From Wikipedia, the free encyclopedia
Монгол улсын Өвөрхангай аймгийн хойд захаар Хангайн нуруунд оршдог, арван есөн сумынх нэг бол Бат-Өлзий сум юм. Байгалийн үзэсгэлэнт газрууд болох Улаан цутгалан, Найман нуурын сав газар, Орхоны хөндий зэрэг олон үзэсгэлэнт газруудтай. Улсын нийслэлээс баруун урагш 452 км, аймгийн төв Арвайхээр хотоос баруун урагш 124 км давхиж байж сумын төвд хүрдэг.[1]
Үзүүлэлт | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
---|---|---|---|---|---|
Байнгын хүн амын тоо | 6,077 | ▲6,189 | ▲6,318 | ▲6,381 | ▲6,794 |
Малын тоо толгой | 116,092 | ▲138,365 | ▲154,014 | ▼87,354 | ▲110,596 |
Бат-Өлзий сум
ᠪᠠᠲᠤᠥᠯᠵᠡᠶᠢᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Өвөрхангай |
Газар нутаг | |
• Нийт | 2,428 км2 (937 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 7,649 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Улаан цутгалан нь Өвөрхангай аймгийн Хархорин хотоос 132 км зайтай, Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ юм. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг. Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага үүсгэжээ. Тэр хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар таслан өнөөгийн энэ хавцлыг үүсгэсэн ажээ. Хүрхрээгээс баруун хойшоо Бага хүрхрээ гэж нэг боргио бий.
Төвхөн хийд нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг далайн төвшнөөс дээш 2300 м өндөрт өргөгдсөн Төвхөн ширээт уулын оройд оршдог. Төвхөн хийдийг анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар 19 насандаа буюу 1654 онд үүсгэн байгуулжээ. Хийд нь нямба, бясалгалд зориулан алслагдсан зайтай, битүү ой модоор хүрээлэгдсэн уулын оройд байгалийн сайхан газарт бүтээгдсэнээрээ онцлог юм. Хийдийн баруун талд шүтээний хэсэг, зүүн талд нь жас байрлана.
Өвөрхангай аймгийн байгалийн цогцолбор болоод түүхэн цогцолбор байдаг. Өвөрхангайн олон алдартнуудын нутаг.
Дэд бүтэц хөгжөөгүй буюу засмал, асфальтан зам харгуй байхгүй. Тохь тухтай орчин үеийн зочид буудал, ариун цэврийн байгууламжгүй.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.