From Wikipedia, the free encyclopedia
Зүүнхангай нь Увс аймгийн сум юм. Уг сум анх 1924 онд байгуулагджээ. Сумын төв нь Жаргалант гэдэг. Жаргалант, Даланбулаг, Баянгол,Хайрхан гэсэн багуудад хуваагддаг.
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Хан Хөхийн нурууны зүүн төгсгөлд байрладаг. Баруун талаараа Өндөрхангай сум, хойд талаараа Баруунтуруун сум, зүүн талаараа Завхан аймгийн Тэс, Баянхайрхан, Сонгино сумдтай, өмнө талаасаа Завхан аймгийн Сантмаргац сумтай тус тус хил залган оршдог. Улаанбаатар хотоос 1080 км зайд, Увс аймгийн төв Улаангом хотоос 360 км зайд оршдог. 1905 оны газар хөдлөлтийн ул мөр болох Ханхөхий-Булнайн хагарал Зүүнхангай сумын нутгаар дайран өнгөрдөг. Хойд хэсгээрээ ойт уулс, өмнөд хэсгээрээ хээрийн уулсаас тогтох ба уулс хоорондын тал хөндийгөөс бүрдсэн газрын гадаргатай. Хар ус, Нарийн гол, Их гол, Баянгол, Цэцэрлэг, Цагаан усны гол болон Цавдан, Согоо зэрэг жижгэвтэр гол нууруудтай. Ойт хээрийн бүсэд оршдог.
Хүн ам 3500 байснаас буурчээ. 126000 орчим толгой малтай. Хүн амын орлогын ихэнх хэсгийг уламжлалт бэлчээрийн мал аж ахуй бүрдүүлдэг. Үүнээс гадна давс олборлолт, ой мод, эмийн ургамал, ан агнуур, алт, зэс зэрэг эдийн засгийн бусад эх үүсвэрүүдтэй.
Хүн амын үндсэн хэсэг нь Элжигэн халхууд бөгөөд Элжигэн овгиийн гарвал нь эртний Эргүн хунгийн домогтой холбогдож 1400 жилийн тэртээх Дарлигин аймгаас үүссэн язгуурын монгол отог юм. Хожим Хамаг Монгол ханлигийн Дарлигин хэмээх хэсэгт нь Элжигэн хамаарч байв. Тэд Хэрлэн мөрний адгаар сууж байжээ. Чингис хааны анхны 13 хүрээний (хүрээлэн бууж, хамтдаа нүүгч овог) нэг болж байжээ. Улмаар Батмөнх Даян хааны отгон хүү Гэрсэнз хунтайжийн хоёрдугаар хүү Ноёнтой хатанбаатарт Бэсүд ба Элжигэн хоёр отгийг өгч захируулжээ. Тэд хамтдаа ХҮШ зууны төгсгөл хүртэл Халхын баруун гарын Дайчин хатанбаатарын отог гэгдэж явав. Бадма дайчин хатанбаатарын үед Бэсүдээс салж Элжигэн бие даасан отог болов. XVII зууны эх ба дунд үеэс Хангайн Тарвагатай нуруунаас (Олон голыг бэлчирээс) уван цуван зарлигаар нүүдэллэж Ханхөхийд суурьшжээ. Ханхөхийд ирээд 1726 оноос Гүнзэн хатанбатарын хоёр хүүд хуваагдаж "ах дүү отог" буюу Их, бага Элжигэн гэгдэх болов. Манжийн хожуу үед Засагт хан аймгийн Ачит вангийн хошуу гэж нэрлэгдэж байгаад, 1923 оноос Хантайшир уулын аймгийн Ханхөхий уулын хошуу гэж, тухайн үеийн өөрчлөн байгуулалтаас хамаарч нэрээ өөрчилж байжээ. Одоо Увс аймгийн Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай сум бүхэлдээ, Баруунтуруун сумын ихэнх хэсэгт Элжигэн халхууд оршин суудаг.
Энэхүү Элжигэн нарыг хамаарах Дайчин хатанбаатарын отог анхандаа нэгдмэл байгаад хожим ах дүү отог болж хоёр хуваагджээ. Эдгээр нь тухайн үед засаглаж байсан Ачит ван Гончигдамба, Зоригт ван Наваацэрэн нарын цол хэргэмээс хамаарч Ачит вангийн хошуу, Зоригт вангийн хошуу гэгдэх болжээ. Эдгээр ноёд Манжаас тусгаарлах үед Улиастай, Ховдыг захирсан анхны монгол сайд нар байв. Зоригт вангийн хошуу нь гол хошуу Ачит вангийн нутаг дотор багтсан харьцангуй жижиг хошуу байсан тул одоогийн Зүүнхангай сумын нутгийн баруун төв хэсгийг л хамарч байв. Одоогийн Зүүнхангай сумын нутгийн 1/3-ийг хамрах хэмжээ нь Зоригт ноёны эзэмшил байж, бусад ихэнх нутаг нь Ачит бэйлийн хошуунд багтаж байжээ. Манжийн үеийн Монгол орны хамгийн жижиг хошууны нэг нь Зоригт вангийн хошуу байв. Ачит вангийн буюу Их хошуу нь гол төв байсан тул Цагаанхайрхан, Өндөрхангай, Баруунтуруун сумд, мөн Зүүнхангай сумын ихэнх хэсгийг багтааж байв.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.