![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/64/ESC_2019_Map.svg/langmn-640px-ESC_2019_Map.svg.png&w=640&q=50)
2019 оны Евровижн дууны тэмцээн
Израилд явагдсан 64 дүгээр Евровижн дууны тэмцээн / From Wikipedia, the free encyclopedia
Евровижн дууны тэмцээн 2019 (англ. Eurovision Song Contest 2019, фр. Concours Eurovision de la chanson 2019, еврей. אירוויזיון 2019) — нь 2019 онд болсон 64 дүгээр Евровижн дууны тэмцээн юм. Тэмцээн нь Израилын Тел-Авив хотод явагдсан. 2018 оны Евровижн дууны тэмцээнд Израилаас оролцсон Нетта Барзилай "Toy" дуутай ялснаар Израил тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан. Израил энэ тэмцээнийг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь 1979, 1999 оны тэмцээнүүдийг зохион байгуулж байсан. Европын өргөн нэвтрүүлгийн холбоо (EBU), нэвтрүүлэгч Израилын Өргөн Нэвтрүүлгийн Корпорацитай (IPBC) зохион байгуулсан тус тэмцээн Экспо Тел-Авивд зохион байгуулагдсан бөгөөд 5 сарын 14, 16-ны хоёр хагас шигшээ тоглолт, 5 сарын 18-нд явагдсан шигшээ тоглолтоос бүрдсэн. Гурван шууд тоглолтыг Эрез Тал, Бар Рафаели, Аси Азар, Люси Аюб нар хөтөлсөн.
Евровижн дууны тэмцээн 2019 | |
---|---|
Dare to Dream | |
Огноо | |
Хагас шигшээ 1 | 2019 оны 5 сарын 14 |
Хагас шигшээ 2 | 2019 оны 5 сарын 16 |
Шигшээ | 2019 оны 5 сарын 18 |
Зохион байгуулагч | |
Байршил | Экспо Тел-Авив Тел Авив, Израил |
Хөтлөгч(ид) | Эрез Тал Бар Рафаели Аси Азар Люси Аюб |
Найруулагч | Амир Украиниц Сиван Магазаник Ювал Кохен |
Гүйцэтгэх удирдагч | Йон Ола Санд |
Гүйцэтгэх продюсер | Зивит Давидович[1] |
Үндсэн нэвтрүүлэгч | Израилын Өргөн Нэвтрүүлгийн Корпораци (IPBC) |
Нээлтийн үзүүлбэр |
|
Завсрын үзүүлбэр |
|
Оролцогчид | |
Нийт | 41 |
Анх удаа оролцож буй орнууд | - |
Эргэн ирж буй орнууд | - |
Эргэн ирээгүй орнууд | ![]() ![]() |
| |
Санал хураалт | |
Санал хураалтын систем | Улс бүр 12, 10, 8-1 оноотой хоёр багцыг 10 дуунд өгдөг: эхний багц – мэргэжлийн шүүгчдээс, хоёр дахь багц – үзэгчдээс. |
Тэг оноо | - |
Ялсан дуу | ![]() "Arcade" |
2018 ← Евровижн дууны тэмцээн → 2020 → 2021 |
Тэмцээнд 41 улс оролцсон. Өмнө жил Болгар, Украин оролцсон ч 2019 оны тэмцээнд оролцоогүй. Болгарын төлөөлөгчдийн гишүүдийг бусад төслүүдэд шилжүүлсэн бол анх оролцохоор төлөвлөж байсан Украnн улс нь үндэсний шигшээ тоглолтыг тойрсон маргааны улмаас эцэст нь нэрээ татсан.
Дункан Лоуренсын дуулсан, Жоэл Шёо, Воутер Харди, Уилл Ноксын хамтран бичсэн "Arcade" дуугаар Нидерланд ялагч болсон. Энэ нь Нидерландын 5 дахь ялалт бөгөөд өмнө нь 1957, 1959, 1969 ба 1975 онуудад ялж байсан. EBU-ийн мэдээлснээр уг тэмцээн нь 182 сая үзэгчтэй байсан ба өмнөх тэмцээнээс үзэгчдийн тоо нь 4 саяар буурсан. Гэсэн хэдий ч 15-24 насны үзэгчдийн тоо хоёр хувиар өссөн гэж мэдээлсэн.[2][3]