![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/Korean_Air_Boeing_787-9_Dreamliner_HL7208_on_takeoff_roll_at_JFK_Airport.jpg/640px-Korean_Air_Boeing_787-9_Dreamliner_HL7208_on_takeoff_roll_at_JFK_Airport.jpg&w=640&q=50)
Korean Air
From Wikipedia, the free encyclopedia
Korean Air Lines Co., Ltd., (KRX: 003490), Korean Air гэгддэг (KAL; солонгос: 주식회사 대한항공; Hanja: 株式會社 大韓航空; RR: Jusikhoesa Daehan Hanggong), — Өмнөд Солонгосын үндэсний хамгийн том агаарын тээврийн компани. "Sky Team" хэмээх агаарын зорчигч тээврийн холбоо үүсгэгч 4 агаарын тээвэрлэгчдийн нэг юм.
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/Korean_Air_Boeing_787-9_Dreamliner_HL7208_on_takeoff_roll_at_JFK_Airport.jpg/640px-Korean_Air_Boeing_787-9_Dreamliner_HL7208_on_takeoff_roll_at_JFK_Airport.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8f/KoreanAir_logo.svg/294px-KoreanAir_logo.svg.png)
Korean Air нь зорчигч тээврийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгч хорин агаарын тээврийн компанийн нэг бөгөөд дэлхийн 44 орны 126 хот руу олон улсын чиглэлд нислэгийн сүлжээтэй бөгөөд дотооддоо 13 чиглэлд нислэг үйлддэг байна. Агаарын тээврийн компанийн гол төвүүд нь Сөүл хотын Инчон, Гимпо гэсэн хоёр олон улсын нисэх онгоцны буудал юм. Korean Air-ийн төв оффис болон удирдлагын гол төв нь Сөүл хотын Гангсо-гу, Гонгхандонг хотод байрладаг бөгөөд томоохон салбарууд нь Чежү олон улсын нисэх онгоцны буудал, "Бусан Гимхэ" олон улсын нисэх онгоцны буудалд байрладаг байна. 2014 оны байдлаар 20,540 орчим мянган ажилтантай байсан.