From Wikipedia, the free encyclopedia
Намсрайн Сувд - (1948 оны 12-р сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн) -Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, тайз, дэлгэцийн жүжигчин. Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Цэндийн Намсрай, Ардын жүжигчин Л.Цогзолмаа нарын охин болж мэндэлжээ.
Намсрайн Сувд | |
Хувийн танилцуулга | |
---|---|
Төрсөн өдөр | 1948 оны 12 сарын 21 |
Төрсөн газар | Монгол улсын Улаанбаатар хот |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | жүжигчин |
Эцэг | Цэндийн Намсрай |
Эх | Лувсанжамцын Цогзолмаа |
Жүжигчний танилцуулга | |
Төрөл | тайз (жүжиг), дэлгэц (УСК) |
Танил үе | 1970 он — одоо |
Театр | Улсын драмын эрдмийн театр |
Сургууль | Бүх холбоотын кино урлагийн дээд сургууль |
Алдар цол | |
Төр нийгмийн шан Ардын Жүжигчин Гавьяат Жүжигчин (2001) Төрийн шагнал (1989) |
1970 онд ЗХУ-ын Бүх Холбоотын Кино урлагийн дээд сургуул (ВГИК)-ийг Тайз дэлгэцний жүжигчний мэргэжлээр төгсөж Монгол Кино үйлдвэрт жүжигчнээр оржээ.
1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байсан. "Мандухай сэцэн хатан" түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон 1989 онд Төрийн шагнал хүртсэн.
1980-1991 онд Улсын драмын театрын уран сайхны удирдагч хийсэн.
1993 оноос СУИС-д багш, тэнхмийн эрхлэгч хийжээ.
2018 оноос Соёл урлагийн их сургууль, КУДС-д цагийн багшилж байна.
Жүжигчин бүсгүйн анхны жүжгийн дүр нь оросын зохиолч Н.Островскийн “Инжгүй хүүхэн” (Безприданница) жүжгийн Ларисагийн дүрд 1973 онд тоглосон байна. Дэлгэцийн бүтээлийнх нь анхны дүр “Эхлэл” киноны Хорлоогийн дүрийг бүтээсэн юм.
Түүний
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.