From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Солонгос Улсын нийслэл Сөүл хотын 25 дүүргийн (солонгосоор 구 — gu, кү[1]) нэг нь Каннам (солонгосоор 강남구 — Gangnam-gu буюу Каннам-кү[2]) юм.
«Гол», «мөрөн» гэсэн утгатай 강 (кан), «өмнө», «өмнөд» гэх 남 (нам), «хотын дүүрэг», «хэсэг газар» гэх 구 (кү) гурван үсэг нийлж «Мөрний өмнөд дүүрэг» буюу 강남구 (Каннамкү) гэж нэрийдэгдсэн. Хан мөрний өмнөд эргийн (харин голын урсгалыг дагуулвал зүүн эрэг) 39,55 км² дэвсгэр газар Каннам дүүрэгт хамаарна. Сөүлийн олон дүүргээс баячуудын, тансаг, цэвэр цэмцгэр, хүн шигүү суурьшдагаараа Каннам ялгардаг. 2007 оны эцсээр Каннам дүүрэгт 561 мянган хүн, түүн дотроо 7054 гадаадын харьяат хүн оршин сууж байна.[3] Дотроо 22 хороотой (동 — dong буюу тун[4]). 1980 он хүртэл Каннам дүүрэг нь Сөүлийн бусад дүүргүүдээс хамгийн хөгжил дорой дүүрэг байсан бол үүнээс хойш гучхан жилийн дотор гайхалтай хөгжилд хүрч Өмнөд Солонгос тэр дундаа Сөүлийн хамгийн хамгийн нөлөөтэй, эрч хүчтэй, хөрөнгөтэй хүмүүсийн нэр хүндийн баталгаа болтлоо хөгжсөн билээ.
Техераны хөндий нь 3,7км урт үргэлжилсэн өндөр өндөр барилга байгууламж, томоохон хэмжээний бренд дэлгүүрүүд төвлөрүүлсэн байдаг. Каннам болон Каннамын бүс нутаг нь Беверлие Хиллс болон Калифорниан нэгэн адил баян чинээлэг амьдрал, тансаг зэрэглэлийн дүүрэг юм. Энд орон сууц, үл хөдлөх хөрөнгүүд нь маш үнэтэй байдаг ба 2011 оны байдлаар дундаж тавилгтай өрөө ойролцоогоор 5500$ үнэтэй байдаг бол Каннамд энэ үнэ бараг 2 дахин илүү 10000$ үнэтэй байх ба энэ үнэ нь олон улсын хэмжээнд 3,5 дахин өндөр үнэ юм. Газар нутгийн үнэлгээний хувьд Өмнөд Солонгосын 2 дахь том хот Бусантай өрсөлддөг. Сечо,Сонгпа, Каннамын бүс нутаг бусад дүүргүүдээс бараг 10% -иар илүү байдаг. Төв, Ёнсань , Жонгпо , Юндэнгпо дүүргүүд нь Сөүлийн удамжлалт бизнесийн төвболдог байсан бол Каннам болон хөрш дүүргүүд нь сүүлийн 10 жилийн хугацаанд бизнесийн шинэчлэл хийж гол цөм нь болсон. KEPCO, GS Group,Hyundai Department store Group,HITEJinro, Hansol,Hankook,P&G зэрэг өөр бусад олон алдартай компаниуд Каннамын бизнесийн үндэс суурь болдог. Каннамд IT болон интернэтийн NC Soft болон Pandora TV зэрэг компаниуд нь банксанхүүгийн хүчтэй томоохон байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг. Google,IBM, Toyota болон AMI зэрэг том том компаниуд Каннамд төв удирдах оффисоо байгуулсан. SM Entertainment болон JYP Entertainment гэх мэт энтертайнмант чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагууд Каннамд байрладаг. Нэр алдартай томоохон албан тушаалтай хүмүүс Каннамын бүсийг сонгон суудаг ба энэ бол тэдний хувьд нэр хүндийн асуудал юм.
Өмнөд Солонгосын их сургуулиуд өндөр стандарт түвшинтэй, элсэлтийн шалгалт ширүүн өрсөлдөөнтэй гэдгээрээ алдартай. Бүхий л зүйлээрээ улсдаа дээгүүрт ордог Каннам дүүрэг боловсролын салбарт ч толгой цохиж явна. 2010 оны судалгаагаар 2010 онд Сөүлийн Их Сургуульд нийт залуусын 6 орчим хувь нь элсэн суралцсан. Өмнөд Солонгосын бусад дээгүүр түвшний сургуулиуд нь Каннамд ихэнхи нь байрладаг. 2008 оны судалгаагаар 22700 оюутан гадаадруу гарч суралцахаар Каннамаас гарч байсан бол өдгөө энэ тоо 3600 болтлоо буурсан үзүүлэлт байдаг.
Төрөл бүрийн томоохон бренд дэлгүүрүүд, өндөр үнэтэй ресторанууд, гоо сайхны мэс заслын эмнэлгүүд,болон энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газрууд Каннамд олон байдаг. Эндээс Apjyieong, The COEX Mall, Gangnam Station-ы бүс нутаг Cheengdom-dong зэргийг дурьдаж болох юм.
Samsung Station, COEX8 Солонгос дахь Дэлхийн худалдааны төв цогцолбор зэрэг бизнесийн чухал дүүргүүд нь Техеранны эргэн тойрон, зүүн-баруун Каннамд байрладаг.
Каннамд маш олон баяр ёслол байдаг.
Каннамд Сөүлийн 2-р метроны шугам, Сөүлийн 3-р метроны шугам, Сөүлийн 7-р метроны шугам, Сөүлийн 9-р метроны шугам, Бунданы шугам, Син Бунданы шугамуудаар тээвэрлэлт явуулдаг.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.