From Wikipedia, the free encyclopedia
Монгол хэл нь Монгол улсын албан ёсны хэл юм.
Монгол хэл | |
---|---|
| |
Өөрийн нэр | [ˈmɔɴ.ɢəɮ xiɮ] |
Тархалт | Монголын тэгш өндөрлөг |
Бүс нутаг | Монгол, Өвөр Монгол, Буриад, Халимаг; Оросын Эрхүү муж, Өвөр Байгалын хязгаарын зарим хэсэг; Хятадын Ляонин, Гирин, Хармөрөн, Шиньжян, Ганьсү болон Хөхнуур мужийн; Киргизийн Ысыккөл мужийн зарим хэсэг |
Угсаатан | Монголчууд |
Төрөлх хэлтэн | 6.2 сая (1982–2020)[1] |
Хэлний ангилал | Монгол хэлний язгуур
|
Эрт хэлбэр | Прото-Монгол
|
Хэв ёсны |
|
Аялга |
|
Бичгийн систем |
|
Албан ёсны хэрэглээ | |
Улс |
|
Тохируулагч байгууллага | |
Томьёолбор | |
ISO 639-1 | mn |
ISO 639-2 | mon |
ISO 639-3 | mon – багтаасан кодБие даасан кодууд: khk – Халх Монгол mvf – Өвөр Монгол (хэсэг) |
Глоттолог | mong1331 |
Linguasphere | 44-BAA-b |
Монгол хэлээр ярьдаг газрууд. | |
Монгол үндэстний эрт эдүгээ цагийн хэл аялга, үсэг бичгийг хамтад нь Монгол хэл бичиг гэнэ. Түүнээс Монгол үндэстний эх хэлийг Монгол хэл (монгол бичгээр монггул хэлэ, тод монголоор монггол хэлэн) гэдэг. Монгол хэл XIII-XV, XVI зууны нэг, XVI-XVIII зуун, XIX зууны гэх мэтээр шатлан хөгжиж XX зуунд "Орчин цагийн монгол хэл"-тэй золгосон юмсанжээ. Монгол хэлийг өрнөд, умард, дорнод, төв гэсэн үндсэн дөрвөн аялгатай, биесээсээ тасралгүй үлдсэн хэл аялга юм гэж 1959 онд Ш.Лувсанвандан эрдэмтэн хэлсэн байдаг.
1206 онд Монгол үндэстэн бат тогтож, Согд, Уйгур ул сууриас өөрийн үсэг бичигтэй болжээ. Өнөө цагт хэлбэл монгол бичиг (1204?–), Тод (1648–) гэсэн хоёр янзын монгол үсэг, Монгол (1941–) Буриад (1939–) Халимаг (1941–) гурван янзын кирилл үсгийн аль нэгийг нь ашиглан Монгол хэлээ тэмдэглэснийг Монгол бичиг үсэгтэй гэнэ. Өнөөдөр тусгүй ч Дөрвөлжин, Соёмбо, галиг, Вагиндрын зэрэг үсэг бичгийн уламжлал бас бий. Монгол хэл бичиг нь эгшиг зохицох ёстой, Алтай хэлний язгуурын ерөнхий шинж буюу өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн дарааллаар өгүүлбрээ бүтээдэг. Нэр үг, үйл үгийн адаг нь тийн ялгал, дагавар, нөхцлөөр хувирдаг.
1959 онд Монголын эрдэмтэн Шадавын Лувсанвандан урьд нь монгол хэл аялгыг Андрей Руднев, Борис Владимирцов, Гарма Санжеев, Николай Поппе, Н.Чингэлтэй нарын ангилж байсан саналыг харьцуулан үзээд харилцан зөрүүтэй зүйлсийг нь ойлгомжтойгоор тайлбарлажээ. Түүний дараа тэрээр өөрийн өвөрмөц саналаа дэвшүүлсэн байдаг:[5]
Халх аялга нь Монгол Улсын нэг төв аялга юм. 3 сая[6] гаруй хүн ам бүхий Монгол Улсын хүн амын 84 орчим хувийг эзлэх Халхуудын аялга бөгөөд түүнд тохируулан кирилл бичгээр тэмдэглэх бичгийн хэл болох Монгол хэл нь Монгол Улсын албан ёсны хэл (Монгол Улсын Үндсэн Хууль, 8 дугаар зүйл) болно. Хэд хэдэн дэд аялгад хуваагдана. 1941 оноос ЗХУ-ын нөлөөгөөр Монгол бичгийг халж, «ө», «ү» үсгийг нэмж, орос үсгийн авч хэрэглэсэн нь одоогийн Монгол улсын бичгийн Монгол хэл юм.
Цахар аялга (Шулуун хөх хошуу) нь Өвөр Монголын нэг төв аялга юм.
