Боливи

From Wikipedia, the free encyclopedia

Боливиmap

Боливи (Испани: Bolivia), албан ёсоор Боливийн Олон Үндэстний Улс,[10][11] (Испани: Estado Plurinacional de Bolivia) нь Өмнөд Америкийн төв хэсэгт орших, далайд гарцгүй улс юм. Хойд болон зүүн талаараа Бразил, өмнө талаараа Парагвай, Аргентин, баруун талаараа Чили, Перутай хиллэнэ.

Quick Facts Кечуа:, Аймара: ...
Боливийн Олон Үндэстний Улс
Estado Plurinacional de Bolivia (Испани)
Бусад албан ёсны нэрс[a]
  • Кечуа:Puliwya Achka Aylluska Mamallaqta
    Аймара:Wuliwya Walja Suyunakana Marka
    Гуарани:Tetã Blúrinasionál Volívia
Thumb
Төрийн далбаа
Thumb
Сүлд
Төрийн дуулал: Himno Nacional de Bolivia (Испани)
"Боливийн төрийн дуулал"
Хоёрдогч далбаа: Випала[1][2][3]
Thumb
Thumb
 Боливи улсын байршил (хар ногоон)

Өмнөд Америк (саарал)

НийслэлСукре[b]
Засаг захиргааны төвЛа Пас[b]
Томоохон хотСанта-Крус
17°48′S 63°10′W
Албан ёсны хэл
  • Испани хэл
  • Кечуа хэл
  • Аймара хэл
  • Гуарани хэл
  • Бусад уугуул хэлнүүд
Угсаатны бүлгүүд
(2009[4])
  • 68% Местисо (Цагаан ба уугуул иргэдийн холимог)
  • 20% Уугуул
  • 5% Цагаан
  • 1% Хар
  • 3% Бусад
  • 3% Хариулаагүй
Шашин
(2018)[5]
    • 89.3% Христ
      • 70.1% Католик
      • 17.3% Протестант
      • 1.9% бусад урсгал
  • 10.1% шашингүй
  • 0.6% бусад
Ард түмний нэршилБоливичууд‎
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс
 Ерөнхийлөгч
Луис Арсе
 Дэд Ерөнхийлөгч
Давид Чокеуанка
 Сенатын ерөнхийлөгч
Андронико Родригес
 Төлөөлөгчдийн танхимын дарга
Хергес Меркадо Суарес
Хууль тогтоох байгууллагаОлон Үндэстний Хууль Тогтоох Ассамблей
 Дээд танхим
Сенаторуудын танхим
 Доод танхим
Төлөөлөгчдийн танхим
Тусгаар тогтнол 
(Испаниас)
 Тунхагласан
8 сарын 6, 1825
 Хүлээн зөвшөөрөгдсөн
7 сарын 21, 1847
 Одоогийн үндсэн хууль
2 сарын 7, 2009
Газар нутаг
 Нийт
1,098,581 км2 (27)
 Усны эзлэх талбай (%)
1.29
Хүн ам
 2023 тооцоо
12,186,079[6] (79)
 Нягтаршил
10.4/км2 (224)
ДНБ (ХАЧП)2022 тооцоо
 Нийт
$118.8 тэрбум[7] (94)
 Нэг хүнд ноогдох
$9,933[7] (120)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
 Нийт
$43.4 тэрбум[7] (96)
 Нэг хүнд ноогдох
$3,631[7] (126)
ОТББИ (2019)  41.6[8]
дундаж
ХХИ (2021) 0.692[9]
дундаж · 118
Мөнгөний нэгжБоливиано (BOB)
Цагийн бүсUTC−4 (BOT)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+591
Домэйн нэр.bo
Close

Европын колоничлолоос өмнө Боливийн Андын бүс нутаг нь Колумбаас өмнөх Америкийн хамгийн том улс болох Инкийн эзэнт улсын бүрэлдэхүүнд багтаж байв. 16-р зуунд Испанийн эзэнт улс тус нутгийг эзэлжээ. Испанийн колоничлолын ихэнх үед энэхүү нутаг дэвсгэрийг Дээд Перу буюу Чаркас гэж нэрлэн, Испанийн Өмнөд Америк дахь колониудын ихэнхийг багтаасан Перугийн дэд вант улсаас захирдаг байв. 1809 онд тусгаар тогтнолоо зарлан, 16 жилийн иргэний дайны эцэст 1825 оны 8 сарын 6-нд Симон Боливарын нэрээр нэрлэсэн бүгд найрамдах улсаа төвхнүүлж чаджээ. Боливи улс нь байгуулагдсан цагаасаа хойш улс төрийн тогтворгүй байдал, дарангуйлал, эдийн засгийн хүнд хэцүү байдал дунд байсаар ирсэн.

Өдгөө Боливи улс нь 8 департмент буюу мужаас тогтох ардчилсан улс болно. Баруун хэсгээр нь Андын нурууны өндөр сүрлэг уулс дүнхийж, зүүн хэсгээр нь Амазон мөрний ай савд багтах нам дор газартай. Хөгжиж буй тус орон хүний хөгжлийн индексийн зэрэглэлээр дундаж түвшинд багтах бөгөөд ядуурал 60% орчим хувьтай. Эдийн засгийн гол салбарууд нь хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, уул уурхай, мөн сүлжмэл, оёмол эдлэл, металлург, газрын тосны үйлдвэрлэл болно. Боливи улс нь байгалийн баялаг ихтэй, ялангуяа цагаан тугалга элбэг байдаг.

Боливи улсын 10 сая орчим хүн ам нь Америндиан, Местицо, Европ, Ази, Африк гээд олон янзын угсаа гаралтай үндэстнүүдийн холимог болно. Голчлон испани хэлээр хэлэлцэх тус ард түмний дунд испани, аймара, кечуа гэсэн үндсэн 3 хэлнээс гадна уугуул иргэдийн 34 хэлийг албан ёсны хэл гэж үздэг. Ийнхүү олон хэл соёлын өлгий болсон Боливи улсын хоол хүнс, урлаг, утга зохиол, дуу хөгжим нь асар баялаг билээ.

Тэмдэглэл

  1. Боливид бусад хэлийг хууль ёсны автохтон хэл гэж албан ёсоор хүлээн зөвшөөрсөн..
    • Кечуа: Puliwya Achka Aylluska Mamallaqta
    • Загвар:Lang-ay
  2. Сукре нь үндсэн хуулийн нийслэл бөгөөд шүүх засаглалын суудал бөгөөд гүйцэтгэх, хууль тогтоох, сонгуулийн эрх мэдэл нь Ла Паст байрладаг.

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.