From Wikipedia, the free encyclopedia
Аугусто Хосе Рамон Пиночет Угарте (Испани: Augusto José Ramón Pinochet Ugarte, 1915 оны 11 сарын 25 - 2006 оны 12 сарын 10) нь Чили улсын армийн генерал, улс төрч, дарангуйлагч юм. Тус улсын 30 дахь ерөнхийлөгчийн албыг 1974 - 1990 онд хашиж байв.Чилийн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч (1973-1998). Пиночетыг ерөнхийлөгчөөр ажиллаж байсан үед Чили улс зах зээлийн эдийн засгийг Милтон Фридманы Монетар онолыг ашиглан сэргээж, хувийн хэвшлийн хүчтэй оролцоотой болсон байна.
Аугусто Пиночет Augusto Pinochet | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1974 оны 12 сарын 17 – 1990 оны 3 сарын 11 |
---|---|
Төрсөн: | 1915 оны 11 сарын 25 Чили, Вальпарайсо |
Нас барсан | 2006 оны 12 сарын 10 (91 насалсан) Чили, Сантьяго дахь цэргийн эмнэлэгт |
Улс төрийн нам: | байхгүй (Чилийн зэвсэгт хүчин) |
Эхнэр (нөхөр): | Лучиа Хириарт |
Гарын үсэг |
Аугусто Пиночет Чилийн хамгийн том боомт хот болох Валпараисо хотод төрсөн. Түүний эцэг Аугусто Пиночет Вера боомтын гаалийн ажилтан байсан бол эх Авелина Угарте Мартинес гэрийн эзэгтэй байсан бөгөөд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн байна. А.Пиночет айлын ууган хүүхэд байжээ. Пиночетийн элэнц өвөг Францын Бретаниос гаралтай Латин Америк руу нүүж ирсэн цагаач ажээ. Тэрээр ихээхэн хэмжээний хуримтлалыг гэр бүлийнхэндээ өвлүүлэн үлдээжээ.
"Дундаж давхаргын" гаралтай Аугусто зөвхөн зэвсэгт хүчинд алба хааж амжидтанд хүрдэг байсан тэр үед 17 настайдаа Сан Бернардо дахь явган цэргийн сургуульд элсэн орж хувь заяагаа цэргийн албатай (1933-1937) жил холбосоноор л оргилд хүрэх замаа нээж чадсан юм.
1948 онд Пиночет тус улсын Цэргийн академид элсэн орж, гурван жилийн дараа төгссөн. Улмаар тэрээр цэргийн ангиудад алба хааж армийн боловсролын байгууллагуудад багшлах зэрэг ажиллаж байжээ. 1953 онд Пиночет "Чили, Аргентин, Боливи, Перугийн газарзүй" нэртэй анхны номоо хэвлүүлж, бакалаврын зэрэг хамгаалж, Чилийн их сургуулийн хуулийн сургуульд элсэн орсон боловч төгсөж чадаагүй ажээ. 1956 онд Эквадорын Цэргийн академийг байгуулахад туслахаар Кито хот руу илгээгдсэн байна. 1959 онд нутагтаа иргэж ирэээд Цэргийн академид багшилсан байна.
1964-1968 онд Пиночет Цэргийн академийн орлогч захирлаар ажиллаж байсан тул байлдааны ангиудыг захирч байгаагүй. Тэрээр геополитикийн хичээл зааж байжээ. 1969 онд Бригадын генерал, 1971 онд Дивизийн генерал цол хүртжээ.
1971 онд Пиночет Сантьяго хотын гарнизоны командлагчийн албан тушаалыг авсан нь Ерөнхийлөгч Сальвадор Альендегийн тэргүүлсэн Ардын эв нэгдлийн Засгийн газрын үед анх томилогдсон явдал байв.
1972 оны 11-р сарын эхээр Дотоод хэргийн сайд, генерал Карлос Пратс-ын орлогч сайд бөгөөд Армийн хуурай цэргийн ерөнхий командлагчийн үүрэг гүйцэтгэгч болжээ. 1973 оны 6-р сарын 29-нд тэрээр Сантьяго хотод болсон цэргийн бослого үймээнийг дарах ажилд оролцсон байна.
