From Wikipedia, the free encyclopedia
Монгол Улсын Төрийн сүлд нь 1992 онд үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас хойш хэрэглэгдэж эхэлсэн Монгол Улсын бэлгэ тэмдэг юм. Сүлдний эх загварыг Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач, яруу найрагч Цэвээндоржийн Ойдов зохиожээ.[1]
Төрийн сүлд нь ариун цагаан өнгийн бадам цэцэг суурьтай, төгсгөлгүй үргэлжлэн дэлгэрэх түмэн насан хээгээр хөвөөлсөн, мөнх тэнгэрийг бэлгэдсэн дугираг хөх дэвсгэртэй байна. Сүлдний төв хэсэгт Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хүлгийг хослуулан дүрсэлсэн байна. Сүлдний хүрээний магнайн хэсэгт эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийг бэлгэдсэн хүслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг төлөөлсөн ногоон өнгийн уулан хээ, ашид дэвжихийн өлзий хутаг оршсон хүрдийг тус тус дүрсэлнэ. Хүрдийг хадгаар дээдлэн сүлжсэн байна.[2]
Төрийн сүлдийг өнгө ялгах буюу ялгахгүйгээр үйлдэж дүрсэлж болно. Төрийн сүлдийг өнгө ялган дүрслэхэд соёмбо, эрдэнийн хүлэг, түмэн насан хээ, хүрд нь алтан шар, тэнгэр нь хөх, уулан хээ нь тодоос шингэрээж гурваар дагнасан ногоон, бадам цэцэг нь алтан шар өнгийн хүрээтэй цагаан, хадаг нь алтан шар утсаар хүрээлсэн цэнхэр, чандмань эрдэнэ нь ногоон, улаан, хөх өнгийг дөрвөөр дагнаж алтан шар өнгийн зураасаар хүрээлсэн байна. Төрийн сүлдний чандмань эрдэнэ, түмэн насан хээ, бадам цэцэг нь элгэн хүрэн дэвсгэр дээр байрлана.[3]
Төрийн сүлдийг дараах зүйлд хэрэглэн байрлуулна
Богд хаант Монгол улсын сүлд 1911—1924
Шашин төрийг хослон баригч Богд хаан Монгол Улсын сүлд ямар байвал зохих тухайд хан, ван, бээс, гүн, засаг, хамба, шанзудба, да лам нарын санал бодлыг сонсож Анхдугаар Богдын зохиосон соёмбын титэм үсгэнд эзэн Чингисийн үеэс шүтэж ирсэн нар, сар, галын дүрсийг зохируулан Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын сүлд бүтээх санал дэвшүүлээд түүнийг хэдэнтээ чуулан сайтар хэлэлцсэн ажээ. Энэ бүхний эцэст Богд хаант Монгол Улсын төрийн хуулиар улсын тамга, туг далбаанд хэрэглэх сүлд тэмдгийг тогтооход соёмбо үсэг нь сүлд болсон бөгөөд энэ тухай “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйн бичиг”-т “Тамгын төвийн үсэг соёмбын Э-бам, зүүн баруун этгээдэд монгол үсэг сийлэх, төрийн далбааны дундад мөн үсгийг хийх тухай” заасан байна. Ийнхүү соёмбо, Э-бам үсэг нь улсын сүлд болсон түүхтэй бөгөөд арга билгийг хослон төр улс, үндэс язгуурын шашнаа ариунаар мандуулах үзэл санааны бэлгэдэл болжээ. Түүнчлэн эл соёмбо, Э-бам үсгийг туг далбаанд болон шүтээн болгон хэрэглэхдээ хүрээ гуу, бадамтай үйлдэх болсон байна.[4][5] | |
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд 1924-1940
1924 онд батлагдсан үндсэн хуулинд улсын сүлдний талаар доорх байдлаар тусгажээ: | |
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд 1940-1949
1940 онд батлагдсан үндсэн хуулинд: | |
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд 1949-1960
1940 онд батлагдсан үндсэн хуулинд БНМАУ-ын 9-р их хурлын 1949 оны 09-р сарын 12-ны өдрийн тогтоолоор өөрчлөлт, нэмэлт оруулан шинэчлэн найруулж сүлд дээрх улсын нэрийн бичээсийг кирилл үсгээр сольсон байна.[8] | |
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн сүлд 1960-1992
1960 онд батлагдсан үндсэн хуулинд: |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.