Тоорил хан (115? - 1203) бол Монголын тал нутагт Орхон гол, Туул голын сав газар, Хангайн нуруугаар төвлөрч нүүдэллэж байсан Хэрэйдийн ханлигийг 1160-аад оноос 1203 оныг хүртэл захирч байсан сүүлчийн хан юм. Куржакуз Буюруг хан, Илма хатан хоёрын дундаас төрсөн. Тоорил хан нь Чингис хааны эцэг Есүхэй баатартай тангараг тавьсан анд байсан бөгөөд сүүлд Тэмүжиний хуурай эцэг, холбоотон нь болжээ. 12-р зууны сүүлээр Мэргид, Тайчууд, Татар, Найман зэрэг холбоотон аймаг ханлигуудын эсрэг амжилттай байлдан ялж байсан. Несторын шашинтай байсан гэж түүхэнд тэмдэглэж үлдсэн.
Тоорил ван хан | |
---|---|
Хэрэйдийн хан | |
Хаанчлал | 116?-1203 |
Бүтэн нэр | Тогорил |
Өнгөрсөн огноо | 1203 он |
Өнгөрсөн газар | Нэхүн Усун[1] |
Өмнөх | Куржакуз Буюруг хан |
Удаах | Хэрэйдийн ханлиг мөхсөн |
Хүүхэд | нялх Сэнгүм, Уйку[2] |
Эцэг | Куржакуз Буюруг хан |
Эх | Илма хатан |
Ургийн овог | Хэрэйд |
Намтар
Тэмүжиний эсрэг хуйвалдаан, үхэл
1203 онд Жамуха, хүү Сэнгүм болон бусад ноёдын хатгалгаар Тэмүжинг гэнэдүүлэн довтолж устгах төлөвлөгөө боловсруулан Сэнгүмийн дүү Чаур Бэхийг Зүчид буулган өгөхөөр дууджээ. Энэ хуйвалдааны мэдээллийг Хэрэйдийн Чэрэнгийн адуучин Бадай, Хишилиг нар Тэмүжинд хүрч ирэн дуулгаж зүүн зүг зугтааснаар Муу Өндөр хэмээх газар хориглон тулалджээ. Тоорил хан, Жамух нарын цэргийн хүч давуу байсан боловч Тэмүжиний харьяанд байсан урууд, мангудууд эрэлхэг зоригтой байлдан, Сэнгүм шархадсан зэргээс хамааран бүрэн ялалт байгуулж чадаагүй байна. Удалгүй Тэмүжин, Тоорил ханыг гэнэдүүлэн довтолж ялалт байгуулснаар Хэрэйд аймаг мөхжээ. Зугтаж явсан Тоорил ханыг Найманы харуул Хорисубэчи үл танин алсан байна.
Гэр бүл
- Өвөг эцэг: Маркус Буюруг хан
- Эцэг: Куржакуз Буюруг хан
- Эх: Илма хатан
- Авга ах: Гүр хан (Маркус ханы отгон хүү)
- Дүү нар: Тай-төмөр тайш, Буха төмөр, Жаха Хамбу, Эрх Хар
- Хүү: Нялх Сэнгүм, Уйку[3]
- Ач охин: Докуз хатан (Судрын чуулганд Ван ханы хүү Уйкугийн охин гэж бичсэн байдаг.[4] Тулуй ноёны бага хатан байсан, дараа нь Хүлэгү ханы их хатан болсон.)
Өмнөх Куржакуз Буюруг хан |
Хэрэйдийн ханлиг хан 1160?-1194 |
Дараах Эрх Хара |
Өмнөх Эрх Хара |
Хэрэйдийн ханлиг хан 1198-1203 |
Дараах Хэрэйд улс мөхсөн |
Эшлэл
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.