Майами
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Майами (Англи: Miami [maɪˈæmɪ] мөн City of Miami) нь Америкийн Нэгдсэн Улсын Флорида мужийн орших 463.347 оршин суугчтай хот бөгөөд Майами-Дейд тойргийн захиргааны төв юм.[11] Хотын нутаг дэвсгэрийн хэмжээ нь 143,1 км². Энэ хот нь 5,5 сая оршин суугч бүхий Майами метропол бүсийн бүрэлдэхүүнд багтана. Хотын нэр нь индиан хэлний Mayaimi (Маяими, орчуулбал «их ус») гэх үгнээс гаралтай бөгөөд Lake Mayaimi (өнөөгийн Окичоби нуур) ба тэнд амьдарч байсан индиан омгийг Маяими хэмээн нэрлэдэг байв. Майами хот нь Атлантын далайн нэг хэсэг болох Бискейн буланд цутгах Майами голын бэлчир дээр оршдог. Майами нь Флорида муж улсдаа Жэксонвилл хотын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэнэ. Хүн амын дийлэнх нь испани эх хэлтэй байна.[12]
Майами
Miami | |
---|---|
Хоч: The 305, Шидэт хот, Америк тивд хүрэх гарц, Латин Америк руу нэвтрэх гарц, Латин Америкийн нийслэл[1] болон Дэд Хот | |
Улс | АНУ |
Муж | Флорида |
Тойрог | Майами-Дейд |
Суурин | 1858 оноос хойш[a] |
Нэгдсэн | 7 сарын 28, 1896 |
Үүсгэн байгуулагч | Жулиа Таттл |
Үгийн гарал | Майами гол, эцэст нь Маяимигаас гаралтай |
Засаг захиргаа | |
• Төрөл | Хотын дарга-зөвлөл |
• Хотын дарга | Фрэнсис Суарес (БНН) |
Газар нутаг | |
• Нийт | 145.23 км2 (56.07 бээр2) |
• Газар | 93.23 км2 (36.00 бээр2) |
• Ус | 52.00 км2 (20.08 бээр2) |
• Бөөгнөрөл | 15,890 км2 (6,137 бээр2) |
Өндөр | 1.8 м (6 фут) |
Хамгийн өндөр цэг | 12.8 м (42 фут) |
Хүн ам | |
• Нийт | 442,241 |
• Тооцоо (2022)[7] | 449,514 |
• Байр | АНУ-д 44-т Флоридад 2-т |
• Нягтрал | 4,743.55/км2 (12,285.7/бээр2) |
• Хотын нутаг | 6,077,522 (АНУ: 4-т) |
• Нягтрал | 1,886.0/км2 (4,884.8/бээр2) |
• Бөөгнөрөл | 6,091,747 (АНУ: 9-д) |
Иргэдийн нэршил | Майамичууд |
ДНБ | |
• Хотын бөөгнөрөл | $483.755 тэрбум (2022) |
Цагийн бүс | UTC–05:00 (EST) |
• Зун (ЗЦ) | UTC– 04:00 |
ЗИП кодууд | 33101–33102, 33106, 33109, 33111–33112, 33114, 33116, 33119, 33122, 33124–33138, 33140–33147, 33149–33158, 33160–33170, 33172–33199, 33206, 33222, 33231, 33233–33234, 33238–33239, 33242–33243, 33245, 33247, 33255–33257, 33261, 33265–33266, 33269, 33280, 33283, 33296, 33299 |
Бүсийн дугаар | 305, 786, 645 |
МБХС код | 12-45000 |
ГНМС онцлог ID | 277593, 2411786 |
Вэб сайт | miamigov.com |
Европынхон өнөөгийн Майамийн нутаг дэвсгэрт хөл тавихаас өмнө Текеста индианчууд энд амьдарч байв. 1896 оны долоодугаар сарын 18-нд 300 гаруй хүн амтай Майамийг албан ёсоор хот хэмээн зарлажээ. Үүнээс гурван сарын өмнө Хенри Флаглер Майами хотыг Флоридагийн Зүүн Эргийн Төмөр Замын сүлжээнд холбосон байв.
1920-иод онд хотод мөрийтэй тоглоомын газрыг зөвшөөрсөн байснаас гадна мансуурах бодисын хэрэглээг хориглосон хуулийг үндсэндээ үл тоосон байдалтай байв. Үүнээс үүдэн АНУ-ын умард талаас цагаачид маш олноор ирж суурьших болсон тул тэр хэмжээгээр барилга, орон сууцны эрэлт огцом нэмэгджээ. Шинээр баригдсан өндөр барилгуудаар хотод скайлайн бий болсон ба энэнээс хамааралтай тус хотыг «Magic City» (монголоор орчуулбал ид шидийн хот эсвэл илбийн хот) хэмээн хочлох болсны учир нь энэ хот нэг өвлөөс ирэх өвлийн хооронд танихын аргагүй өөрчлөгдөн тул ирсэн гийчид энэ хотыг чинь гараар илбэдэн ургуулчихжээ гэх яриа тархсан байдаг.[13]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.