From Wikipedia, the free encyclopedia
Зандаахүүгийн Энхболд нь Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан Намын даргаар ажиллаж байсан улс төрч юм.
Зандаахүүгийн Энхболд | |
УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд Польшийн Сенатад | |
Монгол | |
---|---|
2012 — 2016 | |
Өмнөх | Дамдины Дэмбэрэл |
Дараах | Миеэгомбын Энхболд |
Монгол | |
2005-2008, 2008-2012, 2012-2016 он (11 жил) | |
Ардчилсан Намын дарга | |
2014 - 2016 | |
Өмнөх | Норовын Алтанхуяг |
Дараах | Содномзундуйн Эрдэнэ |
Овог нэр | Зандаахүүгийн Энхболд |
Төрсөн | 1966 оны 5 сарын 23 |
Улс | Монгол |
Нам эвсэл | Ардчилсан Нам |
Сургууль | Монгол Улсын Их Сургууль АНУ-ын Денверийн Их Сургууль |
Мэргэжил | Автоматик, телемеханикийн инженер, Эрх зүйч |
Автоматик, телемеханикийн инженер, Эрх зүйч мэргэжилтэй.
Орос, англи хэлтэй.
Улсын Их Хурлын гишүүн З. Энхболд нь 2004-2008 онд УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Гучин-Ус сумын иргэдийг төлөөлж парламентад сууж байсан бол 2008-2012 онд нийт Өвөрхангайнхныг төлөөлж төр түшилцэж байсан байна. Харин 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Ардчилсан намаас үүрэг даалгавар болгосны дагуу парламентад нийт ард түмнийг төлөөлөн сонгогдох 28 нэр дэвшигчийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэж, сонгогдсон юм.
2016 оны сонгуульд УИХ-ын дарга, эрх баригч Ардчилсан Намын даргын хувиар оролцсон тэрээр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 70-р тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн ч МАН-аас нэр дэвшсэн Данзангийн Лүндээжанцанд ялагджээ.
УИХ-ын гишүүн З.Энхболдын санаачилсан зарим хуулиуд:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.