From Wikipedia, the free encyclopedia
Донбасс дахь дайн (Украин: Війна на Донбасі) — 2014 онд Украины зүүн нутагт болж байгаа, украйны орос гаралтай иргэд болон украйны армийн хооронд болж байгаа дайн. Энэ иргэний дайны галд украйн цэргийн 1200, орос үндэстний 15000 орчим иргэн амь үрэгдсэн юм.[14]
Донбасс дахь дайн | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
«Донецк Ардын Бүгд Найрамдах Улсын» (Донецкая народная республика) сайн дурын паризан анги «Луганск Ардын Бүгд Найрамдах Улсын» (Луганская народная республика) сайн дурын партизан анги Тулалдаан | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Украин Дэмжлэг: Америкийн Нэгдсэн Улс[1][2] Европын Холбоо[3] Канад[4] |
Орос тусгаарлагчид: Шинэ Орос:
| ||||||
Удирдагчид | |||||||
Петро Порошенко |
Владимир Путин Сергей Шойгу | ||||||
Хохирол | |||||||
үрэгдсэн: 900–1200 | үрэгдсэн: 15000+[6][7][8][9][10][11][12][13] |
2014 оны 3 сард Орсууд Украйны Крымыг булаан авсан нь дэлхий нийтийн дургүйцэл эсэргүүцлийг төрүүлж, барууны улсууд Оросын эсрэг хориг арга хэмжээ авахад хүргэсэн юм.[15][16] Дараа нь оросууд Украины Зүүн бүс нутгийг довтолж Харьков, Донецк, Славянск гэсэн гол хотуудад салан тусгаарлах үймээнүүдийг системтэйгээр зохион байгуулж, хэдэн мянган иргэний аминд хүрээд байна.[17][18][19] Орос улс[20] зүүн Украйнд террорист байгууллага[21][22] «Шинэ Орос-ыг» үүсгэн байгуулсан байна. Шинэ Орос гэгч байгууллага нь Украйны эсрэг террорист үйл ажиллагааг янз бүрийн хэлбэрээр явуулж байна.[23]
ОХУ-ын Украйнд өрнүүлж байгаа террорист дайны эсрэг Европын холбоо эдийн засгийн шат дараалсан хориг арга хэмжээнүүд авч эхэлсэн юм. 2014 оны зунаас ОХУ нь Украйны бүх төрлийн хөдөө аж ахуйн бараанд хориг тавьснаас болж хоёр талд маш олон төрлийн эдийн засгийн хүндрэлүүд үүсч эхэлжээ. 2014 оны 7 сард Европын хориг эхэлсний дараахан Орост хэд хэдэн томоохон аялал жуулчлалын компани ба авиа компани дампуурлаа. Мөн ОХУ зөрүүлээд 10 тэрбум орчим еврогийн барууны хүнсний бараанд хориг тавьжээ.[43]
Европын хоригийн хамгийн том хохирогчоор тодорсон ОХУ-ын Роснефть компани шууд санхүүгийн хүндрэлд орж улсынхаа Баялгийн сангаас 1,5 их наяд рубль (42 тэрбум ам.дол) нэхсэн боловч засгийн газар нь татгалзжээ.[44] Роснефть компани нь ОХУ-ын газрын тосны нийт үйлдвэрлэлийн 40%-ийг нийлүүлдэг.
ОХУ нь удахгүй Европын орнуудын авиа компаниудыг газар нутаг дээгүүрээ онгоц дайрч өнгөрүүлэхийг хориглох талаар авч хэлэлцэж байна. Хүйтэн дайны үед барууны иргэний онгоцууд Азийн том хотууд орохдоо Орсын газрыг тойрч маш даялж ойрх дорнодод замдаа бууж түлшээ цэнэглээд Ази ордог байсан нь маш цаг алддаг тээвэрлэлт байсан юм.
2014 оны дундаас дэлхийн газрын тосны үнэ хурдтай унаж, түүнтэй уялдан Орос рублийн ханш огцом унаж эхэлж 12 сарын эхээр нийт оны дүнгээрээ рубль нь ам.долларын эсрэг 45% унажээ. Мөн 12 сард Оросын төв банк гол хүүг 10%-аас огцом өсгөж 17%-д хүргэж рублийн ханш уналтыг сааруулах арга хэмжээ авчээ. [45]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.