From Wikipedia, the free encyclopedia
Базарын Хатанбаатар (1973 оны 2-р сарын 25-нд Шарын голын урхайчин тосгонд төрсөн) — Монголын шатарчин, их мастер, гавъяат тамирчин Олон улсын хэмжээний мастер.
тамирчны тухай | |
---|---|
Төрсөн өдөр | 1973 оны 2 сарын 25 |
Төрсөн газар | Монгол, Дархан-Уул, Шарынгол |
Улс, орон | Монгол |
Тамир, спорт | шатар |
Цол, зэрэг | их мастер (1999), ОУХМ (1993) |
Оргил чансаа | >2500 оноо (2001 оноос урьд) |
2013-10-10-ны байдлаар мэдээлэв. |
Уугуул нутаг Завхан аймаг, Алдархаан сум.
1989 оны намар Улаанбаатар хотод зохиогдсон “Тоншуул” сэтгүүлийн нэрэмжит 7-р тэмцээний “Б” ангилалд нь түрүүлсэн учир дараа жилийн олон улсын тэмцээнд шууд оруулахаар шийдвэрлэжээ.
Тэр улсын аварга шалгаруулах 31-дэх тэмцээнд 18 настайдаа түрүүлж энэхүү амжилтаа 8 удаа давтжээ.
1991 онд спортын мастер, 1993 онд олон улсын хэмжээний мастер, 1996, 1999 оны Монгол улсын шилдэг тамирчин, БТС-ын тэргүүний ажилтан, 1999 онд их мастер болж зэрэг ахисан. 2005 онд Монгол улсын гавьяат тамирчин цолоор шагнуулсан.
2018 оны 8-р сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Монгол Улсын гавьяат тамирчин анхны Их мастер, Ази тивийн аварга, Шатрын олимпын хошой хүрэл медальт Б.Хатанбаатарын нэрэмжит шатрын аварга шалгаруулах тэмцээн Шарын гол суманд зохион байгуулагдсан.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.