1973 оны 9-р сарын 11-нд Чилид цэргийн эргэлт болсон бөгөөд түүнийг санаачлагчдын нэг нь Пиночет байв. Энэ бол жирийн нэг бослого биш, харин төв хэсэгт нь их буу, нисэх онгоц, явган цэрэг ашиглан нэгдсэн довтолгоо хийсэн, сайтар төлөвлөсөн цэргийн ажиллагаа байсан. Ерөнхийлөгчийн ордон руу пуужингаар харваж Төрийн болон засгийн газрын бүх байгууллагыг цэргийн ангиуд эзэлжээ. Ардын эв нэгдлийн засгийн газрыг хамгаалахын тулд цэргүүдийг ангиудаас гаргахгүй байх арга хэмжээ авсан. Цохилтыг дэмжихээс татгалзсан зарим офицерыг буудан хороосон байна. Төрийн эргэлтийн үр дүнд Сальвадор Альендетэй Ардын эв нэгдлийн засгийн газрыг түлхэн унагав. Цэргийн хунта байгуулагдаж, үүнд Пиночет (армиас), адмирал Хосе Мерино (тэнгисийн цэргийн флотоос), генерал Густаво Ли Гузман (агаарын цэргийн хүчин), генерал Сезар Мендоза (карабиньераас) оржээ.
Төрийн эргэлт хийсний дараахан Пиночет зэвсэгт хүчин мэргэжлийн үүргээ үнэнч хэвээр үлдээж, зөвхөн эх оронч үзлийн мэдрэмж, түүнчлэн (түүний мэдэгдлээс иш татсан) "Марксистууд ба улс орны нөхцөл байдал" нь тэднийг засгийн эрхийг өөрийн мэдэлд авахад хүргэсэн гэж мэдэгдэв. "Тайван байдал сэргэж, эдийн засаг уналтын байдлаас гармагц арми хуарандаа буцаж ирнэ. Генерал эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх эцсийн хугацааг хүртэл тогтоосон - 20 орчим жилийн дараа Чили ардчилалд эргэн орно гэжээ.
1974 оны 12-р сар хүртэл тэрээр цэргийн хунтын тэргүүн хэвээр байсан бөгөөд 1974 оны 12-р сараас 1990 оны 3-р сар хүртэл Чилийн ерөнхийлөгчөөр ажиллаж, нэгэн зэрэг тус улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байв. Цаг хугацаа өнгөрөхөд тэрээр бүх хүчээ гартаа төвлөрүүлж, бүх өрсөлдөгчөө устган зайлуулж чадсан юм.
1990 оны 3-р сарын 11-нд Патрисио Айлвин тэргүүтэй ардчилсан засгийн газар засгийн эрхэнд гарч ирэв. Пиночет ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон ч хуурай замын цэргийн ерөнхий командлагч хэвээр үлдэж, улс орны улс төрийн амьдралд нөлөөгөө хадгалсаар байв. Түүний эрх мэдэл унасаар байв. 1992 онд явуулсан олон нийтийн санал асуулгаар санал асуулгад оролцогчдын дөнгөж 20 хувь нь түүнд саналаа өгсөн бол Айлвин 70 хувийн санал авчээ.
1998 оны 10-р сард тэрээр Лондон дахь хувийн эмнэлэгт мэс засал хийлгэж, Испанийн шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу хүн амины хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ: Цэргийн дэглэмийн үед Испанийн олон зуун иргэн Чилид алагдсан эсвэл ор мөргүй алга болсон юм. Испани улс экс дарангуйлагчийг шилжүүлэн өгөхийг шаардсан ч Лондонгийн шүүх Пиночет Чилийн бүх насаар сенатч байхдаа халдашгүй дархан эрхтэй гэж үзсэн байна. Лордуудын танхим энэ шийдвэрийг цуцалж, баривчилгааг хууль ёсны гэж хүлээн зөвшөөрөв. Харин Чили улс Пиночетыг баривчилсан болон Испанид шилжүүлэн өгсөн нь хууль бус гэж үзсэн.
2004 оны 8-р сарын 26-нд Чилийн Дээд шүүх Пиночетыг яллах халдашгүй эрхийг нь цуцалж, мөн оны 12-р сарын 2-нд тус улсын Давж заалдах шатны шүүх хүн амины хэрэгт хамтран оролцсон гэж буруутгагдаж байсан дарангуйлагч агсны хэргийг шүүх хурлыг эхлүүлэх шийдвэр гаргасан.
2006 оны 12-р сарын 3-нд тэрээр зүрхний шигдээсийн улмаас 12-р сарын 10-нд Сантьягогийн эмнэлэгт нас баржээ. Түүний цогцсыг чандарласан, төрийн оршуулга, гашуудал болоогүй (түүнд зөвхөн цэргийн хүндэтгэл үзүүлсэн) байна.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.