From Wikipedia, the free encyclopedia
Номин талст хамтлаг нь Монголын анхны хөвгүүдийн хамтлагийн нэг юм.
Монголын анхны хөвгүүдийн хамтлагийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэх тус хамтлаг нь 1997 онд албан ёсоор байгуулагдсан. "Номин талст" нэр нь "номин" гэх хөх цэнхэр өнгөтэй чулууны нэр ба эртнээс монголчуудын бэлгэдэлт өнгө байсаар ирсэн билээ. 1997 онд тус хамтлаг нь Дагважамцын Батсүх /Сүхээ/, Амгалангийн Хаянхярваа /Хаянаа/, Товуухоролын Дэлгэрмөрөн /Дээгий/, Хангэрэл /Хаазаа/ нарын 17-19 насны залуусын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан байна.
1995 онд Номин нэртэй дууны хамтлаг, Талст нэртэй бүжгийн хамтлагтай нэгдсэнээр 12 бүжигчинтэйгээр "Сүүлчийн удаа", "Гэрэл сүүдэр" зэрэг анхны уран бүтээлүүдээ залууст хүргэж байжээ.
Хамтлагийн үүсгэн байгуулагч Равжаа, Д.Батсүх нарын шийдвэрээр хамтлагтаа бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж А.Хаянхярваа, Т.Дэлгэрмөрөн, Хангэрэл нарыг элсүүлж өнөөдрийн бүрэлдэхүүн бүхий хамтлаг байгуулагдсан түүхтэй.
Монгол Улсын Засгийн газрын шагнал болох “Соёлын Тэргүүний Ажилтан” цол тэмдгээр БСШУЯ-ны Сайдын тушаалаар 2006 онд шагнагдсан.
Монголын Рок, Поп урлагийн Дээд шагнал гардуулах “Пентатоник” наадмаас:
Монголын Рок, Поп урлагийн Алтан микрофон наадмаас:
Шилдэг уран бүтээл, видео клип шалгаруулах UBS Music Video Awards наадмаас 8 шагнал авсан.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.