Кхмер хэл нь Камбож улсын албан ёсны хэл юм. Кхмер хэлийг Камбож хэл гэж бас нэрлэдэг. Кхмер хэлээр Камбож улсын хүн амын олонх нь ярилцдаг. Мөн Вьетнам, Лаос, Тайланд улсуудад Кхмер хэлийг хэрэглэдэг. Тай хэлтэй маш ойрын хамаатай, үгсийн сан нь хоорондоо нягт уялдаа холбоотой; бас Санскрит, Пали, Франц хэлнүүдээс үгнүүд орж ирсэн байдаг. Стандарт Кхмер хэл нь Төв тал нутгийн ярианд суурилсан бөгөөд ихэнх аялгууд хоорондоо ойлголцдог. Кхмер хэл нь Австро-Азийн хэлний бүлэгт багтдаг учир Вьетнам хэлтэй хамаатай харин Вьетнам хэл шиг хөгт хэл биш.

More information Кхмер, Дуудлага ...
Кхмер
Камбож
ភាសាខ្មែរ

Pheasa Khmae

Дуудлага IPA: [pʰiə.ˈsaː kʰmae]
Төрөлх хэл Камбож

Тайланд Вьетнам (Меконг бэлчир)

Угсаатан Кхмер, Умард Кхмер, Кхмер Кром
Уугуул хэлтэн 16 сая (2007)
Албан ёсны байдал
Албан ёсны хэл Камбож
Цөөнхийн хэл

гэж танигдсан

Тайланд

Вьетнам

Олон улсын нэр томьёолбор
ISO 639-1 km Төв Кхмер
ISO 639-2 khm Төв Кхмер
ISO 639-3 Мөн өөрөөр:

khm – Кхмер kxm – Умар Кхмер

Close

Газар зүйн тархалт ба аялга

Газар нутгийн байршлаас шалтгаалж Кхмер хэл янз бүрийн аялгаар ярьдаг. Албан ёсны хэл болох Камбожийн 13 сая орчим хүн кхмер хэлээр ярьдаг. Энэ нь мөн тэнд байгаа цөөнх бүлгүүд болон уугуул овог аймгуудын хувьд хоёр дахь хэл юм. Нэмж дурдахад 1999 оны байдлаар Вьетнамын өмнөд нутагт орших кхмер хэлээр ярьдаг нэг сая хүн байдаг гэсэн тооцоо бий. Харин 2006 оны дүн мэдээгээр Тайландын зүүн хойд хэсэгт 1,4 сая хүн кхмер хэлээр ярьж байна гэжээ.

Кхмер хэлний бичиг нь эртний хэлний нэг юм. Эрдэмтдийн олж тогтоосон Кхмер дэх хамгийн эртний бичээс VI зууны үеэс эхтэй. Кхмер аялгуу нь хэдийгээр харилцан ойлгомжтой боловч заримдаа нэлээд ялгаатай байх тохиолдлууд байдаг аж.

  • Кхмер хэлэнд үгнүүдийг хооронд нь зайгүй бичдэг. Гийгүүлэгчдийг ар араас нь дараалан бичдэг
  • "Тийм" гэсэн үгийг хоёр өөрөөр хэлдэг. Эрэгтэй хүнтэй харьцахдаа "bat", харин эмэгтэй хүнтэй харьцахдаа "chas" гэж хэлдэг.

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.