Space Exploration Technologies Corporation (SpaceX) нь АНУ-ын Калифорни муж улсын Хауторн хотод төвтэй, Элон Маскын үүсгэн байгуулсан компани юм.

Thumb
Компанийн Лого

Тус компани нөр их ажлын үр дүнд Олон Улсын Сансрын Станц руу бараа хүргэж, буцаад дэлхий рүү ачаа тээвэрлэх чадалтай болсон. Харин одоо хүн суулгах цаг нь болжээ.

NASA агентлаг SpaceX компанид 2017 оны сүүлээр гэхэд хүнтэй аялал хийх даалгавар өгсөн байна. Яг үүнтэй ижил даалгаврыг өнгөрсөн тавдугаар сард Боинг компани авчээ.

NASA агентлагийн төлбөртэй нислэгийн хөтөлбөр хариуцсан менежер Кети Людерс “SpaceX болон Боинг компаниудын бүтээсэн хөлгөөр хүмүүс сансарт ниснэ гэдэгт тун их догдолж байна” гэсэн юм.

Ийнхүү Боинг болон SpaceX компаниуд хүнийг сансарт нисгэх анхны хувийн компаниуд болох нь. Аль нь түрүүлж амжилтад хүрэх эсэх нь одоогоор тодорхойгүй ч хэдэн жилийн дараа дунд сургуулийн хүүхдүүд түүхийн номон дээрээс энэ хоёр компанийн аль нэгнийх нь нэрийг чээжилдэг болох юм.

SpaceX өнгөрсөн зургадугаар сард хөөргөсөн хөлөг нь дэлбэрснээс хойш өдийг хүртэл өөр пуужин хөөргөөгүй. Гэхдээ NASA болон SpaceX энэ явдлыг аюулгүй байдлыг илүү сайжруулах давуу талтай боллоо гэж тайлбарласан юм.

Тийм ч учраас Боинг болон SpaceX компаниудын бүтээж байгаа хөлгүүд хүн суулгахаас өмнө хэд хэдэн удаа туршилт хийх шаардлагатай хэвээр байгаа аж.

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.