From Wikipedia, the free encyclopedia
Күрд (орон, хэлээс ялгаж Күрд үндэстэн, оросоор олон тоонд Ку́рды, англиар олон тоонд Kurds) — Өрнө Азийн Түрк, Сири, Ирак, Иран гэсэн дөрвөн орноо төвлөн нутагладаг Иран хэл-угсааны ард түмэн, өөрийн гэсэн улстай болохын төлөө идэвхтэй тэмцэж буй 30-38 сая хүнтэй үндэстэн. Дөрвөн улсын өнцөг буланд тэнцүүхэн хуваагдсан Курдуудын нутгийг Курдистан, монголчловол Курд орон гэнэ. Курдүүд гагц Ирак өөртөө засах давуу эрх эдэлж байгаа. Курд хэл нь хоёр гурван үндсэн бүлэг аялгуутай. Өдгөө ихэнх Курдүүд оршин байгаа улсынхаа зонхилох хэлийг давхар сурч хос хэлтэй болцгоосон байдаг. Мөн олон тооны күрдүүд Герман, Азербайжан, Афганистан, АНУ болон бусад орнуудад цагаачлан амьдарч байна.
Курд үндэстэн | |
Өнөөгийн байдал | |
---|---|
Нутаг орон | Дэлхий даяар — 30[1]–38 cая.[2][3] Үүнээс: Турк (БНТУ) — 11–18.6 сая[1][2][3][4] Иран (ИБНИУ) — 6.5–7.9 сая[1][2] Ирак (БНИраУ) — 6.2–6.5 сая[1][2] Сири (АБНСУ) — 1.75–2.2 сая[5] |
Хэл аялга | Курд хэл болон бусад хэл |
Шүтлэг | Лалын шашин, дийлэнх нь Суннит, зарим нь Шийт |
Төрөл холбоо | |
Хэл угсаа | Иран угсаатан / Иранжин хэлтэн |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.