Ишдоржийн Доржсамбуу
From Wikipedia, the free encyclopedia
Ишдоржийн Доржсамбуу (1972 - ) нь Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, үндэсний бөхийн улсын гарьд юм.
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Төрсөн он | 1972 он (52–53 настай) |
---|---|
Төрсөн газар | Монгол улсын Булган аймгийн Гурванбулаг сум |
Бөхийн цол | улсын гарьд |
Дууддаг нутаг | Булган аймгийн Гурванбулаг сум |
Цол ахисан он жил | |
Улсын гарьд | 2007 — одооны |
Улсын заан | 2001 — зургаан жил |
Улсын начин | 1995 — зургаан жил |
Үзүүрлэсэн | 1 (2007) |
Шөвгөрсөн | 8 (1995, 1996, 2001, 2002, 2003, 2006, 2007, 2008) |
Цагаан сарын барилдааны амжилт | |
Түрүүлсэн | 1 (2008) |
Үзүүрлэсэн | 2 (2002, 2004) |
2013-7-13-ны байдлаар мэдээлэв. |
Амжилт
- 1995 онд 5 давж улсын начин цолд хүрэв
- Мөн онд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ойн даншиг наадамд 8 давж үзүүрлэн улсын заан цол хүртсэн ч тун удалгүй "Улсын наадмаас өөр барилдаанд цол олгохгүй" гэсэн дүрэм гарч, заан цолоо хураалгажээ
- 1996 онд 5 давж "Өсөх идэр" чимэг,
- 2001 онд 7 давж улсын заан цол
- 2002 онд 5 давж "Хурц шаламгай" чимэг,
- 2003 онд 6 давж "Цогт гарамгай" чимэг,
- 2006 онд 6 давж "Саруул сайжрах" чимэг,
- 2007 онд 8 давж үзүүрлэн улсын гарьд цол
- 2008 онд 5 давж "Өрнөн дэлгэрэх" чимэг тус тус хүртсэн.
Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.