улс хуучин үнэнч, шударга хаан Тогоонтөмөрийн зээ дүү Баттөмөрийг баруун этгээдийн ерөнхий захирагч болгож, Хами улсын хэргийг хамааруулав. Гэсэн хэдий ч Нүвэндашири бодит эрх мэдлийг үргэлжлүүлэн барьсаар байв.

Чэнхуагийн 8-р онд (1472) Хами нь Турфаны хаант улсад довтлогдон ялагдаж, Нүвэндашири олзлогдов. Харин түүний ард олон дахин Кую руу дүрвэжээ. Чэнхуагийн 18-р онд (1482) Ханшен Хамиг дахин байлдан эзэлж, хуучин нутгаа сэргээсэн байна.

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.