Дэлбэг хаан
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Дэлбэг хаан нь 1395 оны хөхөгчин гахай жил төрж, 1415 оны цагаан туулай жил таалал төгсчээ. 1411 оны цагаагчин туулай жил хаан ор суусан.[1] Дэлбэг Хаан 20 насалсан. “Эрдэнийн товч”-ын материалаас үзвэл Өлзийтөмөр хаанын хүү. Персийн түүхийн номд “Хабиб ал-сияр” (агуу намтар), Абулгази ханы бичсэн "Шажрат ул Атрак"-д түүнийг "Tabuzi khan (Табэлз хаан)" нэрээр Аригбөхийн үр удам гэж бичжээ.[2]
Дэлбэг хаан | |
---|---|
Монголын хаан | |
Хаанчлал | 1411-1415 |
Хаан суусан | 1415 |
Бүтэн нэр | Дэлбэг |
Төрсөн огноо | 1395 |
Өнгөрсөн огноо | 1415 |
Өмнөх | Өлзийтөмөр хаан |
Удаах | Ойрадай хаан |
Эцэг | Өлзийтөмөр хаан? |
Улс | Монгол Улс |
Ургийн овог | Боржигин |
Ойрадууд 1411 онд Дэлбэгийг хаан ширээнд суулгахаар өргөмжилсөн боловч дорнод Монголын ихэнх овог аймаг түүнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Ийнхүү тэрээр Монголын нутаг дэвсгэрийн баруун хэсгийг захирсан Батула чинсангын тоглоомын хаан байв. Харин төв болон зүүн хэсэг Аругтайн удирдлага дор байдаг байсан. Хоёр тал 2-3 жил хоорондоо тулалдсаны эцэст 1414 онд Аругтайг Хэрлэн гол хүртэл шахан оруулав. 1415 онд Мин улсын цэрэг Дэлбэг болон Батула нарын цэргийг бут цохин, Туул гол хүртэл цөмрөн орсон хэдий ч хоёр тал адилхан хохирол амсав. Эцэст нь Дэлбэг хаан 1415 онд нас барав.
Өмнөх Өлзийтөмөр хаан |
Монголын Их Хаан 1412-1415 |
Дараах Ойрадай хаан |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.