From Wikipedia, the free encyclopedia
Түрэг угсаатан нь Алтай язгуурын Түрэг хэлний бүлгийн хэлтэй ард түмэн 160-170 сая хүнтэй угсаатан юм. Тэд Азербайжан, Турк, Туркменистан, Узбекистан, Казахстан, Киргиз зургаан улсын үндсэн хүн амыг бүрдүүлдэг. Мөн Орос, Хятад, Иран, Афганистан, Тажикистан, Ирак, АНУ гэх мэт бусад улс оронд тархан суурьшжээ.
Нийт хүн ам | |
---|---|
Түрэг хэлтний тоо 150-200 сая[1][2] | |
Томоохон хүн амтай улсууд | |
Турк | 55-60 сая[3] |
Узбекистан | 26 сая |
Иран | 13 сая[4] |
Казахстан | 12 сая |
Хятад | 11,647,000 |
Орос | 12,009,969[5] |
Азербайжан | 9,047,000 |
Туркменистан | 4,500,000[6] |
Киргиз | 4,500,000 |
Европын холбоо | 5,210,000 |
Афганистан | 3,500,000[7] |
Тажикистан | 1,200,000 |
Ирак | 1,500,000 |
АНУ | 923,000 |
Болгар | 600,000-800,000 |
Умард Кипр | 298,862 |
Австрали | 293,500 |
Украин | 275,300[8] |
Саудын Араб | 224,460 |
Грек | 178,000 h |
Молдав | 158,300 |
Монгол бичгийн түрүг (кирилл монголд Түрэг), Түрэг бичгийн türük хоёр нэг үг. Угаасаа түрэг үгийн адгийн қ (к) монголд г, монгол үгийн адгийн г түрэгт қ (к) гэж тогтсон үг маш олон. Олон тоонд түргүд буюу Түргүүд (оноосон нэрийн дүрмээр Түрэгүүд гэх нь бий) гэж бичнэ. Монголоос олдсон Түрэг улсын үеийн хөшөөнд [10][11], [12] буюу türük гэсэн нэр байдаг нь түрэг хэл дээрхи бичигт түрэг нэр анх дурьдагдсан тохиолдол юм. Зарим түрэг судлаачид «төрсөн», «үүссэн» гэсэн утгатай байж магадгүй гэж үзжээ.[13] Монгол бичгээр бол төр улсын «төр», төрөх, гарахын «төр» гэсэн монгол үгстэй ижил язгуур болоод бичлэгтэй. Бичиг, ажиг, чимэг гэдэгчлэн үйлээс нэр үг үүсгэх –г дагавар залгахад «төрсөн юм», «төрсөн зүйл» гэсэн утгатай «төрөг» гэх үг болно. Хэрвээ ийм үг монгол хэлнээ байсан бол түрүг гэдэгтэй яг адил бичигдэх байлаа.
Зарим эрдэмтэд Алтай хэлний язгуурийн ард түмнүүд уулаасаа нэг гаралгүй гэж үздэг.
Ихэнх судлаачдын үзэж буйгаар түрэгүүд эрт үед Казахстанаас хойд зүгт баруун Сибирьт суурьшиж байжээ.
"Түрэгүүд хаана үүссэн бэ? Түрэгүүд Монголд анхнаасаа байгаагүй учир Монголын уугуул хүмүүс биш. Үүнийг археологичид хэдийнэ мэднэ. Тэгвэл Монголд хаанаас ирэв? Алтайн нуруунаас уу? Гэтэл Алтайн нуруунд түрэгүүд мөн л анхнаасаа байгаагүй" гэж казахын зохиолч Олжас Сулейменов бичжээ.[14]
Зарим эрдэмтдийн үзэж буйгаар алтай хэлний язгуур 5000 жилийн өмнө монгол, түрэг, тунгус гэсэн 3 бүлэгт хуваагдах үеэс эдгээр гурван ард түмэн хэл, соёл, угсаатны хувьд бие даан хөгжиж эхэлжээ. Эрт цагаас эхлэн түрэгүүд Алтайн язгуурын хэлт ард түмнүүдийн баруун талд, монголчууд төв дунд нь, тунгусууд зүүн талд нь суурьшин амьдарч ирсэн гэж үздэг.
Түрэгүүд эрт цагт нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсан ба түрэг соёл Евразийн нүүдэлчдийн соёлтой салшгүй холбоотой.
Оричн үеийн түрэгүүдийн ихэнхи нь жинхэнэ түрэг гаралтай биш, түрэгжсэн хүмүүс юм. Түрэгийн хаант улсын байлдан дагууллын үеэс буюу 6-р зуунд түрэгүүд баруун зүгт нүүж эхэлсэн үеэс евразийн баруун болон хойд хэсэгт түрэгжих процесс эрчимтэй явагдаж эхэлжээ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.