Өвөр Монголд албан ёсоор хэрэглэгдэх Монгол хэл нь нэг төв аялга болох Цахар аялгыг баримжаа авиа гэж нэрлэдэг. Албан ёсоор хэлийг тэмдэглэхэд хэрэглэдэг Монгол бичиг бол олон авиаг нэг үсгээр тэмдэглэх уламжлалтай байдаг болон өөр хэлтэн хүмүүстээ холилдон сууж байгаа зэргээс шалтгаалан Өвөр Монголд олон аялга байдаг. Өвөр Монголын төв хэсэгт тархсан Цахар аялга нь Халх аялгатай ялгаа тун бага байдаг бол, зүүн талын Хорчин, Харчин аялга нь дуудлага, авиагаараа нэлээд ялгаатай. Энэ нь Монгол хэлний зүүн аялга юм. Хойд этгээдэд Барга, түүнийг төрөл Буриад аялга, баруун талд Ойрад аялгад (Ордос аялга багтана) байна. Өвөр Монгол дахь, Монгол хэл нь албан ёсоор Урд Монголын, Ойрад, Барга-Буриад гэх гурван аялгад хуваагддаг. Урд Монголын аялга гэдэг нь Цахар, Ордос, Баарин, Хорчин, Харчин болон Алшаа аман аялгануудыг хамарна.[7]
Буриад аялга нь Монгол хэлний хойд аялга болох бөгөөд зонхилох ярилцагчид нь ОХУ-ын Буриад улсад хэлээ Хори аялгад үндэслэн дүрэмжүүлж, 1939 онд «ө», «ү», «h» гэсэн гурван үсэг нэмж орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Буряад хэлэн, Буряад-Монгол хэлэн хэмээн нэрлэгдэж байна. Монгол улс дахь Буриадууд Халх-Монгол кирил бичиг, Өвөр Монгол дахь Буриадууд Монгол бичгээр хэлээ тэмдэглэж байна. Буриад аялга нь дотроо 4 аман аялга багтаадаг. Эдгээр нь баруун (эхирид, булагад), дундад (алайр, түнхэн), зүүн (хори), урд (сонгоол, сартуул) аман аялганууд юм.
Ойрад аялга нь Монгол хэлний баруун аялга юм. ОХУ-ын Халимаг, Монгол, Хятад гэх 3 улсад байх Ойрад аялганууд нь авиа, үг зүйн хувьд адил бөгөөд үгсийн сангийн хувьд улсын албан ёсны бичгийн хэлнээс хамааран зарим ялгаанууд ажиглагддаг. 1938 оноос Халимаг-Монгол хэлийг тэмдэглэхэд «ә», «һ», «җ», «ң», «ө», «ү» зургаан үсэг нэмж, «ъ» үсгийг хасч орос үсгийг авч, албан ёсны бичгийн хэл болгон Хальмг келн гэж нэрлэж байна.
Явцуу утгаарх Монгол хэл нь Монгол улс болон, Өвөр Монголын Өөртөө Засах Оронд албан ёсны хэл юм. Нийтдээ 5.2 сая хүн тус хэлээр хэлэлцдэг гэсэн 2005 оны судалгааны үр дүн байдаг[8]. Хятад улс дахь хэлэлцэгсдийн тоог мэдээлэл дутуугаас болж яг нарийн тодорхойлоход төвөгтэй байдаг. 5.8 сая Монгол хүн Хятад улсад амьдарч байгаа гэх статистик байгаа боловч Монгол хэлээр хэлэлцэгсдийн тоо тэдний дотор буурч байгаа ба ялангуяа суурьшмал газруудад болон залуучуудын дунд буурч байна.[9] Хятад улс дахь Монгол хэлээр ярилцагсдын ихэнх нь Өвөр Монголд байдаг бол Харчин болон Хорчин аялгаар ярилцагсад нь Өвөр Монголын зүүн талын залгаа мужуудад байна.[10] Орост (1989 оны тооллогоор) 376 мянга орчим хүн буриадаараа ярьдаг. Үүний 86,6 %-нь Буриад хэлийг, 13,3 %-нь Орос хэлийг эх хэлээ хэмээн хариулсан байдаг. Халимаг хэлээр ярилцагсдын тоо 150 мянга орчим байдаг. 1991 оноос хойш Буриад, Халимагт эх хэлнүүд нь Орос хэлтэй зэрэгцэх албан ёсны хэл болсноор дунд сургуулиудад заан сургах болсон.
Монгол улсаас гадна амьдарч буй Монголчууд нь төрөхдөө эх хэлээрээ хэлд орох боловч сургуульд сурах, цаашлаад их дээд сургуульд сурах, төгсөөд ажил олох тэр орчин нь Хятад, Орос, англи хэлээр байдаг тул улсынхаа албан ёсны хэрэгцээнд шахагдан монгол хэл нь орхигдож дайвар хэлний буюу судалгааны хэлний үүрэгтэй болж байна.
Улсын албан ёсны хэл болох хятад, орос хэлний хүчтэй хүрээлэлд байгаа буриад, халимаг, өвөрмонголчууд эх хэл аажим аажмаар ийнхүү хэрэглээний хүрээ нь аяндаа багасаж, мөн нөгөө талаар үгсийн сангийн бүрэлдхүүн ихээхэн эрлийзжиж уугуул монгол хэлний чанараа алдан олон зуун жил харь хэлний хүрээлэлд байж салангид монгол хэл болсон могол, монгор, дунсян, баоань хэлтний хувь заяа руу аажимдаа дөтөлсөөр байна.[11] Монгол хэлэнд тус үг нь байхад, оронд нь интернетээс орж ирсэн англи, орос хэлний үг томъёог шууд галигчлан хэрэглэх асуудал байгаа билээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.