From Wikipedia, the free encyclopedia
Амбагян (Абаожи; 872-926; 54 насласан) — 907-926 онд төр барьсан Хидан Улсын анхны хаан байв.
Амбагян | |
---|---|
Хидан Улсын хаан | |
Хаанчлал | 907.02.27 – 926.09.06 (19 жил, 1-р хаан) |
Төрсөн огноо | 872 он |
Өнгөрсөн огноо | 926 оны 9 сарын 6 (
|
Өмнөх | — |
Удаах | Яогу |
Их хатан | 1 хатан, 1 татвар |
Хүүхэд | 4 хүү, 1 охин |
Эцэг | Салади |
Эх | Янмужин |
Улс | Хидан Улс |
Ургийн овог | Елюй |
Сүмийн цол | Тайзу (太祖) |
Оны цол | Шэньцэ (神冊): 916–922 Тяньзань (天贊): 922–926 |
Нэхэн өргөсөн цол | Дашэн Дамин Шэньлиэ Тянь Хуанди (大聖大明神烈天皇帝) |
Амбагян 872 онд кидан үндэстэн Елюй овогт Салади хэмээх толгойлогчийн хүү болон Их Хянганы өвөр, одоогийнхоор Өвөр Монгол орны хаа нэгтээ төрсөн. Хожим Яонянь хэмээн нэрийдсэн овгийн Яньмужинь хэмээх хатнаас төржээ.
Домогт өгүүлснээр эх нь «нарны гэрэл хэвлийд нь туслаа» хэмээн зүүдэлж жирэмсэлсэн гэх бөгөөд түүнийг мэндлэхэд гэр дүүрэн гэрэл сацарч бие нь 3 настай хүүхэд шиг том байж, 3 сартайдаа хөлд орсон гэнэ. Түүнийг багад эцэг нь дайсагнагч аймагт алуулсан бөгөөд Абаожиг эмэг эх нь нууж өсгөсөн гэдэг.
Кидан аймаг Их Хянганы өврөөр байсан бөгөөд нурууны араар татар хэмээх кумоси, шивэй, угу зэрэг бусад нүүдэлчин монгол аймаг, киданаас зүүн тийш тунгус угсааны анчин зүрчид аймаг байв. Абаожи 901 оны үед киданы Елюй аймгийн толгойлогч болж 902-906 онд цэрэг засан эдгээр хөрш аймгийг ихээр эзэлж 907 онд Кидан Улсыг үндэслэн байгуулжээ.
905 онд 7 түмэн цэрэг дагуулан одоогийн Шаньсид байсан Ли Кэюнтай уулзан анд барилдаж, дайсантай байлдахад эвсэж байв.
907 оноос хойш хорин жилийн турш дорнод этгээдийн тариачин Бохай улсыг уулгалан байлджээ.
911 онд Амбагян дүү нар түүнийг унагахаар тэмцсэн бөгөөд 913-917 оны хооронд дарж авчээ.
Урвалгыг дарсны дараа Амбагян хаан цол хэрэглэдэг болсон. Түүний хааны цолыг нангиад сурвалжид Ляо Тайзу, оны цолыг 916-922 онд Шэньцэ, 922-926 онд Тяньзань, 926 онд Тяньшянь гэж бичсэн байна.
Энэ үед түүний орд өргөө нийслэл нь одоогийнхоор Баарин зүүн хошууны нутагт байв.
916 оноос хойш Монгол орноо байсан аймгуудыг бүрэн эрхшээж, 924 онд Дундад Ази руу халдаж байсан.
920 онд нангиадын ханз үсэгт суурилсан кидан их үсгийг зохион улсын зарлиг тушаал бичихэд хэрэглэх болсон ба 925 онд уйгурт элчээр очсон дүү нь хүрч ирж уйгур үсэгт суурилсан кидан бага үсгийг зохион хэрэглэжээ.
925-926 онд Киданы их цэрэг холбоотныхоо хамтаар Бохай улсыг довтлон мөхөөж, газар нутгийг хураан авчээ. Хаан мөн онд өвчнөөр нас барсан.
Амбагян Хидан Улсыг үндэслээд дорно зүгт Ялу гол, өрнө зүгт Монголын тэгш өндөрлөгт ноёрхсон их улсыг үлдээжээ.
916 онд ханхүү болсон 1-р хүү Туюй нь Бохайн нутгийг эзэлсэн Дунданий хан суусан бөгөөд 2-р хүү Яогу нь Хятаны төрийг залган хаан суужээ.
Өмнөх - |
Их Хидан Улсын хаан 907—926 он |
Дараах Яогу |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.